- Apex Capital
- Posts
- 🔔 Манай улсын зээлжих зэрэглэл өсөв
🔔 Манай улсын зээлжих зэрэглэл өсөв
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #41
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
📊 Гадаад худалдааны бараа эргэлт 10 сард
📈 Манай улсын зээлжих зэрэглэл
📝 Газрын тосны зах зээлийн өсөлт
🇺🇸 🇨🇳 АНУ-Хятадын худалдааны өнөөгийн байдал
🗓️ 2025.X байдлаар гадаад худалдааны хэмжээ...

👉2025 оны 10-р сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.24 тэрбум ам.долларт хүрч, үүнээс:
Экспорт 10.7 тэрбум ам.доллар,
Импорт 8.5 тэрбум ам.долларыг тус тус эзэллээ.
📦Импортын нийт дүн 8,533.8 сая ам.доллар бөгөөд өмнөх оны мөн үеэс бага зэрэг буурсан байна.
🚚 Авто замаар – 5,765.1 сая ам.доллар буюу нийт импортын 53%
🚂 Төмөр замаар – 3,667.7 сая ам.доллар буюу 34%
✈️ Агаарын тээврээр – 1,512.9 сая ам.доллар буюу 14%
🤔Экспортын нийт хэмжээ 10,708.6 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс өсөлттэй гарчээ. Экспортын бараа эргэлтийн тээврийн төрлөөр:
🚚 Авто замаар – 8,908.5 сая ам.доллар буюу нийт экспортын 72%
🚂 Төмөр замаар – 2,216.5 сая ам.доллар буюу 18%
✈️ Агаарын тээврээр – 1,165.8 сая ам.доллар буюу 9%
🤝 2025 оны эхний 10 сарын байдлаар экспорт импортын харьцаа эерэг хэвээр байж, гадаад худалдааны ашиг 2.17 тэрбум ам.доллар байна. Экспортын 70 гаруй хувийг авто замаар, импортын талаас илүүг мөн авто замаар тээвэрлэж буй нь тээврийн дэд бүтцийн ач холбогдлыг харуулж байгаа юм.
🏦 МХБ: 10 сард 86.2₮ тэрбумын арилжаа хийв.
10 сард МХБ-р 86.2₮ тэрбумын үнэт цаас арилжаалагдсан байна.
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13₮ их наяд хүрсэн.
📈 Манай улсын зээлжих зэрэглэл нэг шат ахив…

📊S&P Global Ratings агентлаг 2025 оны 10 р сар 30-нд Монгол Улсын урт хугацааны гадаад болон дотоод валютын зээлжих үнэлгээг “B+”-с “BB-” болгон нэг түвшнээр ахиуллаа.
⭐ Энэ нь сүүлийн 13 жилийн хугацааны манай улсын хамгийн өндөр үнэлгээ бөгөөд агентлагийн дүгнэлтээр эдийн засгийн тогтвортой байдал, төсвийн сахилга бат сайжирсны үр дүн гэж үзжээ.
🎯 Зээлжих зэрэглэл өсөхөд 2022 оноос хойш төсвийн гүйцэтгэл эрс сайжирч, уул уурхайн экспортын орлого нэмэгдсэн нь болон Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа буурсан зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна.
✅ Харин цаашид эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал нэмэгдэх эсвэл Засгийн газрын цэвэр өр, ДНБ-ий харьцаа 30 хувиас давах тохиолдолд зээлжих зэрэглэлийг бууруулах эрсдэлтэй гэж агентлаг анхаарууллаа.
Дүгнэвэл, Монгол Улс төсөв, эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж, зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлж буй нь олон улсын байгууллагуудын манай улсын эдийн засагт итгэх итгэлийг бэхжүүлж, гадаадын хөрөнгө оруулалт болон валютын урсгалыг нэмэгдүүлэн, төгрөгийн ханшийн тогтвортой байдалд эергээр нөлөөлж байна.
Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
ЗГ: “Оюутолгой” төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг 53 хувьд хүргэх чиглэлийг ажлын хэсэгт өгсөн.
🦺 “Rio Tinto” компани “Оюутолгой”-д нийт 20 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс 4 тэрбум ам.доллар нь хувьцаа эзэмших байдлаар, үлдсэн нь зээлээр хийгджээ.
🗂️ Төслийн зээлийн хүүг бууруулах талд хөрөнгө оруулагч “Rio Tinto”- ийн төлөөлөгчидтэй урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрсэн байна.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулснаар Монголын талын хүртэх өгөөж нэмэгдэх юм.
⛽ Газрын тосны зах зээлийн өсөлт…

⚡OPEC+ олборлолтын нэмэгдлийг түр зогсоов
OPEC+ 2026 оны 1-3-р сард олборлолтоо нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн нь нийлүүлэлтийн илүүдэл үүсэх болгоомжлолыг бууруулж, үнийн өсөлтийг дэмжсэн.
🌐 Геополитикийн эрсдэл буурав
🇮🇱-🇮🇷Израиль-Ираны гал зогсоох тохиролцоо нь бүс нутгийн хурцадмал байдлыг намжааж, эрсдлийн нэмэгдэл буурсан.
Энэ нь зах зээлийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлсөн.
⛩️ Ази тивийн эрэлт хүчтэй хэвээр байна.
📝Хятад, Энэтхэг, Зүүн Өмнөд Азийн орнуудаас газрын тосны эрэлт тогтвортой өсөж байгаа нь үнийн өсөлтийг дэмжиж байна. Хятад улс Бразилаас импорт нэмэгдүүлж, нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлж байна.
🇷🇺 Оросын нийлүүлэлтэд саад учрав
Украины дрон довтолгоо Оросын Туапсегийн боомтод гал гаргаж, нэг хөлөг онгоц гэмтээсэн нь богино хугацаанд нийлүүлэлтийн эрсдэлийг нэмэгдүүлсэн.
🇺🇸👉🇨🇳 АНУ-Хятадын худалдааны өнөөгийн байдал

📣 Өнгөрсөн 7 хоногт буюу 10 сарын 30-нд Доналд Трамп болон Ши Жинь Пин нар Өмнөд Солонгос улсад уулзалдаж худалдааны хэлэлцээр хийсэн.
❗Тус хэлэлцээрээр Америк Хятадаас байгалийн ховор элементийг 1 жилийн хугацаатай(жил бүр шинэчлэгдэх нөхцөлтэй) худалдан авах гэрээ байгуулсан юм. 2025 оны 4 сараас хойш энэхүү 2 улсын худалдааны асуудал хурцадмал байдалтай байсан бөгөөд энэ уулзалт нь гал унтраах хэлцэл буюу түр хугацаанд асуудал намжаах хэлэлцээр байсан гэж судлаачид харж байна.
🤔 Өмнө нь Хятад улс худалдааны хэлэлцээрийг зөрчсөн бөгөөд ахиад зөрчих эрсдэл байгаа юм.
💥2020 оноос хойш АНУ-ын Хятадаас импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ буурсан бөгөөд 2025 оны 4 сараас огцом буурч сүүлийн 25 жилийн доод түвшинд хүрчээ.
📦 2024 оноос Хятадаас АНУ руу импортлох хэмжээгээ огцом буурч байгаа юм. Хятадын хувьд дэлхийн нийт байгалийн ховор элементийн олборлолтын ойролцоогоор 60%-ийг, боловсруулалтын 90%-ийг эзэлдэг. АНУ-ын хувьд бусад улсуудаас импортлох байгалийн ховор элементийн 70-аас дээш хувийг Хятадаас импортолдог юм.
Технологийн салбар хөгжихийн хэрээр байгалийн ховор элементийн зах зэх зээл түүнийгээ дагаад өсөж байгаа. Учир нь байгалийн ховор элементэд хамаарах металлууд дэвшилтэт технологиудын үйлдвэрлэлд зайлшгүй чухал. Жишээ нь: цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, робот, батлан хамгаалахын технологиудын үйлдвэрлэлийн чухал элемент болдог.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.
🎉 Бондын мэдээлэл
💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.5-20.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. Энд дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт
