• Apex Capital
  • Posts
  • 🇺🇲 Гадаад зах зээлийн судалгаа №19

🇺🇲 Гадаад зах зээлийн судалгаа №19

АНУ-ын хөрөнгийн зах зээлд юу болж байна?

Энэ өдрийн мэнд! 2024 оны эхний хагас жилд олон улсын хөрөнгийн зах зээл өсөлттэй байсан ч өнгөрсөн өдрүүдэд маркет улаанаар будагдлаа. Үүний шалтгаан болон цаашдын төлөвийн талаар гадаад зах зээлийн судалгааны 20-р дугаарт хүргэхээр бэлдлээ.

Хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож и-мэйлээ бүртгүүлэхийг зөвлөөрэй. Sharing is caring 👏

2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС.

Эдийн засгийн дата, компанийн тайлан зэрэг зах зээлд нөлөөлөгч гол хүчин зүйлс эерэг байснаар 2024 онд зах зээл өсөлттэй байсан ч Даваа гарагт “Black Swan” тохиож хөрөнгө оруулагчид Panic-Sell хийжээ. Шалтгаан:

☯️ Mixed буюу холимог эдийн засгийн тайлан.

🇯🇵 Carry trade ба Японы бодлогын хүү.

🤔 Уоррен Баффет хувьцаагаа заржээ.

ЮУ БОЛОВ?

☯️ Удааширч буй эдийн засаг

Өнгөрсөн 7 хоногт томоохон компаниудын тайлан гарсан бөгөөд үүнтэй зэрэгцэн АНУ-ын хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой чухал тоо мэдээллүүд гарсан.

  • Ажилгүйдлийн түвшин: 4.1%-4.3% хүртэл өссөн.

  • Цагийн дундаж цалин хөлсний хэмжээ: 0.3%-0.2% болж буурсан.

  • Хөдөө аж ахуйн бус салбарыг оруулахгүйгээр шинээр бий болсон ажлын байрны тоо мэдээ: 179,000-114,000 болж буурсан.

Эдгээр тоо мэдээнүүд гарснаар эдийн засгийн удаашралыг бий болгоно гэсэн айдас хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч нарыг илүү тогтвортой хөрөнгө оруулалт буюу бондын зах зээл руу хөрөнгө оруулах хөшүүрэг болсон гэж харж байна.

ӨӨР?

🎌 Carry trade ба Японы бодлогын хүү

Өнгөрсөн 7 хоногт Японы эрх баригчид бодлогын хүүгээ 0.25% болгон нэмсэн. 17 жилийн турш бодлогын хүүгээ 0% дээр барьсан улс ийнхүү хүүгээ нэмсэн нь олон улсын хөрөнгийн зах зээлд маш том хөдөлгөөн орууллаа.

Carry Trade гэх хөрөнгө оруулалтын стратеги байдаг. Хөрөнгө оруулагч бодлогын хүү багатай улсаас зээл авч, өндөр хүүтэй улсад хөрөнгө оруулан бодлогын хүүгийн зөрүүгээс ашиг олох арга юм.

Тухайлбал Японоос зардал багатай зээл авч АНУ-ын өрийн бичиг худалдан авснаар хүүгийн болон ханшийн зөрүүнээс ашиг олох бүрэн боломжтой. АНУ-ын бодлогын хүү өндөр тул ам.долларын нийлүүлэлт буурч ханш өсөх хандлагатай юм.

ХНС бодлогын хүүг бууруулах магадлал нэмэгдэн, Японы банк хүүгээ өсгөснөөр carry trader-ууд зах зээлээс харж өөрсдийн хөрөнгөө зарж байгаа нь Даваа гарагийн зах зээлийн уналтын гол шалтгаан юм.

БУСАД

🏦 Berkshire Hathaway Inc эзэмшиж байсан Apple болон бусад компанийн хувьцааг өнгөрсөн улиралд их хэмжээгээр зарсан нь технологийн зах зээлд уналт бий болгоод байна гэж ихэнхи шинжээчид харж байна.

Berkshire энэхүү дүнгээрээ засгийн газрын нээлттэй бондууд худалдаж авсан ба одоогоор $234.6 тэрбумын бондтой байна.

Berkshire Hathaway Inc АНУ-ын төв банкнаас илүү засгийн бонд эзэмшиж байна.

ЦААШДАА

ХНС 9 сард бодлогын хүүг бууруулах магадал 60% нэмэгдлээ .

Шинжээчид болон хөрөнгө оруулагчид энэ сард бодлогын хүүг бууруулах болов уу гэсэн хүлээлттэй байсан ч өөрчлөлт орсонгүй. Харин хөдөлмөрийн зах зээлийн таагүй мэдээнүүд ар араасаа гарснаар бодлогын хүүг дараагийн хурлаар бууруулах магадлал 60%-иар нэмэгдлээ гэж ихэнх шинжээчид үзэж байна.

Бодлогын хүү буурах нь хөрөнгийн зах зээлд эерэг нөлөөтэй

Уг хуралд ХНС-ын дарга J. Powell инфляц буурч байгаа ч зорилтот 2%-д хүрч чадахгүй байгаа тул бодлогын хүүд энэ хурлаар өөрчлөлт оруулаагүй хэмээн олон нийтэд мэдэгдсэн.

Tрамп vs Камала

АНУ 1928 оноос хойших ерөнхийлөгчийн сонгуулийг 23 удаа хийсэн бөгөөд Бүгд найрамдах нам сонгуульд ялсан жилд маркет дунджаар 15.3% харин Ардчилсан нам ялсан үед дунджаар 7.6% өссөн байна. 

Энэхүү сонгуулиар Трамп ахин сонгогдох юм бол хөрөнгийн зах зээл илүү өсөлттэй байна гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд ихээхэн байна.

ЗАХ ЗЭЭЛ СЭРГЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Эерэг тал, Сонгууль болон бодлогын хүү нь ойрын ирээдүйд болох 2 том үйл явдал. Сонгуульд аль ч нам ялсан хөрөнгийн зах зээлд богино хугацаанд эерэг нөлөө үзүүлэх хандлага байдаг. Мөн бодлогын хүү шинжээчдийн таамаглаж буй 9-р сард буурвал мөн эерэг нөлөө үзүүлэх бүрэн боломжтой.

Сөрөг тал, Эдийн засгийн тогтворгүй байдал, олон улсад өрнөж буй үйл явдлууд зэргээс үүдэлтэй ирэх 12 сарын хугацаанд АНУ хямралд орох боломж байсаар байгаа нь хамгийн том айдас юм.

АНХААРАЛД!!!

Уг и-мэйл нь мэдээллийн шинж чанартай бөгөөд хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг харилцагч өөрөө гаргах бөгөөд аливаа хөрөнгө оруулалт нь тодорхой эрсдэлийг өөртөө агуулж байдаг тул алдагдал хүлээх боломжтой.

Дээрх судалгааг бэлтгэхдээ тухайн цаг үеийн хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг агуулахыг зорьсон бөгөөд гуравдагч талын мэдээллийн үнэн зөв байдалд 100 хувь баталгаа өгч чадахгүй. Хөрөнгө оруулагч тус бүрийн эрсдэлд хандах байдал өөр тул аливаа шийдвэрийг гаргахдаа нэмэлт судалгаа шинжилгээ, зөвлөмж авахыг харилцагч танд санал болгож байна. Энэхүү судалгаанд дурдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно.