- Apex Capital
- Posts
- 💰Гадаад худалдааны тэнцэл 2.2$ тэмбум ашигтай
💰Гадаад худалдааны тэнцэл 2.2$ тэмбум ашигтай
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #39
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
📊 Гадаад худалдааны тэнцэл
📈 Манай улсын 9-р сарын инфляц
🤖 OpenAI vs. MAG7
🇺🇸 🇨🇳 АНУ: БНХАУ-ын импортод нэмэлтээр 100% татвар ноогдуулна
🌐 Гадаад худалдааны тэнцэл 2.2$ тэмбум ашигтай...

👉Монгол Улс 2025 оны эхний есөн сард нийт 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс,
📦 Экспорт 10.7 тэрбум ам.доллар,
📥 Импорт 8.5 тэрбум ам.доллар
💫 Худалдааны тэнцэл 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
🤔Хэдий ашигтай гарсан ч өмнөх оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад нийт бараа эргэлт 1.2 тэрбум ам.доллар (5.7%), экспорт 1.1 тэрбум ам.доллар (9.1%), импорт 77.1 сая ам.доллар (0.9%), худалдааны тэнцэл 1.0 тэрбум ам.доллароор (31.5%) тус тус буурсан байна.
📉 Экспортын бууралтад голлон нөлөөлсөн бүтээгдэхүүнүүд нь:
🪨 Нүүрс – 2.7 тэрбум ам.доллароор буурсан
🧶 Угаасан ноолуур – 252.0 сая ам.доллароор буурсан
🛢️ Боловсруулаагүй газрын тос – 48.9 сая ам.доллароор буурсан
🥩 Хонь, ямааны мах – 14.1 сая ам.доллароор буурсан
📈 Улсын хэмжээнд 9-р сарын инфляц 9%-д хүрэв…

📊📈 2025 онд инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хоёр сар дараалан өсөлтөө хадгалсаар жилийн дүнгээр 9%-д хүрээд байна.
🏢🛒 Улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сараас 0.2%-аар өссөн үзүүлэлттэй байгаа бол бараа бүтээгдэхүүн болон орон сууцтай холбоотой зардлуудын үнийн өсөлт инфляцыг хөөргөсөөр байгаа юм.
🏦Монголбанк 2025 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцыг зургаа нэмэх хасах интервалд байлгахаар зорьж байна.
✅ УИХ 2027 он гэхэд инфляцыг 5% болгох зорилт тавьж ажиллаж байгаа аж.
Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
🤖 OpenAI VS. MAG7…

⚡AI салбарын хөрөнгө оруулалтын хамгийн сонирхолтой түүх энэ сард OpenAI-тай холбоотой гарч байна.
📢Сүүлийн хэдэн долоо хоногт тэд NVIDIA, AMD, Oracle зэрэг компаниудтай хийсэн гэрээнүүдээр дамжуулан нийт $1 их наяд орчим хөрөнгө оруулалт төлөвлөснөө зарласан.
📝Энэ нь MAG7 компанийн энэ жилийн нийт CapEx болон R&D төсвөөс давсан дүн юм.
🔎Гэхдээ OpenAI-ийн орлого MAG7-тай харьцуулахад маш бага тул санхүүжилтээ бүтээлч аргаар шийдэх шаардлагатай болж байна.
♻️ AI экосистемийг улам хурдасгаж байгаа ч эмзэг байдалтай.
💾 Oracle-ийн GPU түрээснээс хүлээгдсэн орлого хараахан биелээгүй гэсэн мэдэгдэл зах зээлд түр зуурын уналт авчирсан ч энэ нь богино хугацааны “шуугиан” гэж үзэж болно.
🤝xAI компани ч мөн $20 тэрбумын шинэ төсөл зарласан бөгөөд AI хөрөнгө оруулалт компаниудын санхүүгийн тайлан болон ДНБ-ий эзлэх хувийг улам нэмэгдүүлж байна.
🇺🇸👉🇨🇳БНХАУ-ын импортод нэмэлтээр 100%-ийн татвар ноогдуулна…

📣 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны 11 дугаар сарын 1-нээс БНХАУ-аас импортлох бүх төрлийн бараанд одоогийн түвшнээс нэмэлтээр 100%-ийн гаалийн тариф ногдуулахаа мэдэгдлээ.
❗Ингэхдээ өмнө ногдуулсан 30%-ийн татварыг давхар нэмж нийт 130%-ийн татвар ноогдуулахаар болгосон байна.
🤔Тэрээр үүнийг Хятадын ховор газрын элементүүдийн экспортыг хязгаарласан алхмын хариу арга хэмжээ хэмээн тодорхойлж, цаашид “чухал программ хангамж” болон дэвшилтэт технологийн бүтээгдэхүүний экспортод хатуу хяналт тогтоох бодлогоо илэрхийлсэн.
🇨🇳Хятадын тал АНУ-ын энэхүү шийдвэрийг “худалдааны дайныг өдөөж байна” гэж шүүмжилж, шаардлагатай бол хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Энэ мэдэгдэл хоёр талын худалдааны харилцаанд хурцадмал байдлыг нэмэгдүүлж, цаашдын уулзалт, хэлэлцээний төлөвлөгөөнд эргэлзээ үүсгэж байна.
💥Мэдэгдлийн дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл огцом буурч ойролцоогоор Dow Jones −1.9%, S&P 500 −2.7%, Bitcoin −8.4%-иар тус тус унасан нь зах зээлд хамгийн том нэг өдрийн уналтаар бүртгэгдэж хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдлыг улам ихэсгэлээ гэж шинжээчид дүгнэжээ.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.
🎉 Бондын мэдээлэл
💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.5-20.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. Энд дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт