- Apex Capital
- Posts
- ⭐ Топ-20 хувьцаат компанийн ногдол ашиг ба эзэмшсэн хугацааны өгөөж
⭐ Топ-20 хувьцаат компанийн ногдол ашиг ба эзэмшсэн хугацааны өгөөж
Шинэ өдрийн мэнд,
📩Апекс Капиталын зүгээс харилцагчдадаа зориулан долоо хоног бүр хүргэдэг хөрөнгийн зах зээл, эдийн засаг, хувийн санхүүтэй холбоотой мэдээллийг бэлтгэн илгээж байна.

ДУГААРЫН ЭМХЭТГЭЛ
🏛️ MSE-н Топ-20 хувьцаат компанийн тухайд
📈 Крипто зах зээлийн хамгийн том халдлага
🏦 Баасан гаргийн мэдээ АНУ-ын томоохон хувьцаануудад хэрхэн нөлөөлөв
📝 Топ-20 компанийн ногдол ашиг ба эзэмшсэн хугацааны өгөөж…

📣2025 оны шинэчилсэн Топ-20 нээлттэй компанийн индексэд нийт 12 санхүүгийн салбарын (AARD, ADB, BOGD, GLMT, INV, KHAN, LEND, MSE, SBM, TDB, XAC), 2 тээвэр, логистикийн (MNP, MLG), 3 хүнсний үйлдвэрлэлийн (APU, SUU, TUM), 1 хүнсний үйлдвэрлэл ба жижиглэнгийн худалдааны (CUMN), 1 хөнгөн үйлдвэрлэлийн (GOV) салбарын компаниуд байгаа юм.
🤔 📝Анхаарал хандуулах өсөлтүүд:
2024 оны 2 сарын 24-ний хаалтын ханшийг 2023 оны сүүлчийн ханштай харьцуулбал (LEND) 212%, Монголын хөрөнгийн бирж (MSE) 218%, Таван толгой (TTL) 93%, Сүү (SUU) 79%-р тус тус ханшийн өсөлт үзүүлсэн байна.

📉 Ханш нь буурсан хувьцаанууд:
Худалдаа Хөгжлийн банкны хувьцаа 2023 оны 12 сарын 28-нд ₮33,500 байсан бол хамгийн их хувиар буюу 28% буурч ₮24,000 хүрсэн бол удаах байруудад Ард Санхүүгийн Нэгдэл (-26%), АПУ (-18%), Монгол Шуудан (-18%) гэх мэт хувьцаанууд орж байна.
📈💰📊 Ногдол ашгийн хүлээлт:
ТОП-20 индексэд багтсан компаниудаас дараах 4 компани одоогийн байдлаар 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар мэдээлэл хийгээгүй байгаа юм: Ард Кредит ББСБ (ADB), Премиум Нэксус (CUMN), Худалдаа Хөгжлийн банк (TDB), Түмэн Шувуу (TUM). Премиум Нэксус (CUMN) 2024 оны санхүүгийн тайлангаа танилцуулаагүй байгаа ба бусад гурван компани 2023 онтой адил хувиар цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна гэж үзвэл дараах ногдол ашгийн таамгийг гаргаж болно:
Ард Кредит ББСБ (цэвэр ашгийн 37.5%): ₮10.8
Худалдаа Хөгжлийн банк (цэвэр ашгийн 25%): ₮1,510.6
Түмэн Шувуу (цэвэр ашгийн 30%): ₮21
❗ Алдагдалтай санхүүгийн тайлан
Говь ХК 2019 оноос хойш ногдол ашиг тараагүй ба 2024 онд 3.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилсан тул энэ жил ч мөн тараахгүй байна.

⭐ Ханшийн өсөлтөөрөө ч ногдол ашгийн өгөөжөөрөө ч тэр хөрөнгө оруулагчдадаа хамгийн өгөөж авчирсан хувьцаанууд Монголын хөрөнгийн бирж (258%), ЛэндМН (239%), Таван толгойн (132%) хувьцаа байлаа.
ТАНЫ МЭДЛЭГТ:
Хөрөнгө оруулалтын хугацааны өгөөж /Holding period return/yield/ гэж юу вэ?
💪 Хөрөнгө оруулалтын хугацааны өгөөж нь хувьцааны ногдол ашиг болон ханшийн өсөлт, бууралтыг харгалзан нийт хөрөнгө оруулсан тодорхой хугацаан дах нийт өгөөжийг хэмждэг үзүүлэлт юм.
₿💻 Крипто зах зээлийн хамгийн том халдлага…

💰 Крипто бирж болох Bybit өнгөрсөн Бямба гарагт цахим халдагад өртөж, $1.4 тэрбумын Etherium болон staked Etherium алдагдсан байна. Энэхүү халдлага нь крипто зээлийн хамгийн өндөр том халдлага болсон байна.
👉Уг халдлагаас үүдэлтэй зах зээлд үймээн үүсэж 24 цагийн дотор 183,176 арилжаачид $499.23 саяын алдагдал хүлээжээ.
Халдлагад өртөх болсон шалтгаан нь компанийн крипто шилжүүлгийн явцад мэдээлэл алдагдсан хэмээн компанийн үүсгэн байгуулагч, CEO Ben Zhou тайлбарлаад байна. Уг мэдээний дараагаар Bitcoin 1%, Etherium 3%-иар буурчээ.
Өнгөрөгч Баасан гаргийн мэдээ Америкийн томоохон хувьцаануудад хэрхэн нөлөөлөв…

👉Баасан гарагт Dow Jones үйлдвэрийн дундаж индекс 1.69%-р буурч, $43,428 дээр хаагдлаа. Энэхүү уналт нь энэ оны хамгийн том уналт болсон ба хоёр хоногийн нийт алдагдал нь ойролцоогоор 1,200 point болжээ.
📈 S&P 500 индекс 1.71%-р унаж, $6,013 дээр хаагдсан ба Nasdaq индекс-н хувьд 2.2%-р буурч, $19,524 дээр хаагдлаа.
📕Баасан гарагт гарсан эдийн засгийн мэдээнүүд зах зээлд зовнил төрүүлж хөрөнгө оруулагчдыг бонд руу чиглүүлсэн бөгөөд үүний үр дүнд бондын өгөөжүүд буурсан байна. Мичиганы их сургуулийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс 2-р сард 64.7 болж 10% орчим буурсан нь зах зээлийн хүлээлтээс доогуур байв. Мөн Мичиганы их сургуулиас гаргадаг таван жилийн инфляцын төсөөлөл 3.5% болсон нь 1995 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
🔻 Энэхүү эдийн засгийн мэдээнүүдийн дараачаас тарифын өөрчлөлт ирээдүйн инфляцын өсөлтөд нөлөөлөхөөс зах зээл сэргийлэн эрсдэл багатай зах зээлийн бүтээгдэхүүн рүү хөрөнгө оруулалтаа чиглүүлж эхэлсэн байна.
ТАНЫ МЭДЛЭГТ:
Өнөөдрийн байдлаар 37 Хувьцаат компани 2024 оны ногдол ашгаа тарахаар шийдвэрлэгдсэн байна.
💪 Өнгөрсөн онд 39 Хувьцаат компани 2023 оны цэвэр ашгаасаа нийт ₮535.1 тэрбум ногдол ашиг тарааж байсан ба энэ жил ногдол ашиг тараах ХК-ийн тоо ойролцоо байгаа боловч ногдол ашгийн дүн ₮1 их наядад хүрчээ.
🤔 Энэ долоо хоногт анхаарах тайлан мэдээ:
🇺🇸АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн болон шилдэг компаниудын тайлан, эдийн засгийн үзүүлэлтүүд зэрэг зах зээлд хүчтэй нөлөөлөх олон мэдээ гарах нь:
Nvidia, Dell, Vistra, Riot, Trip.com болон бусад компаниудын 2024 оны гүйцэтгэлийн тайлан ба уг компаниудын 2025 оны төлөв гарах нь,
БНХАУ аж үйлдвэрийн индексийн тоо мэдээ болон Евро бүсийн инфляцын тоо мэдээ зарлагдах нь,
АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний тайлан мэдээ, шинээр борлуулагдсан үл хөдлөх хөрөнгийн тайлан, ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн мэдээ мөн энэ 7 хоногт танилцуулагдах нь,

✅💸Бид танд жилийн 18.5-19.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. |