• Apex Capital
  • Posts
  • 📈 Улаанбаатар хотын инфляцын хэмжээ!

📈 Улаанбаатар хотын инфляцын хэмжээ!

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #37

Шинэ өдрийн мэнд хүргэе!  

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:

⛏️Төмрийн хүдрийн ханш

📊 УБ хотын Инфляц хэмжээ III-р улирлаар

👷‍♂️ Эрдэс бүтээгдэхүүний экспорт

🇺🇸 АНУ-ын тарифын шинэ бодлого

🇯🇵 Япон улсын эдийн засаг

📈 Улаанбаатар хотын инфляцын хэмжээ ….

📈2025 оны III-р улирлын байдлаар Улаанбаатар хотын инфляц 9.3% болж бага зэрэг буурсан нь шинжээчдийн таамаглалын дунджаас 0.5 нэгж хувиар доогуур гарсан байна. Шинжээчид жилийн дараа 9.1% болно гэж үзжээ.
👉Цаашлаад 2026 оны II улиралд,

  • 🚩 Инфляц өнөөгийн түвшинд 9.1%

  • 💬 Эдийн засгийн өсөлт 5.1%

  • Бодлогын хүү бага зэрэг буурч 11.4%

  • 💫 Зээлийн хүү өнөөгийн түвшинд 17.1% болно гэж таамаглаад байгаа аж.

⛓️ Төмрийн хүдрийн үнэ дээд түвшинд хүрлээ…

🏭Сүүлийн долоо хоногт уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа эрчимжиж, нийт 176 тэрбум төгрөгийн гүйлгээ Монголын хөрөнгийн биржээр дамжин хийгдлээ.

Түүний дотор 52 хувийн агууламжтай төмрийн хүдрийн үнэ тонн нь 72 ам.долларт хүрч, сүүлийн 12 сарын хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

  • 🦺 Дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн сараас хойш улирлын шинжтэй өсөлт үзүүлж байгаа бөгөөд энэ нь олон улсын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой.

👀 Мөн,

  • ⚒️ БНХАУ-ын Засгийн газар дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, уул уурхайн салбарыг дэмжих бодлого баримталж байгаа нь үнэ өсөхөд голлон нөлөөлж байна.

🤔Монголын уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд нүүрсний борлуулалт давамгайлсаар байгаа ч энэ долоо хоногт өмнөхтэй харьцуулахад идэвх сул байлаа. Зөвхөн хагас сая тонн нүүрс арилжаалагдсан нь сарын дүнгээр 1.7 сая тоннд хүржээ.

Ийнхүү төмрийн хүдрийн ханш өсөж, олон улсын зах зээл дээрх идэвх сэргэснээр уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа ирэх саруудад ч өсөх төлөвтэй байна.

Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.

👷‍♀️ Эрдэс бүтээгдэхүүний экспорт /2025.VIII/

2025 оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын нийт экспорт 9,158.1 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 1,467.0 сая ам.доллароор (13.8%) буурлаа.

✅ Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 8,695.2 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,283.9 сая ам.доллароор (12.9%) багассан байна.

Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс болон хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнүүд нь нийт экспортын 94.9 хувийг бүрдүүлэв. 

👍 Бүтээгдэхүүнээр нь авч үзвэл:

  • Алт болон зэсийн баяжмалын экспорт хамгийн их өсөлттэй байсан ба алт 37.7%, зэсийн баяжмал 24.9%-р нэмэгдэв.

  • Цайрын баяжмал болон молибдены баяжмалын экспорт харьцангуй тогтвортой өсөлт үзүүлж, тус бүр 9%, 3.3% өссөн байна.

  • Харин чулуун нүүрс (-40.1%), төмрийн хүдэр (-13.1%), хайлуур жонш (-18.6%)-ны экспорт буурсан нь нийт экспортын бууралтад голлон нөлөөлөв.

🤝 Дүгнэвэл, 2025 оны эхний найман сард экспортын бүтцийг алт, зэсийн баяжмалын өсөлт дэмжсэн ч нүүрс болон зарим түүхий эдийн бууралт нийт дүнг хумихад хүргэсэн байна.

🇺🇸АНУ-ын тарифын шинэ бодлого

🤔 Чипийн тоонд суурилсан тарифын төлөвлөгөө

  •   АНУ-ын Худалдааны яам нь электрон төхөөрөмжийн импортод тариф ногдуулах төлөвлөгөөг судалж байна.

  • Тариф нь тухайн төхөөрөмжид агуулагдаж буй чипийн тоо болон үнэлгээний хувь дээр үндэслэн тооцогдох боломжтой.

  • Энэ нь дотоодын чип үйлдвэрлэлийг дэмжих зорилготой алхмуудын нэг юм.

💾 Чипийн тоонд суурилсан тарифын төлөвлөгөө

  •   Trump өмнө нь бүх хагас дамжуулагчийн импортод 100% тариф ногдуулах санал гаргасан.

  • 👇Гэхдээ АНУ-д үйлдвэрлэлтэй компаниуд энэ тарифын чөлөөлөлтөд хамрагдах боломжтой.

  • 👩🏻‍💻 Одоогоор энэ тариф албан ёсоор хэрэгжээгүй байна.

🔎 Эмийн бодисын импортод ижил арга хэмжээ авсан

  •   Trump өнгөрсөн долоо хоногт эмийн импортод ижил төрлийн тариф ногдуулсан.

  • ✍️ Зорилго нь АНУ-д үйлдвэрлэл нэмэгдүүлэх явдал юм.

Үндэсний аюулгүй байдал ба чип

  • ⚖️Trump гадаад чипүүдэд хэт хамааралтай байдал нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үздэг.

  • 📝Цагаан ордон Intel компанид 10%-ийн хувь эзэмших замаар дотоодын чип үйлдвэрлэлийг дэмжих алхам хийсэн.

🇯🇵 Япон улсын эдийн засаг

Сүүлийн арван жил идэвхгүй байсан банкнуудын олгож буй зээлийн хэмжээ нэмэгдэж, зах зээл бодитоор өсөх нөхцөлийг бүрдүүлж эхэллээ.

Үүнд гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь Японы Төв банк өгөөжийн муруйн хяналт(yield-curve control)-с татгалзаж, мөнгөний бодлогоо зөөлрүүлсэн явдал юм.

  • 📌Эдийн засгийн шинжээчид энэхүү үзэгдлийг далайн гүнд удаан унтаж байсан “Годзилла” сэрж, хөдөлж байгаа мэт хэмээн егөөдөн тайлбарлаж байна.

  • ✍️Зээл олголтын хэмжээ өсөх нь зах зээл дэх мөнгөн урсгалыг нэмэгдүүлэн эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, зах зээлийн өсөлтийг өдөөдөг.

⏳ ⚠️ Зөвхөн банкнуудын зээлийн хэмжээ нэмэгдэхээс гадна Японы бүс нутгийн хөрөнгө оруулалт(CapEx)-ын хэмжээ ч өсөж байгаа нь эдийн засгийн чухал салбаруудад хүчтэй дэмжлэг болж, цаашдын өсөлтийн хөдөлгүүрийг бүрдүүлж байна.

🎉 Бондын мэдээлэл

💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.5-20.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. Энд дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт