• Apex Capital
  • Posts
  • 📈 ТОП 20 индекс 53,000 нэгжид хүрлээ.

📈 ТОП 20 индекс 53,000 нэгжид хүрлээ.

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 48

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:

🏢 2025 онд 1.8 их наяд төгрөгийн эх үүсвэрээр ипотекийн зээл олгожээ

🤔 Төрөөс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эзэмшлийнхээ 10%-г худалдана

🏛️ AНУ-ын Төв банк (ХНС)-ны дараагийн ерөнхийлөгчөөр хэн томилогдох вэ

🏦 Европын Төв банк бодлогын хүүг хэвээр үлдээлээ

🌟 Алтны үнэ дахин өсөв

2025 онд 1.8 их наяд төгрөгийн эх үүсвэрээр ипотекийн зээл олгожээ.

👉 Ипотекийн зээлийн үлдэгдэл 11 сарын байдлаар 11.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өссөнийг Монголбанкнаас мэдээллээ.

Өнгөрсөн сард 1719 иргэн ипотекийн зээлд хамрагдах өргөдөл гаргасан бөгөөд зээлд хамрагдах хүсэлтэй иргэний тоо жилийн дүнгээр 18.2 хувиар өссөн үзүүлттэй байна.

1️⃣ Мөн нэг сарын хугацаанд зээл олгож буй зээлдэгчийн тоо өмнөх онтой харьцуулахад 200 орчмоор нэмэгдсэн.

2️⃣ Зээлд хамрагдсан иргэний тооны хувьд он гарснаас хойш сар бүр ойролцоогоор 1200-2300 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсан байгаа юм.

Ипотекийн зээл нь гэр хорооллыг орон сууцжуулах уриалгатайгаар анх хэрэгжиж эхэлсэн ч Улаанбаатар хотод зээл авсан иргэдийн 63 хувь нь орон сууцнаас орон сууцанд шилжсэн байгаа нь зээлийн шалгуур, журам зэрэгт өөрчлөлт оруулах мэдэгдэл гаргуураад байна.

🏫Төрөөс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эзэмшлийнхээ 10%-г худалдана.

Энэ долоо хоногт УИХ-ийн холбогдох байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр товлолоо. 

⭐ Худалдах, хувьчлах компаниудын жагсаалтыг харвал өмнө нь хөндөгдөж байсан болон шинээр хэд хэдэн онцлох компаниудыг багтаажээ. Тухайлбал,

  • Эрдэнэс тавантолгой ХК: Одоогоор хаалттай ХК хэлбэртэй байгаа тус компанийг нээлттэй болгож, төр өөрийн эзэмшдэг 81.5%-иасаа 10-аас доошгүй хувийг худалдахаар болов. Ингэхдээ 2.5 сая иргэдийн хувьцаа эзэмшигчийн эрхийг бүрэн олгохоор тусгасан байна. 

  • 🏭Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 10-аас доошгүй хувийг хөрөнгийн биржээр олон нийтэд худалдахаар болсон байна. 

  • 💼 Одоо хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа Монголын цахилгаан холбоо ХК, Багануур ХК, Шивээ овоо ХК, Монголын хөрөнгийн бирж ХК, Төрийн банк ХК-ийн төрийн эзэмшлийн хувийг бууруулан 51%-д хүргэхээр төлөвлөжээ.

  • ✈️ МИАТ ХК-ийн 10%-ийг стратегийн хөрөнгө оруулагч нарт худалдаж, дараа нь 34 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн биржид гаргахаар төсөлд тусгасан байна.

🎯Энэ мэтчилэн нэлээдгүй компанийн бүтэц, эзэмшилд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас зэхээд байгаа бөгөөд УИХ-аас хэрхэн шийдэхийг харах үлдлээ.

🤝 ТОП 20 индекс 10 сарын дараа 53,000 нэгжид хүрлээ.

Өнгөрөгч долоо хоногийн арилжаа хаагдахад хоёрдогч зах зээл дээр 1.2 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, нийт 1.5 тэрбумын гүйлгээ хийгджээ.

🏦 ТОП 20 индекс нь 10 сарын дараа 53,000 нэгжийн түвшинд хүрсэн бөгөөд,

  • Худалдаа хөгжлийн банк ХК (+2.39%),

  • Инвескор ХК (+1.98%),

  • Хас банк ХК (+0.43%),

  • Хаан банк ХК (+0.15%) зэрэг хувьцаанууд дээрх индексүүдийн өсөлтөд нөлөөллөө.  

📈АНУ-ын Төв банк (ХНС)-ны дараагийн ерөнхийлөгчөөр хэн томилогдох вэ? 

🚀АНУ-ын Төв банк болох ХНС-ын тэргүүнийг АНУ-ын Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, Сенат баталдаг. Одоогийн тэргүүн Жером Пауэллийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны 5-р сард дуусах тул Цагаан ордон дараагийн хүний сонголт дээр төвлөрөөд байна. 

Хамгийн сонгогдох магадлалтай нь хэн бэ?

Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Трампын байр суурь Хассетт эсвэл Уоршийн хоёрыг илүүд үзэж буйгаа илэрхийлсэн тул зах зээл тэднийг хамгийн өндөр магадлалтай хоёр нэр дэвшигч гэж үзэж байна.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

🏦 Европын Төв банк бодлогын хүүг хэвээр үлдээлээ

🏦Европын Төв банк бодлогын хүүгээ өөрчлөлгүй хэвээр үлдээх шийдвэрийг дөрөв дэх удаагаа дараалан гаргалаа. Энэ нь шинжээчдийн хүлээлттэй нийцсэн шийдвэр байв.

📝 Төв банк ойрын хугацаанд хүүг яах талаар тодорхой чиглэл өгсөнгүй. Цаашдын шийдвэрийг тухайн үеийн эдийн засгийн мэдээлэлд тулгуурлан гаргана гэдгээ мэдэгдсэн.

 🤝 Инфляц 2028 онд Европын Төв банкны 2 хувийн зорилтот түвшинд хүрнэ гэж үзэж байна.

📈 Зарим шинжээчдийн үзэж байгаагаар бодлогын хүү 2027 он хүртэл одоогийн түвшиндээ хадгалагдах магадлалтай.

Шийдвэрийн дараа еврогийн ханш тогтвортой хэвээр байж, ам.доллартай харьцах ханш 1.17 орчимд тогтов.

🌟 Алтны үнэ дахин өсөв…

👨🏻‍💻📝 АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах хүлээлт зах зээлд нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ даваа гаригт алтны үнэ ойролцоогоор 1.4%-иар өсөж, нэг унц нь $4,400 давж түүхэн дээд түвшнээ дахин тогтоолоо.

💡Ийнхүү 2025 онд алтны үнэ 67%-иар өсөж, 1979 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй жил боллоо.

📍Өсөлтийн гол шалтгаан — АНУ-ын эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг илэрч, зах зээл Холбооны нөөцийн сан ойрын жилүүдэд бодлогын хүүг бууруулна гэсэн хүлээлтээ нэмэгдүүлсэнтэй холбоотой. Үүний зэрэгцээ төв банкнуудын алт худалдан авалт тогтвортой өндөр түвшинд хадгалагдаж, ам.долларын ханш сулрах нь алтны үнийг дэмжив.

🔍 Цаашдын төлөв — Хэрэв АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах чиг баримжаа хадгалж, дэлхийн эдийн засаг болон геополитикийн тодорхойгүй байдал үргэлжилбэл алтны ханш дунд, урт хугацаанд өндөр түвшинд хадгалагдах магадлал өндөр байна.

💡 Алтны төслийн бондод хөрөнгө оруулах

🤝Эрсдэлийн хувьд хувьцаанаас бага бөгөөд заавал эргэн төлөгдөх нөхцөлтэй, барьцаа баталгаатай байдаг тул хөрөнгө оруулалтын түгээмэл хэрэгсэл болдог. Апекс Капитал ҮЦК танд алтны ордоор баталгаажсан “Мандговь” бондыг санал болгож байна. 

🎉 Бондын мэдээлэл…

💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт