- Apex Capital
- Posts
- Гадаад зах зээлийн судалгаа №17
Гадаад зах зээлийн судалгаа №17
NVDA 🤖 - Ахин өсөх боломжтой юу?

Гадаад арилжааны энэ 7 хоногийн мэйлээр AI зах зээлд сүүлийн 2 жил тэргүүлж буй NVIDIA-ийн талаар бэлтгэлээ. Засвар хөдөлгөөн оролгүй өсөж буй энэхүү хувьцаанд ахин өсөх боломж байгаа болов уу?
NVIDIA корпорац нь 1993 онд үүсгэн байгуулагдсан ба тооцоолол, сүлжээ холболт, график карт болон эдгээртэй холбоотой бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн олон улсад нийлүүлдэг. Тэдний бүтээгдэхүүнийг видео тоглоом, мэргэжлийн дүрслэл, дата төв, автомашины зах зээлд ихэвчлэн ашигладаг байна. 🌍️

NVIDIA юу борлуулдаг вэ?
2020 он буюу ердөө 4 жилийн өмнө борлуулалтын дийлэх хувийг компьютер тоглоомын салбар бүрдүүлж байсан бол өдгөө хиймэл оюун ухаан руу чиглэсэн үйлдвэрлэлийг чухалчилж, нийт борлуулалтын 78 хувийг уг сегментээс бүрдүүлж байна.

Компанийн борлуулалтын орлого 2022-2023 онуудад тийм ч өндөр өсөлтийг үзүүлээгүй бөгөөд нийт орлогын 40 орчим хувийг Amazon, Meta platforms, Microsoft болон Alphabet нар бүрдүүлдэг онцлогтой.

Компанийн цэвэр ашгийн маржин 2023 онд 16.2% буюу чамлахааргүй өндөр гарсан нь бүтээгдэхүүн бий болгох өртөг бага байдагтай холбоотой. Тус онд гэхэд борлуулалт $27 тэрбум үүнээс өртөг $11.6 тэрбум нийт ашиг $15.4 тэрбум тус тус гарсан юм.
Түүнчлэн Nvidia үйлдвэрлэлээ тайван улсад байршилтай TSMC компаниар гүйцэтгүүлдэг бөгөөд үйлдвэрлэлийн гол орц нь зэс, хөнгөн цагаан, алт болон tungsten /маш өндөр температурт тэсвэртэй химийн элемент/ зэрэг түүхий эдүүд байдаг аж.
🎩 Яагаад NVDA GPU гэж?
Тэд AI-д зориулсан хамгийн дэвшилтэт GPU үйлдвэрлэдэг ба AI-ийн дэд бүтцийн үйлчилгээ давхар санал болгож байгаа нь компанийн гол давуу тал юм. Тэд AI чип үйлдвэрлэл зах зээлд монопол байр суурь эзэлдэг ба зах зээлийн 80 орчим хувийг дангаар эзэлж байна.
⏳ NVIDIA GPU сүүлийн 20 жилд:
2006 онд CUDA буюу паралел тооцооллын платформыг танилцуулснаар Data төвийн зах зээлд нэвтэрчээ. Ингэснээр энгийн тооцоолол болон AI-ийн суралцах програмд NVIDIA GPU-г ашиглах нь ихэссэн ба үүнийг дагаад GPU-ийн борлуулалт эрс нэмэгдсэн.
2017 оноос хойш NVIDIA-ийн супер тооцооллын чидүүдийг криптовалют олборлоход ихээхэн ашиглах болсноор GPU-ийн эрэлт нэмэгдсэн. Үүний дараагаар буюу цар тахлын үеэр видео тоглоомын зах зээлийн орлого ихсэж компанийн үнэлгээ Intel-ийг анх удаа давж байсан.
2023 оноос эхлэн Майкрософт компанийн 2023 онд эхлүүлсэн “AI галзуурал” нь NVIDIA-ийн дэвшилтэт чипүүдийн борлуулалт өсхөд чухал нөлөө үзүүллээ.
🔮 Ирээдүй:
Blackwell, шинэ супер тооцооллын AI чипийг тэд танилцуулсан ба энэхүү GPU нь компанийн ирэх жилийн борлуулалтад томоохон байр суурь эзлэх төлөвтэй байна. Энэхүү бүтээгдэхүүн нь үүлэн тооцооллоос гадна автомашин, интернэт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд зэрэг олон салбарт ашиглагдаж болохуйц юм.

Ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй компаниудтай харьцуулан авч үзвэл нийт орлогын хэмжээ болон зах зээлийн үнэлгээгээр MSFT-ийн дараагаар орж байна. PE харьцаа 72.9 буюу салбарын дунджаас өндөр байгаа нь хувьцааг зах зээл дээр үнэтэй арилжаалагдаж байгааг илэрхийлж байна.

Хэдийгээр PE харьцаа үзүүлэлт өндөр байгаа ч хувьцааны ханш ирээдүйд ахин нэмэгдэх боломжтой юм.
Wall Street-ийн 55 шинжээчид хувьцааны дундаж ханшийн таамаглалыг 132.34 гэж өгсөн бөгөөд энэ нь одоогийн ханшнаас 3.16%-иар өсөх боломжтой гэсэн үзүүлэлт юм.

Хувьцааны ханш сүүлийн 2 жилд их өсөлттэй, харьцаа үзүүлэлтүүд үнэтэй арилжаалагдаж байна гэж зааж байгаа ч өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх энэхүү зах зээлд монополчлогч NVidia-ийн хувьцааны ханш ахин өсөх боломжтой байна.
Хувьцаа нь энэ сард түүхэн дээд хэмжээндээ хүрээд буурсан байгаа ч 115-118 хооронд 3 дахь удаагийн ирж шалган дэмжлэг аван өсөлт үзүүлсэн нь хувьцааны ханш дахин 140 хүрэх боломжтойг харуулж байна.
АНХААРАЛД!!!
Уг и-мэйл нь мэдээллийн шинж чанартай бөгөөд хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг харилцагч өөрөө гаргах бөгөөд аливаа хөрөнгө оруулалт нь тодорхой эрсдэлийг өөртөө агуулж байдаг тул алдагдал хүлээх боломжтой. Дээрх судалгааг бэлтгэхдээ тухайн цаг үеийн хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг агуулахыг зорьсон бөгөөд гуравдагч талын мэдээллийн үнэн зөв байдалд 100 хувь баталгаа өгч чадахгүй. Хөрөнгө оруулагч тус бүрийн эрсдэлд хандах байдал өөр тул аливаа шийдвэрийг гаргахдаа нэмэлт судалгаа шинжилгээ, зөвлөмж авахыг харилцагч танд санал болгож байна. Энэхүү судалгаанд дурдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно.