• Apex Capital
  • Posts
  • 🚀 ТОП 20 индекс түүхэн дээд түвшингээ шинэчлэв...

🚀 ТОП 20 индекс түүхэн дээд түвшингээ шинэчлэв...

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 2

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй. 

Энэ дугаарт:

📝 Хас банк 2025 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа…

🤔 Өмнөговь аймаг олон нийтээс бондын санхүүжилт татан төвлөрүүлнэ…

💰 Алтны үнэ дахин өсөв…

🔥🔝 ТОП 20 индекс түүхэн дээд түвшингээ шинэчлэв…

☝️Шинэ долоо хоногийн эхний арилжааны өдөр ТОП 20 индекс +0.42% өсөж 55,133.21 нэгжид хаагдсанаар бүх цаг үеийн дээд түвшнөө шинэчлэн тогтоов. Тус индекс өсөхөд сагсанд нь багтах дараах компанийн ханшийн өсөлт нөлөөлсөн байна. Үүнд:

  • Хас банк ХК:  Хаалт 969.18₮ (+2.02%)

  • Хаан банк ХК:  Хаалт 1,417.0₮  (+1.58%)

  • Төрийн банк ХК:  Хаалт 499.19₮  (+1.05%)

  • Ард Санхүүгийн Нэгдэл ХК: Хаалт 3,223.00₮  (+1.22%)

  • Премиум нэксус ХК: Хаалт 335.00₮  (+2.85%)

🌟Хаан банк ХК болон Хас банк ХК, Премиум нэксус ХК-ийн хувьцааны ханш тус бүрхийн нь хөрөнгийн зах дээр IPO гаргаснаас хойших дээд ханш болж бүртгэгдлээ.

🏫 Хас банк 2025 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа..

Хас Банкны зээлийн багцын хэмжээ ₮4.18 их наяд-д хүрч, өмнөх оны мөн үеэс 12.97%-иар өссөн үзүүлэлттэй байна. Энэхүү өсөлт нь өмнөх оны 34.55%-н өсөлтөөс мэдэгдэхүйц багассан үзүүлэлт юм.

  • Нийт зээлийн багцыг задлан үзвэл иргэдийн зээлийн хэмжээ 2.9%-р буурсан бол байгууллагын зээлийн хэмжээ 13.9%-р, Хаслизинг 3.6% тус тус өссөн байна.

  • Чанаргүй зээлийн хувь өмнөх оны мөн үед 2%-тай байсан бол 0.5%-р нэмэгдэж 2.5%-д хүрэв.

  • Хүүгийн орлого ₮846.54 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 19.37% өсөлт үзүүлэв.

🎯Нийт активын хэмжээ ₮6.68 их наядад хүрч өмнөх оны мөн үеэс 5.70%-ийн өсөлт үзүүлсэн байна.

💰 Харин татварын дараах цэвэр ашиг ₮172.6 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс ердөө 0.52%-ийн өсөлттэй гарсан нь ашигт ажиллагааны өсөлт саарсныг илтгэж байгаа юм.

📈 Хувьцааны гүйцэтгэл: Хас Банк(MSE: ХАС)-ны хувьцаа 2025 оны 12 сарын 31-ны өдрийн байдлаар ₮964 хүрч, оны эхнээс 16.7%-ийн өсөлттэй байв.

💸Ногдол ашиг: Хас Банк нь IPO хийснээс хойш нийт ₮108.3 тэрбумын ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилаад байна.

  • 👉 Тодруулбал, 2024 онд ₮47.3 тэрбумын ногдол ашиг тараасан бол 2025 оны эхний хагас жилийн ашгаас нэгж хувьцаанд ₮18, нийт ₮18.9 тэрбумын ногдол ашиг олгосон.

Харин 2025 оны хоёрдугаар хагасын цэвэр ашгаас ногдол ашиг тараах эсэх нь одоогоор албан ёсоор зарлагдаагүй байна.

💰 Өмнөговь аймаг олон нийтээс бондын санхүүжилт татан төвлөрүүлнэ…

🚀 УИХ-с 2026 оны төсөв батлах үед Өмнөговь аймаг бонд гаргаж татан төвлөрүүлсэн хөрөнгөөр аймгийн төв Даланзадгад 50МВт-н хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх асуудал хөндөгдсөн.

🤝 Уг төсөлд нийт 500 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд хуулиар энэ онд 150 тэрбумын дүнтэй бонд гаргахыг зөвшөөрсөн бөгөөд бондоо олон нийтэд худалдах зөвшөөрлийг СЗХ-с авсан байна.

👇 Бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгох ба үүнд:

  • 2026 онд 150₮ тэрбум

  • 2027 онд 300₮ тэрбум

  • 2028 онд 50₮ тэрбум

Хүүгийн хувьд жилийн 16%-тай, 24 сарын хугацаатай байх ажээ.

📝 Алтны үнэ дахин өсөв…

🔔Алтны үнэ 0.5%-иар өсөж унц нь 4530 ам.долларт хүрсэн ч өнгөрсөн оны төгсгөлд тогтоосон дээд түвшнээсээ ялимгүй доогуур арилжаалагдаж байна.

  • АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт хүлээлтээс сул гарснаар Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах магадлал нэмэгдэж, аюулгүй хөрөнгө оруулалт болох алтны эрэлтийг дэмжлээ.

 🤝 Зах зээл оролцогчид энэ онд бодлогын хүүг дор хаяж хоёр удаа бууруулна гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн онд ФРБ хүүг гурван удаа бууруулсан.

Мөн Иранд өрнөж буй эсэргүүцлийн жагсаал алтны эрэлтийг цаашид нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

🎉 Бондын мэдээлэл…

💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт