- Apex Capital
- Posts
- 🚀 Манай улсын гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрлээ...
🚀 Манай улсын гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрлээ...
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 22
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

💰 МУ-ын эдийн засаг 2026 оны эхний 4 сард 7.8 хувиар өслөө…

📊 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын эдийн засаг 7.8%-р өссөн бөгөөд энэхүү өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхай, олборлолтын салбар байлаа.
📣 Тус салбар 30.0%-ийн өсөлт үзүүлж, эдийн засгийн нийт өсөлтөд 4.0 нэгж хувийн хувь нэмэр оруулсан нь нийт өсөлтийн талаас илүү хувийг бүрдүүлж байна.
📈 Үйлчилгээний салбарын өсөлтийн хурд 4.2% байсан хэдий ч эдийн засгийн бүтцэд эзлэх өндөр хувийн жин өндөр тул нийт эдийн засгийн өсөлтөд 2.1 нэгж хувийн дэмжлэг үзүүлжээ.
Энэ нь уул уурхайн салбарын идэвхжил худалдаа, тээвэр, санхүү болон бусад үйлчилгээний салбаруудад эерэг нөлөө үзүүлж байгааг харуулж байна.
🌾 Харин хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтөд 1.3 нэгж хувийн, үйлдвэрлэл болон барилгын салбар нийлээд 0.3 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлсэн байна.
Цаашид нүүрс, зэсийн үйлдвэрлэл болон экспортын хэмжээ, мөн БНХАУ-ын түүхий эдийн эрэлтийн өөрчлөлт нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйлс хэвээр байх төлөвтэй байна.
⭐ Хас банк ХК-ийн хувьцааны ханш +5.26%-р өсөж, зах зээлийн үнэлгээ 61.0₮ тэрбумаар нэмэгдлээ…

📈 Хас банкны хувьцааны ханш нь 5.26%-р өсөн 1,160 төгрөгт хүрэв. Үүний үр дүнд компанийн зах зээлийн үнэлгээ нэг өдрийн дотор 61 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 1.22 их наяд төгрөгт хүрсэн байна.
👀 Мөн тус компанийн өсөлт нь ТОП20 индексийн өсөлтөд хамгийн их дэмжлэг үзүүлсэн хувьцаануудын нэг байлаа.
Хас банк ХК-ийн хувьцааны хүчтэй өсөлт нь өнөөдрийн зах зээлийн өсөлтийг манлайлж, банкны салбарын хувьцаанд хөрөнгө оруулагчдын итгэл, идэвх хадгалагдаж байгааг илтгэлээ.
⭐ Монгол Улсын гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрлээ: Энэ нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?
💰Гадаад валютын улсын нөөц 2026 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар 7.73 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрсэн тухай Монголбанк мэдээллээ. Энэ нь оны эхнээс 10.4 хувь, зөвхөн өмнөх сараас 5.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
📝 Гэхдээ "гадаад валютын нөөц" гэж яг юу вэ, өндөр байх нь яагаад чухал вэ?
Гадаад валютын нөөц гэж юу вэ?
Энгийнээр тайлбарлавал, гадаад валютын нөөц гэдэг нь Монголбанк улсынхаа нэрийн өмнөөс хадгалж буй ам.доллар, евро, алт болон бусад хөрвөх чадвартай хөрөнгийн нөөц юм.
📌Нөөц яагаад өсөв? Энэ удаагийн өсөлтөд хоёр хүчин зүйл голлон нөлөөлжээ.
Нэгдүгээрт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн явдал юм. Зэс, нүүрс зэрэг гол экспортын бүтээгдэхүүнүүдээс Монгол Улс илүү их хэмжээний ам.доллар олж эхэлжээ.

🏦Хоёрдугаарт, арилжааны банкууд гадаадаас санхүүжилт, эх үүсвэр татах ажиллагаагаа идэвхжүүлсэн нь валютын урсгалыг нэмэгдүүлсэн байна.
🤔 7.73 тэрбум ам.доллар гэдэг хэр хангалттай хэмжээ вэ?
Олон улсын байгууллагууд улсын валютын нөөцийн хүрэлцээг ихэвчлэн импортын хэдэн сарын хэрэгцээг хангаж чадах вэ гэдгээр нь үнэлдэг.
💪 Одоогийн түвшин нь:
Гадаад валютаар авах барааны импортын 7.3 сарын хэрэгцээг;
Бараа, үйлчилгээний нийт импортын 5.3 сарын хэрэгцээг;
Богино хугацаат гадаад өр төлбөрийн 275 хувийг тус тус хангах боломжтой хэмжээнд хүрсэн байна.
💡 Ерөнхийдөө эдгээр үзүүлэлт нь олон улсын стандартаар гадаад валютын нөөцийн хувьд эрүүл, аюулгүй түвшинд тооцогддог.
✅ Иргэдэд ямар ач холбогдолтой вэ?
Төгрөгийн ханш тогтвортой байх боломж нэмэгдэнэ
Импортын барааны үнийн өсөлт саарна
Эдийн засгийн шокыг даван туулах чадвар сайжирна
InvestX нь таны санхүүгийн зорилго💰, хөрөнгө оруулах хугацаа ⏱️, эрсдэлд хандах хандлагад тулгуурлан тохирох багцын саналыг харуулдаг ухаалаг хөрөнгө оруулалтын систем юм.
Apex Traders апп 📱 доторх InvestX цэсээр нэвтэрч, хөрөнгө оруулалтаа илүү ойлгомжтой, системтэй эхлүүлээрэй.
Энгийнээс илүүд тэмүүл ✅ — InvestX
“Тавантолгой” ХК: 2026 онд 6.7 сая тонн нүүрс экспортолж, 1.8 их наядын борлуулалт хийнэ.

“Тавантолгой” ХК 2026 онд нийт 6.7 сая тонн нүүрс экспортолж, 1.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олохоор төлөвлөж байгаа нь өмнөх оны төлөвлөгөөнөөс 147.5%-р өндөр үзүүлэлт болжээ.
👉Экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор тус компани хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, авто зам, төмөр зам болон жолоочгүй ухаалаг тээврийн шийдлийг ашиглахын зэрэгцээ Гашуунсухайт боомтоос гадна Ханги чиглэлд нүүрс нийлүүлэхээр ажиллаж байна.
🔔 Монголын Хөрөнгийн биржийн мэдээллээр 2026 оны зургаадугаар сарын 9-ний байдлаар компанийн 2.46 сая тонн нүүрс 993.7 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан бөгөөд тавдугаар сард хоёр удаагийн дуудлага худалдаагаар 1 сая гаруй тонн коксжих болон дунд дэгдэмхий нүүрсийг тонн тутамд 126–127 ам.долларын үнээр борлуулжээ.
⭐ Тус компанийн хувьцааны ханш 29,860 төгрөгт хүрч, зах зээлийн үнэлгээ нь 1.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.
🎉 Бондын мэдээлэл…
💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт

