- Apex Capital
- Posts
- 🏗️ Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарын өсөлт...
🏗️ Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарын өсөлт...
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 3
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
📝 Аж үйлдвэрийн салбар 2025 онд…
🤔 Улсын төсвийн алдагдал 1.2₮ их наядад хүрэв…
🌐Апекс Капитал ҮЦК “Mongolia’s Capital Market Connectivity: Beijing” арга хэмжээнд оролцлоо…
👉 Тарифын хэмжээ хэлэлцээрт хүрэх үү…
🔥🔝 ТОП 20 индекс шинэчлэгдлээ…
☝️2025 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 18 компани хэвээр үлдэж,
“Улсын их дэлгүүр” ХК,
“Эм жи эл акуа” ХК-ууд шинээр нэмэгдэж,
“Ард кредит ББСБ” ХК болон “Монгол шуудан” ХК-ууд хасагдаж шинэчилсэн багцыг бүрдүүллээ.
🌟Топ-20 индексэд голлон нөлөөлөх хүчин зүйлүүд нь Зах зээлийн үнэлгээ, Хоёрдогч зах зээл дээрх арилжааны дүн, арилжааны өдрийн дундаж гүйлгээ зэрэг үзүүлэлтүүдийг авч үздэг.
🏫 Аж үйлдвэрийн салбар 2025 онд…

⭐ 2025 онд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 52.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.8 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд уул уурхай, олборлох болон боловсруулах аж үйлдвэрийн салбарууд голлох нөлөө үзүүлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн үйлдвэрлэл 41.8 их наяд төгрөг болж нэмэгдсэн бөгөөд ялангуяа металлын хүдэр олборлолт огцом өссөн нь нийт өсөлтийг татсан байна.
Нүүрс, алт, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний олборлолт нэмэгдсэн бол харин цайр, газрын тос, мөнгөний баяжмалын үйлдвэрлэл буурчээ.
🎯Боловсруулах аж үйлдвэрийн салбарт хүнс, барилгын материал, ноолуур зэрэг зарим гол бүтээгдэхүүний үйлдвэрлэл мэдэгдэхүйц өссөн нь дотоодын үйлдвэрлэл идэвхжиж байгааг харуулж байна.
Харин архи, ундаа, металл бэлдэц, зарим үйлдвэрүүдийн үйлдвэрлэл буурсан хэвээр байна.
Ерөнхийдөө 2025 онд аж үйлдвэрийн салбарын өсөлтийг уул уурхай голлон дэмжсэн ч боловсруулах салбар харьцангуй хурдтай өсөж, эдийн засгийг төрөлжүүлэх эерэг хандлага ажиглагдаж байна.
💰 2025 оны эцэст улсын төсөв ₮1.2 их наядын алдагдалд орлоо…

🚀 2025 оны эцэст улсын нэгдсэн төсөв урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Тэнцвэржүүлсэн орлого ₮30.1 их наяд болж 1.3%-р өссөн ч төсвийн зарлага ₮31.3 их наяд хүрч алдагдлын гол шалтгаан болжээ.
🤝 Төсвийн орлогод нүүрсний үнэ унасан нь хамгийн их нөлөөлсөн бөгөөд үүнээс шалтгаалан орлого анхны төлөвлөгөөнөөс ₮3.3 их наядаар тасрах эрсдэл үүссэн. Оны дундуур төсөвт тодотгол хийж орлогыг ₮3.9 их наядаар бууруулж, зарлагыг ₮1.8 их наядаар танасан ч нүүрсний экспортын орлого өмнөх оноос 34.8%-р буурсан байна.
👇 Харин зэсийн баяжмалын экспортын орлого 75%-р өссөн нь алдагдлын тодорхой хэсгийг нөхжээ.
Импорт 2.6%-р буурч, ялангуяа автомашины импорт огцом багассанаар гаалийн татварын орлого буурсан байна.
Үүний улмаас татварын нийт орлого ₮27.1 их наяд болж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр багассанаас нийт дүнгээр буурсан ч нийгмийн даатгал, НӨАТ болон хөрөнгийн албан татварын орлого өсөлттэй гарчээ.
🌐 Апекс Капитал ҮЦК Бээжин хотод зохион байгуулагдсан “Mongolia’s Capital Market Connectivity: Beijing” арга хэмжээнд оролцлоо…

🔔Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй “Mongolia’s Capital Market Connectivity (MCMC)” цуврал арга хэмжээ энэ удаа “Хөрөнгө оруулалт ба Уул уурхай” сэдвийн хүрээнд 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод амжилттай зохион байгуулагдлаа.
🌐 Арга хэмжээнд БНХАУ-ын 100 гаруй бизнесийн байгууллагын төлөөлөл, Монгол Улсын үнэт цаас болон уул уурхайн салбарын 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, хөрөнгө оруулалт, бизнесийн түншлэлийн шинэ боломжуудыг тодорхойлов.
🤝 Монгол Улсын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын банкны холбоо, салбарын холбоодын төлөөлөл оролцсон бол БНХАУ-ын талаас Бээжингийн хөрөнгийн бирж болон холбогдох байгууллагууд илтгэл танилцуулж, хоёр улсын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх чиглэлүүдийг онцоллоо.
🚀Апекс Капитал ҮЦК нь тус арга хэмжээнд оролцож, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд зуучлагчаар ажиллаж буй, үйл ажиллагаа, туршлагаа танилцуулж, Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж болон хамтын ажиллагааны загваруудыг БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, худалдан авагч байгууллагуудад дэлгэрэнгүй танилцууллаа.
💡Мөн хөрөнгө оруулалтын чиглэлээр шууд уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит суурийг тавьж байна.
🇺🇸 Тарифын хэмжээ хэлэлцээрт хүрэх үү…

🔔Өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгч Доналд Трамп Европын зарим улсад 10%-ийн худалдааны тариф ногдуулж, хэрэв Гренландтай холбоотой тодорхой хэлэлцээрт хүрч чадахгүй бол 6 сарын 1-нээс уг тарифыг 25% хүртэл нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ.
⚠️Тариф тогтоосон орнуудын жагсаалтад Дани, Норвеги, Швед, Франц, Герман, Голланд, Финланд, Их Британи багтаж байгаа бөгөөд тус тариф нь 2 сарын 1-ээс хэрэгжинэ.
📣Одоогоор Гренланд нь Данийн харьяанд өөртөө засах статустай бүс нутаг боловч АНУ-ын Трамп уг арлыг АНУ-ын эзэмшилд оруулах сонирхлоо удаа дараа илэрхийлсээр байгаа билээ.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.
🎉 Бондын мэдээлэл…
💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт
