• Apex Capital
  • Posts
  • Хэт 📊 өндөр үнэлгээтэй хувьцаанууд ойрийн хугацаанд 📉унаж магадгүй.

Хэт 📊 өндөр үнэлгээтэй хувьцаанууд ойрийн хугацаанд 📉унаж магадгүй.

Гадаад зах зээлийн судалгаа #36

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар компаниудын тайлан болон зах зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊

  • International Monetary Fund (IMF) санхүүгийн өндөр үнэлгээтэй хувьцаанууд нь ирээдүйд огцом унах (disorderly correction) эрсдэлтэй гэж ⚠️ анхааруулжээ.

  • 🇨🇳 БНХАУ-ын зах зээл “тогтвортой, өсөлттэй булл зах зээл” болж эхэлсэн тухай Goldman Sachs-ийн тайлан 🗣️ дурдсан байна. 

  • Гол АНУ-ын индексүүд (S&P 500, Dow Jones Industrial Average, Nasdaq Composite) 📉 унасан ба үүнд компаниудын тайлан болон гадаад худалдаа харилцааны эрсдлүүд нөлөөлсөн.

  • 🟨 Алтны ханш 2013 оны 4-р сараас хойш анх удаагаа 1 өдрийн дотор 📉 -5.7% уналаа.

🇨🇳 1. Хятадын гуравдугаар улирлын ДНБ (GDP)
2025 оны гуравдугаар улиралд Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн дүнгээр 4.8%-иар өсжээ. Энэ нь зах зээлийн 4.7–4.8%-ийн таамаглалтай нийцэж байгаа боловч өмнөх улирлын 5.2%-ийн өсөлтөөс доогуур үзүүлэлт юм. 📉 Гол нөлөөлсөн хүчин зүйлсийн хувьд:

• 🏠 Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн борлуулалт болон шинэ төслүүдийн огцом бууралт эдийн засгийн өсөлтийг голчлон хязгаарласан.
• Дотоодын хэрэглээ сул хэвээр байгаа буюу иргэдийн худалдан авах чадвар мэдэгдэхүйц нэмэгдээгүй байна.
• Экспортын салбар харьцангуй тогтвортой байгаа ч 🌏 гадаадын зах зээлийн эрэлт суларч, худалдааны тэнцэл багассан байна.

🏙️ 2. Ажилгүйдлийн түвшин
Хятадын ажилгүйдлийн түвшин 2025 оны 9-р сард 5.3%-аас 5.2% болтлоо буурсан нь эдийн засгийн идэвх сэргэж, төрийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого үр дүнгээ өгч байгааг харуулж байна. Ажилгүйдлийн бууралтийн шалтгааныг 31 томоохон хотоос хөдөлмөрийн зах зээлийн судалгаа авч үзэхэд хөдөө орон нутгаас хот руу шилжин ирэгсдийн тоо нэмэгдсэнээр цагаач ажилчдын тоо 191.87 саяд хүрч, жилийн хувьд 0.9 хувиар өссөн нь ажлын байр нэмэгдэхэд эерэгээр нөлөөлсөн байна.

🛍️ 3. Жижиглэнгийн худалдаа
2025 оны есдүгээр сард жижиглэнгийн худалдааны өсөлт жилийн дүнгээр +3.0% болж, өмнөх улирлын +5.2%-аас мэдэгдэхүйц буурсан байна. 📉 Гол нөлөөлсөн хүчин зүйлсийн хувьд:
👷Иргэдийн орлого болон ажил эрхлэлт удаан сэргэсэн.
🚗 Хэрэглээний зээл, автомашин, цахилгаан барааны борлуулалт буурсан.
• Засгийн газрын татварын бууралт болон дэмжлэг бодит хэрэглээнд төдийлөн нөлөөлсөнгүй.

💰 4. Зээлийн жишиг хүү (LPR)
2025 оны 10 сарын 20-нд БНХАУ-ын Ардын банк (PBoC) 1 жилийн зээлийн жишиг хүүг 3.00%, 📅 5 жилийн хүүг 3.50% түвшинд хадгаллаа. Энэ нь тав дахь сардаа дараалан өөрчлөгдөөгүй үзүүлэлт юм. 📉 Шалтгаан:

  • Инфляцын түвшин харьцангуй бага (ойролцоогоор 0.5%) байгаа боловч юанийн ханш сулрах эрсдэлийг харгалзан, Төв банк мөнгөний бодлогоо болгоомжтой зөөлрүүлэх хандлагыг баримталж байна.

  • Хөрөнгийн урсгал гадагшлах 💸 эрсдэлээс сэргийлж, БНХАУ-ын Ардын банк хэт их бууруулалт хийхээс зайлсхийв.

  • ⚖️ Бодлогын гол чиглэл нь валютын ханшийн тогтвортой байдлыг хадгалах, дотоод зээлийн чанар, үр ашгийг хамгаалахад төвлөрч байна

Товчхондоо, 🏦 Ардын банк ойрын хугацаанд зээлийн жишиг хүүг тогтвортой хадгалж, 2026 оны эхээр 0.05–0.10% иар бууруулах магадлалтай байна. Энэ нь банкны зээлийн хүүг бууруулж, орон сууцны болон хэрэглээний зах зээлийг дэмжих зорилготой юм.

Netflix 2025 оны 3-р улирлын санхүүгийн тайлан нь зах зээлийн хүлээлттэй харьцуулахад зарим талаараа сөрөг, зарим талаараа эерэг үр дүнтэй гарсан.

  • Тайлангийн дагуу компанийн нийт орлого 💸 $11.51 тэрбум хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 📈 17%-иар өссөн байна. Энэ нь шинжээчдийн таамагтай нийцсэн үзүүлэлт боловч нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) $5.87 болж, хүлээлтээс 📉 доогуур гарсан нь хөрөнгө оруулагчдын санааг зовоожээ.

  • Тайлангийн хамгийн онцлох хэсэг нь 🇧🇷 Бразил дахь татварын маргаантай холбоотойгоор бүртгэгдсэн 💰 $619 саяын нэг удаагийн зардал байв. Энэ зардал нь 2022 оноос хойших хугацаанд хуримтлагдсан бөгөөд тухайн улирлын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Хэрэв энэ зардал байгаагүй бол Netflix нь шинжээчдийн ашгийн таамгийг давж гарах боломжтой байсан гэж компанийн удирдлагууд онцолсон.

  • Гэсэн хэдий ч, компанийн зарим стратегийн шинэчлэлүүд амжилттай хэрэгжиж байгаа нь эерэг дохио өгч байна. Тухайлбал, сурталчилгааны 💵орлого түүхэн дээд хэмжээнд хүрч, 2025 онд хоёр дахин 📈 өсөх төлөвтэй байна.

  • Мөн интерактив 🎮 тоглоом, шууд дамжуулалт бүхий 🏟️ спортын арга хэмжээнүүд зэрэг шинэ контентууд хэрэглэгчдийн анхаарлыг татаж, 🇺🇸 АНУ болон 🇬🇧 Их Британид хамгийн өндөр үзэлттэй улирал болжээ.

  • Тайлан нийтлэгдсэний дараа Netflix-ийн хувьцааны ханш 10% орчим 📉унасан нь ашгийн таамгийг биелүүлээгүй болон татварын зардлын нөлөөтэй холбоотой. Гэсэн ч шинжээчид урт хугацааны өсөлтийн хандлага хадгалагдаж байгаа гэж үзэж байна.

  • Netflix нь хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх, орлогын шинэ эх үүсвэрүүдийг бий болгох стратегидаа тууштай анхаарч байгаа нь ирээдүйн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж болзошгүй юм.

Tesla 2025 оны 3-р улирлын санхүүгийн тайлан 10-р сарын 22-нд нийтлэгдэж, зарим үзүүлэлтүүд нь шинжээчдийн хүлээлтээс давсан ч, ашигт ажиллагааны хувьд доогуур гарсан байна.

📊 Санхүүгийн гол үзүүлэлтүүд:

  • Tesla-ийн нийт орлого $28.1 тэрбум хүрч 💸, өмнөх улирлаас 24.8%-иар 💸 өссөн бөгөөд энэ нь шинжээчдийн таамагласан $26.5 тэрбум давсан үзүүлэлт байв. Гэсэн хэдий ч, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) $0.50 болж, таамагласан $0.53 📉 доогуур гарсан.

🚗 Үйл ажиллагааны амжилт ба бүтээгдэхүүн:

  • Tesla 3-р улиралд 497,000 гаруй тээврийн хэрэгсэл нийлүүлж, 447,000 #️⃣ гаруйг үйлдвэрлэсэн нь компанийн түүхэн дэх хамгийн 📊 өндөр үзүүлэлтүүдийн нэг байлаа. Мөн 12.5 GWh хэмжээтэй эрчим хүч хадгалах төхөөрөмжүүдийг амжилттай байршуулсан нь шинэ дээд амжилт тогтоосон байна.

  • Шинэ бүтээгдэхүүнүүдийн хувьд Tesla нь 🚘 Model YL, 🚗 Model Y Performance, болон Model 3/Y Standard зэрэг хямд үнэтэй хувилбаруудыг танилцуулсан. Мөн Megapack 3 болон Megablock нэртэй том оврын эрчим хүч хадгалах системүүдийг зах зээлд нэвтрүүлжээ.

🤖 Ирээдүйн чиг хандлага ба AI:

  • Elon Musk тайлангийн үеэр Tesla-г “бодит ертөнцийн хиймэл оюун ухааны (real-world AI) тэргүүлэгч” хэмээн тодорхойлж, Robotaxi, Full Self-Driving, болон Optimus нэртэй хүн дүрст 🦾 роботын хөгжүүлэлт дээр анхаарч буйгаа онцолсон. Тэрээр эдгээр технологи нь тээврийн салбарыг үндсээр нь өөрчлөх “шок долгион” үүсгэнэ гэж мэдэгдсэн.

📊 Санхүүгийн бусад үзүүлэлтүүд:

  • Чөлөөт мөнгөн урсгал (Free Cash Flow): $4 тэрбум

  • Нийт бэлэн мөнгө ба хөрөнгө оруулалт: $41.6 тэрбум

  • Автомашины ашигт ажиллагаа (Automotive Margin): 15.4% (зээлгүйгээр)

📊 Зах зээлийн хариу үйлдэл:

Тайлангийн дараа Tesla-ийн хувьцааны ханш бага зэрэг хэлбэлзсэн ч, нийт дүнгээр 0.16%-иар 📈 өссөн байна. Зарим шинжээчид Tesla-ийн 🤖 AI болон роботын чиглэл дэх стратегийг илүү чухал гэж үзэж, урт хугацааны өсөлтийн боломжийг онцолж байна.

📱 Хэрэв та гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөө авахыг хүсвэл  Apex Stock Traders Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой.

💰Бондын зах зээлийн мэдээ

Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.

Монголын засгийн газрын болон компанийн бондуудын ханш өсөлттэй байна. 🏛️ Засгийн бондууд дундажаар 3.21%-иар өссөн бол 🏦 компанийн бондууд дундажаар 4.02%-иар өссөн бөгөөд хамгийн их өсөлттэй арилжаалагдаж байгаа нь Development Bank of Mongolia(Худалдаа Хөгжлийн Банк)-ийн бонд 13.89%-иар өссөн байна. 

Энэ долоо хоногийн байдлаар өгөөжийн түвшний хувьд засгийн газрын ам.долларын бондууд 5.341%–6.26% байгаа бол компанийн ам.долларын бондууд 4.99%–12.04%-ийн түвшинд тогтож байна. Одоогоор хамгийн өндөр өгөөжтэй нь МИК ХК-ийн “Хулан” бонд(MGMTGE) 12.046% өгөөжтэй байгаа юм.