• Apex Capital
  • Posts
  • 2️⃣0️⃣2️⃣6️⃣ оны эхний долоо хоногийн онцлох үйл явдлууд ⭐

2️⃣0️⃣2️⃣6️⃣ оны эхний долоо хоногийн онцлох үйл явдлууд ⭐

Гадаад зах зээлийн судалгаа #46

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар олон улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн тойм мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

АНУ-н чухал тоон мэдээ📊

  • ADP хувийн секторын ажлын байр👨🏻‍💼12-р сард ердөө 41 мянгаар нэмэгдсэн нь таамаглаж байсан 49 мянгаас бага📉, өмнөх сартай харьцуулахад ажлын байр нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн өсөлт саарах хандлагатай байгааг харуулж байна.

  • ISM Үйлчилгээний PMI🏭Үйлчилгээний салбарын идэвхийг илэрхийлэх PMI индекс 12-р сард 54.4 болж, өмнөх сарын 52.6-аас сайжирч, хүлээгдэж байсан 52.2-оос өндөр гарав📈. 50-иас дээш PMI нь өсөлтийг илтгэдэг тул энэ нь АНУ-ын үйлчилгээний сектор хүлээлтээс илүү тэлж байгааг харуулж байна.

  • ISM Үйлчилгээний салбарын үнэ: Үнийн дэд индекс 12-р сард 64.3 гарч, 11-р сарын 64.9-ээс үл ялиг буурсан ч 📉 өндөр түвшинд хэвээр байгааг харуулж байна. 60-аас дээш утга нь үнэ тасралтгүй өсөж буйг заадаг бөгөөд энэ өндөр түвшин нь 📊 үйлчилгээний инфляц одоогоор намжаагүй, үнэ өсөх дарамт үргэлжилсээр байгааг харуулна.

  • JOLTS Нээлттэй ажлын байр👷🏻‍♂️11-р сард нийт 7.146 сая ажлын байрны нээлттэй орон тоо бүртгэгдсэн нь өмнөх сараас (10-р сард 7.449 сая) буурсан бөгөөд мөн таамагласан 7.610 саяас нэлээд доогуур үзүүлэлт боллоо 📉. Ажлын байрны эрэлт буурч байгаа нь хөдөлмөрийн зах зээл хөрж байгааг илтгэнэ.

Эерэг тал: Хөдөлмөрийн зах зээлийн сулрах шинжүүд (ADP ажлын байрны өсөлт тааруу, JOLTS ажлын байрны эрэлт бууралт) нь Холбооны Нөөцийн Сан (ФЕД) цаашид хүүгийн түвшинг нэмэхгүй, бодлогоо зөөлрүүлэх магадлалыг нэмэгдүүлсэн. Энэ хүлээлтээр бондын өгөөж буурч, улмаар хувьцааны үнэлгээнд (ялангуяа ирээдүйн өсөлтөөс их хамааралтай технологийн компаниудын хувьцаа) дэмжлэг болж байна. Тухайлбал, урт хугацааны хүүгийн түвшин буурахад ирээдүйд өндөр өсөлт хүлээгдэж буй технологийн хувьцаанууд (Nasdaq индексийн бүрэлдэхүүн) өсөх хандлагатай байдгийг зах зээлийн энэ хөдөлгөөн харууллаа.
Сөрөг тал: Үйлчилгээний салбарын PMI индекс хүлээлтээс огцом өндөр (54.4) гарсан нь эдийн засаг хүлээлтээс илүү хүчтэй байгааг харуулж, инфляц өндөр түвшинд үргэлжилж болзошгүйг сануулав. Үүний улмаас ФЕД бодлогын хүүг өндөр түвшинд удаан хугацаанд барих шаардлагатай болох вий гэсэн болгоомжлол нэмэгдэв. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүчтэй байгаа мэдээлэл нь “инфляц удаашрахгүй, ФЕД хүүг бууруулахгүй” гэх хүлээлтийг төрүүлснээр зарим салбарын хувьцаанд сөргөөр нөлөөлөв, Dow Jones, S&P 500 индексүүд буурахад нөлөөлсөн юм.

  • АНУ ба Венесуэлийн хоорондын геополитикийн зөрчил ⚠️ нь олон жилийн турш үргэлжилж ирсэн бөгөөд гол үндэс нь улс төрийн тогтолцоо, эдийн засгийн ашиг сонирхол, стратегийн нөлөөтэй шууд холбоотой. Венесуэл улс нь дэлхий дээрх хамгийн том батлагдсан нефьттэй улс юм 🛢️(300 тэрбум торх буюу энэ нь дэлхийн нийт нөөцийн 17% гэсэн үг). Нэг ёсондоо энэ нефтийн нөөцийг хэн удирдана тэр улс, эрчим хүч, валютын урсгал болон дэлхийн хүчний тэнцвэрт шууд нөлөөлнө гэсэн үг. Түүнчлэн, Венесуэл улс нефтийн орлогоо дотооддоо үлдээхийн тулд анх 1976 онд нефтийн салбарыг улсын өмч болгосноос (nationalize) болж АНУ болон бусад барууны том компаниуд шахагдсан бөгөөд асуудал 1998 онд Чавес ерөнхийлөгчид сонгогдсоноор хурцадсан⚡.

  • АНУ Венесуэлийн засгийн газрыг, ялангуяа ерөнхийлөгч Николас Мадурог ардчиллыг алдагдуулсан, сонгуулийг шударга бус явуулсан, хүний эрхийг зөрчсөн гэж үздэг⛔. Үүний улмаас АНУ Венесуэлийн эсрэг олон шат дараалсан эдийн засгийн хориг тавьсан. Эдгээр хориг нь нефтийн экспорт, санхүүд нь хүчтэй нөлөөлж💰, Венесуэлийн эдийн засаг гүн хямралд орсон. Венесуэл үүнийг “эдийн засгийн дайн” гэж нэрлэдэг бол АНУ “ардчиллыг сэргээх шахалт” гэж тайлбарладаг.

  • АНУ хориг тавих тусам, Венесуэл АНУ-аас холдож, ОХУ 🇷🇺 болон БНХАУ-тай 🇨🇳 хамтрах болсон. Харин 1-р сарын 3-нд АНУ-ын ерөнхийлөгч Трамп цэргийн ажиллагаа явуулан, Венесуэлийн ерөнхийлөгч Мадурог барьж авав. Үүнийхээ дараагаар тэр: АНУ дараагийн тохирох хүнийг олтол Венесуэлийг түр хугацаанд удирдана, мөн Венесуэлийн нефтийн салбарт АНУ хөрөнгө оруулалт хийж 💵 орж ирнэ гэж хэллээ.

  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт буюу 1-р сарын 6-нд мэдэгдэл хийхдээ АНУ болон Венесуэл тохиролцоонд хүрсэн 🤝🏻 бөгөөд үүний дагуу Венесуэл АНУ-д $2 тэрбумын 💸 дотоодын түүхий нефть экспортлох болсон гэжээ. Трамп өмнө нь Венесуэл болон түр ерөнхийлөгч Делси Родригесоос АНУ болон Америкийн нефтийн компаниудад тус улсын асар их нефтийн салбарт бүрэн нэвтрэх боломж олгохыг шаардсаар ирсэн.

  • Хэрвээ Венесуэл энэ шаардлагыг биелүүлэхгүй бол АНУ-аас цаашдын цэргийн оролцоо 🪖 хийх боломжтойг Трамп анхааруулж байсан. Тэрээр Truth сошиал хуудсандаа Венесуэл АНУ-д 30–50 сая торх нефтийг “шилжүүлэн өгнө” гэж бичжээ. Трамп 12-р сард Венесуэлд хориг тогтоосноос хойш олон сая торх нефть тус улсаас гарч чадахгүй байсан юм.

Гренланд 🇬🇱

  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг худалдаж авах эсвэл бүр хяналтад оруулах санаачилгыг дахин идэвхжүүлсэн нь дэлхийн улс төрийн анхаарлыг ℹ️ татаж байна. Гренланд нь одоогоор Дани 🇩🇰 улсын газар бөгөөд гадаад харилцаа болон батлан хамгаалах бодлого нь Копенгагений харьяанд байдаг. Одоо АНУ Гренландыг худалдаж авахад дипломат, эдийн засаг, цэргийн аль ч аргыг ашиглаж болохыг ярьж байгаа нь олон улсад маргаан үүсгэж байна.

  • АНУ-ын Засгийн газар Гренландыг стратегийн аюулгүй байдлын тулгуур гэж үзэж, Хятад, Орос зэрэг улсууд Арктикт нөлөөгөө тэлж байгааг зогсоох 🛑 шаардлага гэж тайлбарлаж байна. Гренланд нь арктикийн бүс, хүйтэн дайнтай холбоотой геостратегийн цэг бөгөөд дээрээс нь эрдэс баялаг, ховор газрын элементүүд, далайн болон агаарын шинэ худалдааны маршрутуудын төв юм.

  • Дани, Европын улс орнууд, НАТО энэ санаачилгыг хүчтэй эсэргүүцэж байна, учир нь Гринланд нь НАТО-гийн гишүүн улсын нутгийн хэсэг бөгөөд ийм алхам нь холбоог сүйтгэх эрсдэлтэй гэж үзэж байна.

  • Гренландын олонх иргэд болон улс төрийн удирдлагууд “Гринланд бол худалдаалагдаж болохгүй” гэж олон удаа илэрхийлсэн бөгөөд, ихэнх нь Дани улстай хамтдаа эсвэл бүр тусгаар тогтносон байдлаа хадгалахыг хүсдэг.

Трамп Венесуэлийн нефтийн үйлдвэрлэлийг “сэргээх” асуудлаар АНУ-ын томоохон газрын тосны компаниудтай уулзахаар төлөвлөж байна. 🤝🏻

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Америкийн газрын тосны компаниуд Венесуэлд орж, үйлдвэрлэлийг сэргээх хөрөнгө оруулалт хийхэд бэлэн” 🗣️ хэмээн мэдэгдсэний дараа зах зээл болон салбарынхан Засгийн газрын албан ёсны шийдвэр, эрх зүйн баталгааг илүү тодорхой болгохыг хүлээж байна. Энэ долоо хоногт АНУ-ын томоохон газрын тос, эрчим хүчний компаниудын 🏭 гүйцэтгэх удирдлагууд Цагаан ордонд уулзалт хийх төлөвтэй бөгөөд уулзалтын гол зорилго нь Венесуэлийн “элэгдсэн” нефтийн салбарыг богино хугацаанд хэрхэн сэргээж🔋, олборлолт болон экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломж, хэрэгжилтийн механизмыг хэлэлцэхэд чиглэж байна. Уулзалтаар аль компаниуд ямар хүрээнд оролцох, хэн нь тусгай зөвшөөрөл, дэмжлэг хүртэх, мөн төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нөхцөл (баталгаа, эрсдэлийн зохицуулалт гэх мэт) тодорхой болох хүлээлттэй байна. Түүнчлэн Трампын хамт Эрчим хүч, Дотоод хэргийн сайдууд оролцож магадгүй байна.

Венесуэлийн нефтийн үйлдвэрлэл🛢️, экспорт сүүлийн хоёр арван жилд хөрөнгө оруулалт тасалдсанаас шалтгаалан огцом хумигдаж, өдөрт 3 сая баррель байсан хэмжээ 1 саяас доош буусан талаар мөн онцолжээ.

Венесуэлд олборлолт хийх магадлалтай компаниуд:

  • Chevron: Одоогоор Венесуэлд байгаа “цорын ганц том тоглогч” - Chevron нь Венесуэлд тусгай зөвшөөрлийн хүрээнд ажиллаж ирсэн АНУ-ын цорын ганц том компани. Тус компани лицензээ өргөжүүлэх талаар Засгийн газартай хэлэлцэж байгаа. 2025 онд тус компанийн Венесуэлээс гаргах экспорт нь өдөрт 250 мянгаас 100 мянган баррель болж буурсан ч лиценз тэлбэл өмнөх түвшнээ сэргээх, цаашлаад өөр худалдан авагчдад нийлүүлэх боломж яригдаж байна.

  • АНУ-ын Gulf Coast-ийн боловсруулагчид (refiners) - Венесуэлийн түүхий нефть нь хүнд, хүхэр ихтэй шинж чанартай тул АНУ-ын Gulf Coast бүсийн олон боловсруулах үйлдвэрийн технологийн тохиргоонд нийцдэг. Иймээс Венесуэлээс нийлүүлэлт нэмэгдэх хүлээлт нь боловсруулагч компаниудын хувьд боломж гэж үнэлэгдэх хандлагатай.

  • Oilfield services: Дэд бүтцийг “дахин босгох” ажлын гол гүйцэтгэгчид - Олборлолтыг өсгөхийн тулд өрөмдлөг, талбайн үйлчилгээ, тоног төхөөрөмж, инженерчлэл, технологийн шийдлүүд шаардлагатай. Тиймээс SLB, Halliburton, Baker Hughes зэрэг үйлчилгээний компаниудад шинэ төсөл, гэрээний боломж үүсч магадгүй гэж зах зээл харж байна.

  • Exxon Mobil, ConocoPhillips:  Венесуэл 2007 онд активуудыг хураасны дараах арбитрын нэхэмжлэлүүд дахин хэлэлцэгдэх боломжтой гэх хүлээлт бий. Энэ хүрээнд ConocoPhillips-ийн ойролцоогоор $10 тэрбум, Exxon Mobil-ийн $2 тэрбум орчим гэх үнэлгээнүүд яригдаж байна.

Тус салбарын хувьцаануудын ханшийн хэлбэлзэл📊: Трамп Венесуэлд АНУ-ын компаниуд орж олборлолт сэргээж магадгүй гэж хэлмэгц зах зээлд эергээр нөлөөлж хувьцаанууд түр хугацаанд огцом өссөн📈. Харин сүүлийн арилжааны хоёр өдөр буусан нь хөрөнгө оруулагчид “Венесуэлээс нефть ихээр гарч эхэлбэл дэлхийн нийлүүлэлт нэмэгдэнэ, тэгвэл нефтийн үнэ цаашдаа буурах эрсдэлтэй” гэдгээс үүдэв. Нефтийн үнэ унах магадлал нэмэгдэхээр олборлогч компаниудын ирээдүйн ашиг, орлогын хүлээлт багасна 📉 гэж зах зээл үздэг. Гэсэн ч Цагаан ордны уулзалтаар ямар компаниуд Засгийн газрын дэмжлэг, эрх авах нь тодорхой болбол тэр компаниудын хувьцаа дахин өсөх боломжтой.

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Бидний зүгээс санал болгож буй ам.долларын бонд💰

Олон улсын зах зээл дээр Монгол улсаас нийт 12 бонд арилжаалагдаж байгаа бөгөөд хамгийн өндөр хүүтэй нь МИК Холдингийн хувьцаагаар баталгаажсан “Хулан” бонд 11.5% хүүгийн өгөөжтэй байна. Хулан бондын хүүгийн өгөөж нь Монголын системийн 5 банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 4.3 дахин өндөр байгаа юм.