ОМНИ АССЕТ 2 ХБҮЦ

ИРЭЭДҮЙГЭЭ САНХҮҮЖҮҮЛ - ОМНИ АССЕТ II ХБҮЦ-НЫ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

🤔 ХБҮЦ хэнд зориулагдсан бэ?  

Хаалттай болон нээлттэй бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь тодорхой хугацаа, тогтсон хүүгийн өгөөжтэй түүнийгээ хөрөнгө оруулагч нарт заавал төлөх зохицуулалттай байдаг тул хувьцаатай харьцуулахад эрсдэл багатай санхүүгийн бүтээгдэхүүнд тооцогдоно.

Иймд ХБҮЦ нь эрсдэлээ бууруулах, тогтмол өгөөж хүртэх мөн урт болон богино хугацаанд хувийн санхүүгээ төлөвлөж буй хүн бүрт нээлттэй. Шаардлага үүссэн тохиолдолд хувьцаатай ижил авах болон зарах арилжааг аль ч үед гүйцэтгэх боломжтой тул ХБҮЦ-ыг дуусах хугацаа хүртэл эзэмшихгүй байж болно. 

🤝 Хөрөнгө оруулагчдад тулгарч болох эрсдэлийг хэрхэн хаадаг тухай.

Бонд нь барьцаа хөрөнгө, батлан даалт баталгаатай байдаг. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд зээлийн багц буюу ирээдүйд эргэн төлөгдөх өгөөжийг барьцаалан ХБҮЦ-ыг гаргадаг.

Омни ассет II ХБҮЦ нь нийт 14 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэх ба эргэн төлөлтийн хуваарьт ₮15.8 тэрбумын зээлийн багцыг тусгаарласан. Тус зээлүүдийг Омни капитал ББСБ ХХК-аас тусгаарлаж буй бөгөөд 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар тус компани нийт  ₮77.8 тэрбумын зээлийн багцтай, ₮19.2 тэрбумын хуримтлагдсан ашигтай ажиллаж байна.

🏦 Омни капитал ББСБ-ын тухай.

“Омни Капитал ББСБ” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд 60 харилцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. 2024 оны байдлаар 37,000 гаруй харилцагчидтай, санхүүгийн зах зээл болон финтек буюу технологид суурилсан санхүүгийн хэрэгслийг хослуулан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төв оффисоос гадна Улаанбаатар хотод байрлах 10 салбар, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий 95 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

  • 📱Moni app: Мони дижитал зээлийн платформ нь хэрэгцээт зээлийг барьцаа хөрөнгө шаардлагагүй, цаг завыг хэмнэсэн, хүссэн газраас зээл авах боломжтой онлайн зээлийн үйлчилгээ юм. 

  • 💳Omnipay: Мони аппликейшнийн Omnipay үйлчилгээгээр хамтрагч байгууллагаас хүссэн бүтээгдэхүүнээ хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан төлөлтөөр эсвэл 12 сар хүртэлх хугацаатай лизингээр авах боломжийг олгодог. 

  • 🤳 Keep: Хувийн санхүүгийн бүртгэл үүсгэх боломжтой аппликейшн 

  • Omnicars.mn: Автомашинтай холбоотой бүх үйлчилгээг нэг доороос авч болох нэгдсэн сайт. 

Сүүлийн 4 жилд компанийн цэвэр зээл буюу харилцагчдад олгосон зээлийн дүн ₮12.8-аас ₮77.8 тэрбум болж хурдацтайгаар өсөн тэлж байна. Тус хугацаанд чанаргүй зээлийн хувийг тогтмол бага түвшинд хадгалж иржээ. 

👉Хөрөнгө оруулахаас өмнө таны мэдэж байх ёстой 4 зүйлс… 

 🗓 1. Омни ассет II үнэт цаасны үндсэн төлөлт 1 жилийн дараа 50 хувиар үлдсэн 50 хувийг 24 дөх сар дээр буюу 2 дугаар жилийн эцэст хийж дуусна.  

💡 2. Тус үнэт цаасны хүүгийн татвар 5 хувь буюу хөрөнгө оруулагч нарт давуу талтай. 

3. Эрсдэлийг бууруулж буй зээлийн багц түүнд багтсан зээл бүрийг нийт 18 шалгуураар шүүж хамгийн эрсдэл багатай зээлүүдийг сонгодог ба 100 хувь хэвийн төлөлттэй зээлүүд байдаг. 

4. Та эзэмшиж буй ХБҮЦ-аа зарах нөхцөлд хүүгийн алданги зэрэг тооцогдохгүй ба эзэмшсэн хоногтоо өгөөж авна. Иймд хөрвөх чадвар өндөр санхүүгийн бүтээгдэхүүнд тооцогддог. 

Захиалга өгөхийг хүсвэл  та ЭНД дарна уу.