• Apex Capital
  • Posts
  • 🏢📰"Гайхамшигт 7"-ийн санхүүгийн тайлангууд гарч эхэллээ

🏢📰"Гайхамшигт 7"-ийн санхүүгийн тайлангууд гарч эхэллээ

Гадаад зах зээлийн судалгаа #49

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар технологийн томоохон компаниудын тайлангийн тойм, хөрөнгийн зах зээлийн тойм мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

  • 🏦 АНУ-ын Төв банк (Fed) бодлогын хүүгээ өөрчлөлгүй хэвээр үлдээлээ. Бодлогын хүү 3.50%–3.75% түвшинд хадгалагдсан бөгөөд энэ нь зах зээлийн хүлээлттэй нийцсэн шийдвэр байв. Төв банкны дарга Жером Пауэлл эдийн засгийн байдал сайжирч, хөдөлмөрийн зах зээл тогтворжсон гэж хэлсэн. Гэхдээ инфляци зорилтот түвшнээсээ өндөр хэвээр байгаа тул ойрын хугацаанд дахин хүү бууруулах магадлал багассан байна. Зах зээлийн зарим шинжээчдийн үзэж байгаагаар дараагийн хүү буурах боломж хойшлож магадгүй байна. Хүү буурах боломжит хугацаа нь 6-р сард бөгөөд шинэ төв банкны дарга томилогдсоны дараа буурах магадлалтай гэж үзэж байна.

  • 🏗️ Пауэлл Трампын засаг захиргаа Fed-ийн барилгын засвартай холбоотой мөрдөн шалгалтын талаар асуухад тайлбар өгөхөөс татгалзсан. Трамп өмнө нь Пауэллыг хүүг бууруулаагүй гэж олон удаа шүүмжилж, албан тушаалаас нь чөлөөлнө гэж сүрдүүлж байсан нь хөрөнгө оруулагчдын төв банкны хараат бус байдал алдагдахвий гэсэн адсыг нэмэгдүүллээ

  • АНУ-ын Төв банк одоогоор болгоомжтой хандлага барьж, эдийн засгийн мэдээлэл бүрийг харж байгаад шийдвэр гаргана гэдгээ дахин онцоллоо. Зах зээлд тодорхойгүй байдал нь хүү буурах цаг хугацаа болон Төв банкны хараат бус байдлын асуудал хэвээр байна.

Microsoft Corp тайлангаа танилцуулснаар after-market дээр хувьцааны ханш 6.14% уналаа 📉

Microsoft Corp-ийн 2026 оны II улирал(санхүүгийн жилээр)-ын санхүүгийн тайлангийн тойм
📊 Орлого: Нийт орлого $81.3 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 17%-иар өсөв. Орлогын өсөлт нь үүлэн технологи(Intelligent Cloud) болон бизнесийн бүтээмж(Productivity and Business Processes)-ийн програм хангамжийн сегментүүдээс голлон хамаарав. Үүнийг үндсэн 3 сегментээр задлан үзвэл: 
1) Productivity and Business Processes: Энэ сегмент $34.1 тэрбумын орлого бүрдүүлж, өмнөх оны мөн үеэс 16% өсөлт үзүүлэв. Энэ нь subscription-based software as a service (SaaS) бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ эрчимтэй тэлж байгааг харуулна.
2) Intelligent Cloud буюу ухаалаг үүлэн технологийн сегмент орлого $32.9 тэрбумд хүрч, 29% өсөлт үзүүлэв.
Azure болон бусад cloud үйлчилгээний орлого 39% өссөн нь сегментийн гол өсөлтөнд голлон нөлөөлөв.
3) More Personal Computing: энэхүү сегмент $14.3 тэрбумын орлого бүрдүүлсэн боловч gaming болон hardware бизнесийн сулралын улмаас өсөлт харьцангуй сул хэвээр байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3%-иар буурсан үзүүлэлттэй байна.
💰 Ногдол ашиг болон хувьцаа халааслалт: Microsoft тайлант хугацаанд $12.7 тэрбумыг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болон хувьцаа эргүүлэн худалдан авах хэлбэрээр тараасан нь өмнөх оны мөн үеэс 32%-иар өссөн дүн байв. Энэ нь компанийн хүчтэй чөлөөт мөнгөн урсгал болон capital allocation-ийн идэвхтэй бодлогыг илтгэнэ.
📌 Онцлох: Microsoft нь хоёр дахь үеийн(second generation) “Maia 200” дотоод AI чипийг танилцуулж, Nvidia-аас хэт хараат байдлыг бууруулах, AI workload-ийн өртгийг хянах стратегийг хэрэгжүүлж байна.
📍Эрсдэл: OpenAI дангаараа Microsoft-ийн ирээдүйн гэрээт орлогын ойролцоогоор 45%-ийг бүрдүүлж байгаа нь Azure-ийн өсөлт нэг том харилцагчаас хамаарч байгааг харуулж байна. OpenAI-ийг хасаж тооцвол ирээдүйн гэрээт орлоо 28%-иар өссөн бөгөөд OpenAI нь үүлэн технологийн үйлчилгээ дээр өөр компаниудтай мөн гэрээ хийсэн нь Microsoft ирээдүйн орлогод эрсдэл бий болгож байгаа юм.
🧐 Хөрөнгө оруулаглагчдын байр суурь: Зах зээл Azure-ийн өсөлтийн хурд буурах, OpenAI-д төвлөрсөн эрсдэл бий болж байгаа нь Microsoft-ийн урт хугацааны хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалтын зардалын үр ашигт муугаар нөлөөлөх вий хэмээн үзэж, тайлангаа танилцуулсны дараа after-market дээр хувьцааны ханш 6.14%-ийн уналт үзүүллээ.

🔖 🎁 Урилга

"Апекс Капитал ҮЦК" ХХК-ийн зүгээс компанийхаа цар хүрээг тэлж, хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа дараагийн шатанд гаргахаар зорьж буй бизнес эрхлэгчдэд зориулан Өсөлтийн хөшүүрэг: 2026 арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд 2026 оны бизнесийн чиг хандлага, өрсөлдөөн болон өөрийн бизнест хиймэл оюун ухаан ашиглалтыг нэвтрүүлэх цаашлаад хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах арга зам, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн бэлэн байх талаар салбар бүрийн мэргэжилтэнгүүдээс үнэ цэнтэй мэдээллийг авах болно.

Хүрэлцэн ирэхээр сонирхож буй аж ахуй нэгжүүд та бүхнийг доорх линкээр нэвтэрч форм бөглөн мэдээллээ явуулахыг хүсэж байна. Бид тун удахгүй тантай холбогдож урилга илгээх болно.

📆 2026.02.05 өдөр 18:30 цаг

🚗 Tesla 4-р улирлын хүлээлтээс давж, Маск “physical AI” 🧠🤖 руу чиглэлээ өөрчиллөө

Tesla 2025 оны IV улирлын тайлангаар Уолл Стрийтийн хүлээлтээс давсан үзүүлэлт гаргалаа. Тайлангийн гол онцлох нь Tesla компани нь xAI-д $2 тэрбумын хөрөнгө оруулалт 💸 хийх шийдвэр байв. Менежмент 2025 оныг “тоног төхөөрөмж төвтэй бизнесээс physical AI компанид шилжсэн жил” гэж тодорхойлж, хиймэл оюуныг бодит төхөөрөмжтэй уялдуулах стратегиа онцоллоо.

🚗 Автомашины орлого өмнөх оны мөн үеэс 11%-иар буурсан 📉 ч эрчим хүч хадгалах батарейн 🔋 бизнес хамгийн өндөр түвшинд хүрч, их хэмжээний батарей суурилуулсан. Остин хотод явж буй Robotaxi хүний хяналтгүйгээр зорчих дараагийн шатанд орлоо. Энэ нь цаашид ийм төрлийн такси үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлж, илүү олон бүс нутагт нэвтрүүлэх боломжийг нээж байна.

💡Нийт GAAP ашигт ажиллагааны маржин 20.1% болж өссөн нь тээврийн хэрэгслийн нийлүүлэлт буурсан ч үйл ажиллагааны үр ашгийг сайжруулсны үр дүн. 2026 онд тээврийн хэрэгсэл, робот, батарейн 6 шинэ үйлдвэрлэлийн шугам нээхээр төлөвлөжээ.

Компани хиймэл оюуны бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхийн хэрээр компьютерийн хүчин чадлаа хэрэгцээнд нь тааруулж, мөнгөө аль болох үр ашигтай зарцуулна гэж мэдэгдсэн. Хүнтэй төстэй Optimus роботын төсөл 🧠🤖 нь урт хугацаанд хамгийн чухал боломжуудын нэг хэвээр байна. Optimus роботын 3 дахь үеийн загварыг энэ оны эхний улиралд танилцуулахаар төлөвлөжээ. Шинэ загвар нь олноор үйлдвэрлэхэд зориулагдсан бөгөөд цаашдаа жилд 1 сая робот үйлдвэрлэх зорилготой. Компанийн удирдлагын хэлснээр Optimus роботын эхний үеийн үйлдвэрлэлийн шугамуудыг олноор үйлдвэрлэхэд бэлдэн суурилуулж эхэлсэн байна.

Мөн Tesla $44.1 тэрбумын 💸 бэлэн мөнгөтэй байгаа нь ирээдүйн том төслүүдээ санхүүжүүлэхэд хангалттай байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид 2026 онд гарах Tesla Semi болон Cybercab-д анхаарлаа хандуулж байна.

📱Meta компани сүүлийн 4 жилийн хамгийн сайн тайлангаа танилцуулснаар хувьцааны ханш 7.61% өсөв 📈

Meta Platforms Inc компанийн 2025 оны 4-р улирлын тайлангийн тойм
 📈 Орлого: Тайлант хугацаанд нийт орлого $59.89 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 25%-иар өссөн хүчтэй гүйцэтгэлийг үзүүлэв. Энэ нь 2022 оноос хойших хамгийн өндөр өсөлт болов.

  • Нийт орлогын $58.14 тэрбумыг Family of Apps буюу Instagram, Facebook, Messenger, Threads зэрэг аппуудын зар сурталчилгаанаас олсон нь компанийн нийт орлогын 98.73% бүрдүүлж байгаа юм.

  • Харин зар сурталчилгаанаас бусад орлого буюу WhatsApp болон цахим хаяг баталгаажуулалт(verified subscription) зэргээс бүрдсэн орлогын хэмжээ $801 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 54%-ийн өсөлт үзүүллээ.

💵 Цэвэр ашиг $22.8 тэрбум, нэгж хувьцаанд ногдох ашиг $8.88 болж, зах зээлийн хүлээлтээс давсан байна.
💸 Хөрөнгө оруулалтын зарал(CapEx)-ын хэмжээ: Компанийн 4-р улирлын хөрөнгө оруулалтын зардал $22.1 тэрбум, 2025 оны нийт CapEx $72.2 тэрбум болсон бол 2026 оных AI дата төв, сүлжээ, тооцооллын дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, $115-$135 тэрбум байх хүлээлттэй байна.

Ийнхүү санхүүгийн тайлан сайн гарснаар META-ийн хувьцааны ханш after-market дээр 7.61%-ийн өсөлттэй арилжаалагдаж хаагдлаа.

Ирэх 7 хоногт тайлангаа танилцуулах томоохон компаниуд

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Бидний зүгээс санал болгож буй ам.долларын бонд💰

Олон улсын зах зээл дээр Монгол улсаас нийт 12 бонд арилжаалагдаж байгаа бөгөөд хамгийн өндөр хүүтэй нь МИК Холдингийн хувьцаагаар баталгаажсан “Хулан” бонд 11.5% хүүгийн өгөөжтэй байна. Хулан бондын хүүгийн өгөөж нь Монголын системийн 5 банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 4.3 дахин өндөр байгаа юм.