- Apex Capital
- Posts
- 🌟Манай улсын ДНБ төсөөлөл
🌟Манай улсын ДНБ төсөөлөл
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #40
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
📊 Манай улсын ДНБ төсөөлөл
🪨 БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ 62 сая тонн хүрэв
📝 НД-сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ
🇺🇸 🇨🇳 АНУ, Хятад ховор металлтай холбоотой тохиролцоо
🇺🇸 АНУ-н геополитикийн асуудлууд
🗓️ Манай улсын ДНБ төсөөлөл...

👉 Энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөх төсөөллөөс буурсан байна. Алт, газрын тос, нүүрсний олборлолт хүлээлтээс доогуур гарсантай холбоотойгоор салбарын таамаглалыг бууруулж, уул уурхайн салбарын өсөлт багасжээ.
🦺Харин уул уурхайн бус салбарын өсөлт сайжрах хандлагатай. Цаг агаарын нөхцөл хэвийн байх таамаглалд үндэслэн хөдөө аж ахуйн салбар 35% орчим өсөх хүлээлт хэвээр байгаа бөгөөд энэ нь мал бэлтгэл нэмэгдэх, боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэл сайжрахад эергээр нөлөөлж байна.
🏢Мөн орон сууц, инженерийн барилга байгууламжийн гүйцэтгэл тооцооллоос давсан, төсвийн хөрөнгийн зардал хүлээлтээс бага хэмжээгээр буурсан нь барилгын салбарын өсөлтийн төлөвийг сайжруулжээ.
🤔Гэсэн хэдий ч худалдааны салбарын идэвхжил сул, нийт эдийн засгийн хүлээлтээс доогуур байгаа нь худалдаа болон бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлтөд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн нийт өсөлтийг хязгаарлаж байгаа юм.
📈 Манай улсын БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ 62 сая тонн хүрэв…

📊🪨 2025 оны 9 сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспортын биет хэмжээ 62 сая тонн хүрч, ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй байна.
🎯БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн салбарын нийлүүлэлт, хүчин чадлын илүүдлийг бууруулах өргөн хүрээний арга хэмжээний нөлөөгөөр сүүлийн саруудад тус улсын дотоодын нүүрс олборлолт эрс буурсан үзүүлэлттэй байгаа юм.
✅ Ингэснээр БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн саруудад дээд түвшинд өссөн бол коксжих нүүрсний фьючерс үнэ 7-р сараас хойш 30 гаруй хувиар өссөн нь үнэ хямд ойроос ирдэг Монголын нүүрсний эрэлт нэмэгдэхэд нөлөөлжээ.
Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
📝 НД-сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ,

⚡Нийгмийн даатгалын сан – 2025.I–IX
👉 Орлого 4,851.4₮ тэрбум, өмнөх оноос 666₮ тэрбум 15.9%. Өсөлтийн гол эх үүсвэр:
📝 Тэтгэврийн даатгалын сан: 515.7₮ тэрбум +14.2%
🔎 Тэтгэмжийн даатгалын сан: 66.9₮ тэрбум +24.4%
👉 Зарлага: 4,380.9₮ тэрбум, өмнөх оноос 620₮ тэрбум +16.5%. Өсөлтөд:
📝 Тэтгэврийн даатгалын сангийн зарлага: 540₮ тэрбум +15.7%
🔎 Тэтгэмжийн даатгалын сангийн зарлага: 37.8₮ тэрбум +20.8%
Тэнцэл: Орлого зарлагаасаа 470₮ тэрбум төгрөгөөр давсан дүнтэй биелэв.
💰Тэтгэвэр
Олгосон дүн: 4,017.2 тэрбум төгрөг (өмнөх оноос 541₮ тэрбум, +15.6%)
Хүлээн авагч: 520.4 мянган хүн (өмнөх оноос 12₮ мянга, +2.5%)
🤝Нийгмийн халамж
Хамрагдалт: 2.4 сая иргэн (өмнөх оноос –101₮ мянга, –4.0%)
Олгосон дүн: 1,825.8₮ тэрбум (өмнөх оноос 101₮ тэрбум, +5.9%)
🇺🇸👉🇨🇳 АНУ, Хятад ховор металлтай холбоотой тохиролцоо

📣 АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Ням гарагт мэдэгдэхдээ Хятадын Дэд Ерөнхий сайд Хэ Лифэнтэй АНУ-ын тарифыг зогсоох, Хятадын ховор металл экспортын хязгаарлалтыг нэг жилээр хойшлуулах талаар маш чухал хүрээтэй тохиролцоонд хүрсэн гэжээ.
❗Энэхүү тохиролцоо нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын ирэх долоо хоногт болох уулзалтын үеэр худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний (ялангуяа шар буурцаг) Хятадад нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, мөн фентанилын (fentanyl) нийлүүлэлтийг шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцэх суурь болох юм.
🤔 Бессент мөн Хятад улс АНУ-ын шар буурцгийг олон жилийн туршид их хэмжээгээр худалдан авах, ховор металлд тавигдах лицензийн шинэ журмыг нэг жилээр хойшлуулах төлөвтэй байгааг онцолжээ.
💥Эдгээр асуудлыг Малайзад болсон хоёр өдрийн худалдааны хэлэлцээрийн дараа дахин үнэлнэ гэж мэдэгдсэн байна.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.
🇺🇸 АНУ-н геополитикийн асуудлууд:

🇷🇺 Трамп-Путин
🛢️АНУ-ын засаг захиргаа сүүлийн үед ОХУ-ын газрын тосны хамгийн том хоёр компани болох Rosneft болон Lukoil-д хориг арга хэмжээ авсан. Эдгээр компаниуд нь Оросын нийт газрын тос олборлолтын ойролцоогоор 50%-ийг эзэлдэг бөгөөд хориг нь дэлхийн газрын тосны ханш болон эрчим хүчний зах зээлд өсөлтийн дарамт үүсгээд байна. Энэ алхам нь АНУ-аас Украйныг дэмжих байр суурийг бататгаж, АНУ–Оросын харилцаанд дахин хурцадмал байдал үүсгэж байгаа юм.
🇨🇳 Трамп-Ши Жиньпин
🤖 АНУ болон Хятадын удирдагчид 2025 оны 10-р сарын 30-нд Өмнөд Солонгост уулзалт хийхээр тохиролцсон. Хэрэв уулзалт амжилттай болбол богино хугацаанд хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлэх ч урт хугацаанд АНУ–Хятадын технологийн салбарын салангид хөгжил үргэлжлэх төлөвтэй гэж шинжээчид үзэж байна.
🇻🇪 Трамп-Венесуэль
👨🏻✈️АНУ Венесуэлийн Засгийн газарт шууд цэргийн дарамт үзүүлэх тухай анхааруулга өгч, тус улсын хар тамхины бүлэглэлүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах магадлалтай. Гэсэн ч бүрэн хэмжээний халдлага хийх магадлал бага бөгөөд хязгаарлагдмал цохилт эсвэл эдийн засгийн дарамт илүү боломжтой хувилбар гэж үзэж байгаа аж.
Хэрэв нөхцөл байдал тайван замаар шийдэгдэж чадвал Венесуэлийн газрын тос, байгалийн хийн салбар баруун компаниудад нээлттэй болж, Golar, Schlumberger зэрэг компаниудад шинэ боломж нээгдэнэ.
🌐🗺 Геополитик ба эрчим хүчний тэнцвэр Трампын удирдсан гадаад бодлого нь Оросын нефть, Хятадын худалдаа, Венесуэлийн эрчим хүч зэрэг дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний дахин хуваарилалт руу чиглэж байна. Энэ нь эрчим хүч, батлан хамгаалах, технологийн салбарт шинэ стратегийн боломжууд нээж байгаа ч зах зээлд хэлбэлзэл дагуулж байгаа юм.
🎉 Бондын мэдээлэл
💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.5-20.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. Энд дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт
