• Apex Capital
  • Posts
  • 📣 Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн-ийн бүртгэлтэй хувьцааны тоо дахин нэмэгдлээ...

📣 Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн-ийн бүртгэлтэй хувьцааны тоо дахин нэмэгдлээ...

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 24

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.  

 💰Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн-ийн бүртгэлтэй хувьцааны тоо дахин нэмэгдлээ…

📊2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

  • 📣Энэхүү өөрчлөлтөөр Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн 77,986 ширхэг энгийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд нэмж тусгаснаар компанийн нийт гаргасан энгийн хувьцааны тоо 65,356,722-оос 65,434,708 ширхэг болж шинэчлэгдэв. Ингэснээр нийт хувьцааны тоо 0.12 хувиар өссөн байна.

📈 Яагаад бүртгэлд өөрчлөлт оруулсан бэ?

Энэ нь шинэ хувьцааг олон нийтэд санал болгосон үйл ажиллагаа бус хоёр хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцааны мэдээллийг ижил түвшинд байлгах зорилготой бүртгэлийн шинэчлэлт юм. Өөрөөр хэлбэл, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн нэмэлт хувьцааг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлтэй нийцүүлэн шинэчилжээ.

⭐ ТОП-20 индексийн өсөлт үргэлжилж, Хас банк шинэ дээд түвшинд хүрлээ

📈 Монголын хөрөнгийн биржийн 2026 оны 6-р сарын 24-ний өдрийн арилжаагаар ТОП-20 индекс 0.66%-иар өсөж 52,045.21 нэгжид хүрснээр энэ оны 4-р сараас хойших хамгийн урт хугацааны өсөлтөө үргэлжлүүлж байна.

👀 Энэхүү өсөлтийг голчлон банк болон хүнсний салбарын томоохон компаниудын хувьцааны ханшийн өсөлт дэмжив.

Тухайлбал, Хас банкны хувьцааны ханш 2.39%-р өсөж, IPO хийснээс хойших хамгийн өндөр түвшин болох 1,200 төгрөгт хүрсэн нь онцлох үйл явдал байлаа. Мөн АПУ (+1.90%), Худалдаа хөгжлийн банк (+0.80%), Хаан банк (+0.14%) зэрэг компанийн хувьцааны ханш мөн өссөн байна.

  • Өдрийн нийт арилжааны хэмжээ 1.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх өдрөөс идэвх нэмэгдсэн нь хөрөнгийн зах зээлд худалдан авах сонирхол сэргэж байгааг илтгэх эерэг дохио боллоо.

 "Mongolia Energy Corporation" алдагдлаас ашигт ажиллагаандаа эргэн орлоо…

💰Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд коксжих нүүрс олборлодог, Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolia Energy Corporation 2026 оны 3 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон санхүүгийн жилийн тайлангаа танилцууллаа.

📝Тус компани өмнөх онд 1.38 тэрбум хонконг долларын алдагдал хүлээсэн бол энэ онд 472 сая хонконг долларын цэвэр ашиг бүртгэж, ашигт ажиллагаандаа эргэн оржээ. Нэгж хувьцаанд ногдох ашиг HK$2.51 болсон байна.

💰Борлуулалтын орлого өмнөх оноос 29.5%-р буурч 2.02 тэрбум хонконг доллар болсон ч хөрөнгийн үнэ цэнийн нөхөн сэргэлт, хөрвөх үнэт цаасны үнэлгээний өөрчлөлт зэрэг нэг удаагийн санхүүгийн нөлөөллийн үр дүнд ашигтай ажилласан байна. Үндсэн нүүрсний олборлолт, боловсруулалт, борлуулалтын бизнесээс 468.2 сая хонконг долларын ашиг олжээ.

✨ Цэвэр ашигт нөлөөлсөн гол хүчин зүйлс:

  • Нүүрсний олборлолтын үндсэн үйл ажиллагааны ашиг: HK$468.2 сая

  • Хөрөнгийн үнэ цэнийн бууралтын нөхөн сэргэлт: HK$277.3 сая

  • Хөрвөх үнэт цаасны бодит үнэ цэнийн өөрчлөлтийн ашиг: HK$525.6 сая

  • Өрийн бичгийг бүртгэлээс хассанаас үүссэн ашиг: HK$172.9 сая

🔎Харин компанийн санхүүгийн эрсдэл бүрэн арилаагүй хэвээр байгаа юм. Тайлант хугацааны эцэст цэвэр өр төлбөр 3.56 тэрбум хонконг доллар байсан бөгөөд эргэлтийн хөрөнгө нь богино хугацааны өр төлбөрөө бүрэн нөхөх хэмжээнд хүрээгүй байна.

📌Мөн Монгол дахь охин компани MoEnCo-ийн татварын маргаан үргэлжилж байгаа бөгөөд 2017–2020 оны татварын асуудлыг дахин хянуулахаар болсон бол 2021–2023 оны татварын маргаан шийдвэрлэгдээгүй хэвээр байгааг тайланд дурджээ.

InvestX нь таны санхүүгийн зорилго💰 хөрөнгө оруулах хугацаа ⏱️ эрсдэлд хандах хандлагад тулгуурлан тохирох багцын саналыг харуулдаг ухаалаг хөрөнгө оруулалтын систем юм.

Apex Traders апп 📱 доторх InvestX цэсээр нэвтэрч, хөрөнгө оруулалтаа илүү ойлгомжтой, системтэй эхлүүлээрэй.

Энгийнээс илүүд тэмүүл — InvestX

Мета компани болон Кайли Женнер нарын хамтрал…

Meta компани дэлхийн хамгийн нөлөө бүхий сошиал инфлюенсерүүдийн нэг Кайли Женнертэй хамтран Meta Starfire Kylie Edition нэртэй AI ухаалаг нүдний шилээ танилцууллаа. Энэхүү бүтээгдэхүүн нь Meta өөрийн нэрийн дор гаргаж буй анхны ухаалаг нүдний шилний цуврал бөгөөд EssilorLuxottica-тай хамтран үйлдвэрлэжээ.

👉Тус загварын үзүүлэлтийн хувьд:

  • 2MP хос камер нь 3024×4032 пикселийн зураг болон 3K нягтаршилтай, 30fps видео бичих боломжтой. 

  • 6 микрофонтой систем нь салхины дуу чимээг бууруулж, дуудлага болон AI-тай харилцах үед илүү цэвэр дуу дамжуулна

  • Нээлттэй (open-ear) Bluetooth чанга яригч нь хөгжим сонсох, утсаар ярихдаа орчны дуу чимээг давхар сонсох боломжийг олгодог байна.

  • Мөн 8 цагийн батарейн ажиллах хугацаа, 32GB дотоод санах ой, Wi-Fi 6E, Bluetooth 5.4 холболтыг дэмждэг бөгөөд iOS болон Android төхөөрөмжтэй холбогдон ажиллана.

  • Meta-ийн шинэ Muse Spark AI загвар суурилагдсан тул хэрэглэгч харж буй зүйлээ асуух, зураг авах, орчуулга хийх, навигаци ашиглах зэрэг үйлдлийг зөвхөн дуу хоолойгоороо удирдах боломжтой.

  • Энэхүү загварын нэг онцлог нь AI туслах нь Кайлигийн хоолойгоор ярих юм.

  • Үндсэн үнэ 399 ам.доллар бөгөөд Transitions линз зэрэг нэмэлт сонголттой хувилбар нь илүү өндөр үнэтэй худалдаалагдаж байна.

🎉 Бондын мэдээлэл…

💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт