- Apex Capital
- Posts
- ОМНИ АССЕТ 2 ХБҮЦ
ОМНИ АССЕТ 2 ХБҮЦ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖУУДЫГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА
🇲🇳 МУ-ын хөрөнгийн зах зээлд 2021 оноос хойш идэвхтэй арилжаалагдаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас жилээс жилд нэмэгдэж байна. Зөвхөн Монголын Хөрөнгийн Биржид бүртгэгдсэн нийт 12 ХБҮЦ байгаа ба сүүлийн 4 жилд 209 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татжээ. Тус төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн эрэлт өндөртэй байгаа нь дараахтай холбоотой байна:
1. 💪 Хүүгийн өгөөж өндөр
2025 оны эхний хагас жилийн байдлаар хадгаламжийн дундаж хүү 12.3 хувь байгаа бол инфляц 9.6 хувьтай тэнцэж байна. Харин хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цааснууд 18.2 хувийн дундаж хүүтэй байгаа тул хөрөнгө оруулагчид тус төрлийн үнэт цаасыг сонгох нь нэмэгдсэн.
2. ⏳️ Таны санхүүгийн хэрэгцээнд тохирсон уян хатан хугацаа
Хувьцаа болон нээлттэй бонд дээрээс нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цааснууд нь бүртгэгдсэн бирж дээрээ тогтмол арилжаалагдаж байдаг. Тогтмол өгөөжтэй бонд, ХБҮЦ нь зарах үед хүүгийн алданги тооцохгүй тул эзэмшиж буй тал хүссэн үедээ хөрвүүлж санхүүгээ удирдах боломжтой.
3. 🧾 Татварын хэмжээ ердөө 5 хувь
Хөрөнгө оруулалтын өгөөж буюу хүүгийн орлогоос 5 хувийн татвар суутгагдах зохицуулалттай тул аж ахуйн нэгжүүд мөнгөн хөрөнгөө богино хугацаанд байршуулах нь түгээмэл. Үүнээс гадна хөрөнгө оруулахад ямар нэгэн шалгуур, шаардлага байхгүй тул иргэд хамгийн багадаа 100,000 төгрөгөөр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг эзэмших боломжтой.
Дээрх давуу талуудыг багтаасан хөрөнгө оруулалтын боломж МХБ дээр нээгдэж байна.
“Омни Капитал ББСБ” ХХК-ийн охин компани болох “Омни Ассет 2 ТЗК” ХХК олон нийтэд нээлттэйгээр санал болгож буй 🏦 ОМНИ АССЕТ 2 ХБҮЦ-ын талаар танилцуулах хөрөнгө оруулагчдын арга хэмжээнд та бүхнийг 📮 урьж байна.
📅 | Огноо: 2026.06.20 (Баасан гараг)
⏰ | Цаг: Өглөө 08:00 цагт
📍 | Байрлал: Монголын хөрөнгийн биржийн MSE hall танхим
💡Арга хэмжээнд оролцсоноор:
ОМНИ ХБҮЦ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах
Данс нээлгэх, арилжаанд оролцох зааварчилгаа авах
Бусад бондуудын талаар шинэлэг мэдээлэлтэй танилцах
Хувийн хөрөнгө оруулалтын зөвлөгөө авах боломжтой.
Оролцох хүний тоо хязгаартай тул доорх линкээр бүртгүүлж, мэдээллээ илгээнэ үү. Бид тантай холбогдон урилга илгээх болно.
🤔 ХБҮЦ хэнд зориулагдсан бэ
Өрийн бичиг буюу бондууд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь дуусах хугацаатай, нэрлэсэн хүү буюу өгөөжтэй түүнийгээ заавал хөрөнгө оруулагч нарт төлөх зохицуулалттай байдаг тул хувьцаатай харьцуулахад эрсдэл багатай санхүүгийн бүтээгдэхүүнд тооцогдоно. Иймд ХБҮЦ нь эрсдэлээ бууруулах, тогтмол өгөөж хүртэх мөн урт болон богино хугацаанд хувийн санхүүгээ төлөвлөж буй хүн бүрд нээлттэй.