- Apex Capital
- Posts
- $1 их наядын клуб бүл нэмлээ 🤑
$1 их наядын клуб бүл нэмлээ 🤑
Гадаад зах зээлийн судалгаа #65

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар хөрөнгийн зах зээлийн тойм хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊
🇮🇷🇺🇸 Иран–АНУ:
АНУ-ын цэргийн хүчин энэ долоо хоногт Ираны өмнөд хэсэгт хоёр удаа агаарын цохилт өгч, хоёр улсын хоорондын гал зогсоох хэлэлцээрт эрсдэл үүсгэлээ. АНУ-ын тал уг ажиллагааг Ормузын хоолой дахь худалдааны болон цэргийн хөлөг онгоцнуудад учирсан эрсдэлийн эсрэг “хамгаалалтын арга хэмжээ” гэж тайлбарласан байна. Харин Иран үүнийг гал зогсоох тохиролцоог ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн буруутгажээ. Гэсэн хэдий ч Пакистаны зуучлалаар Дохад үргэлжилж буй энхийн хэлэлцээ одоогоор тасраагүй байна.
🌏 Азийн зах зээл:
АНУ-ын агаарын цохилтын дараагаар Азийн зах зээлийн томоохон индексүүд өнөөдөр уналттай арилжаалагдаж байна. Геополитикийн хурцадмал байдал нэмэгдсэнээр дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, эрчим хүчний зах зээл болон инфляцын төлөвт шинэ эрсдэл үүсэж болзошгүй гэсэн болгоомжлол давамгайлжээ. Nikkei 225, KOSPI болон Хонконгийн Hang Seng Index зэрэг индексүүд уналттай 📉 арилжаалагдсан бөгөөд зах зээлийн савлагаа мэдэгдэхүйц өссөн байна. Мөн хөрөнгө оруулагчид АНУ болон Ойрх Дорнодын нөхцөл байдал цааш хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байна.
💡 Micron Technology-ийн гэрэлт ирээдүй зах зээлийн үнэлгээг нь их наядад хүргэв.

Micron Technology-ийн зах зээлийн үнэлгээ Мягмар гарагт анх удаа $1 их наяд давлаа📊. Тус компанийн хувьцаа нэг өдөрт 19%-иар өссөн нь хиймэл оюун ухааны салбарын санах ойн чипийн эрэлт өндөр хэвээр байгаатай холбоотой юм.
🧠🤖 AI-ийн өсөлтөөс үүдэн дэлхий даяар санах ойн чипийн хомсдол үүсэж, Micron болон SK Hynix, Samsung Electronics зэрэг үйлдвэрлэгчид үнээ өсгөх боломжтой болсон. Micron-ийн хувьцаа он гарсаар гурав дахин өсөөд байна 🚀.
🔎 Өмнө нь AI зах зээлийг голчлон Nvidia тэргүүлж байсан бол одоо CPU болон санах ойн чип үйлдвэрлэгчид agentic AI workload боловсруулах хэрэгцээнээс шалтгаалан хүчтэй өсөлт үзүүлж байна.
Мөн Intel AI-ийн эхний өсөлтөөс хоцорсон ч АНУ-ын засгийн газрын хөрөнгө оруулалтын дараах restructuring-ийн ачаар хувьцаа нь зургаа дахин өсөж, түүхэн дээд түвшинд ойртжээ. Үүнээс гадна Qualcomm, Advanced Micro Devices болон Marvell Technology-ийн хувьцаанууд ч шинэ дээд түвшинд хүрсэн байна.
🇰🇷 Солонгосын санах ойн чип үйлдвэрлэгч SK Hynix $1 их наядын үнэлгээнд хүрлээ.

SK Hynix-ийн хувьцаа Лхагва гарагт 11% хүртэл өсөж, зах зээлийн үнэлгээ нь $1 их наяд давлаа. Ингэснээр хиймэл оюун ухаантай холбоотой чип үйлдвэрлэгчдийн өсөлтийн давалгаанд нэгдсэн Өмнөд Солонгосын хоёр дахь том компани болов. Тус компанийн хувьцаа он гарсаар ойролцоогоор 250% өссөн нь AI сервер болон accelerator-д ашиглагддаг өндөр хурдны санах ой буюу HBM чипийн эрэлт огцом нэмэгдсэнтэй холбоотой.
SK Hynix нь Nvidia-ийн гол нийлүүлэгчдийн нэг болж, дэлхийн AI нийлүүлэлтийн сүлжээний төвд байр сууриа бэхжүүлээд байна. Арилжааны төгсгөлд SK Hynix-ийн хувьцаа 9.21%-ийн өсөлттэй хаагдсан бол Samsung Electronics 2.68%-иар өсжээ. Samsung мөн хэдхэн долоо хоногийн өмнө $1 их наядын үнэлгээг давсан юм.
📊 Эдгээр хоёр компани нь Өмнөд Солонгосын гол индекс болох KOSPI-ийн нийт жингийн 40%-иас илүүг бүрдүүлж байгаа нь тус индексийн хөдөлгөөн AI болон санах ойн чипийн дэлхийн эрэлтээс ихээхэн хамаарах болсон гэдгийг харуулж байна. KOSPI индекс он гарсаар бараг хоёр дахин өсжээ.
Гэхдээ шинжээчид энэ төвлөрөл нь зах зээлийн савлагааг нэмэгдүүлж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эсвэл дата төвийн хөрөнгө оруулалт саарах эрсдэлд илүү өртөмтгий болгож болзошгүйг анхааруулсан байна.
Marvell Technology компанийн улирлын тайлан

Marvell Technology компани 2027 оны санхүүгийн жилийн I улирлын тайлангаа танилцуулж, орлого болон ашгийн үзүүлэлтээр шинжээчдийн хүлээлтийг давлаа ✅.
Тайлант хугацаанд компанийн орлого өмнөх оны мөн үеэс 28%-иар өсөж, $2.42 тэрбумд хүрсэн нь шинжээчдийн таамагласан $2.41 тэрбумаас бага зэрэг өндөр үзүүлэлт байв. Мөн нэгж хувьцаанд ногдох ашиг буюу EPS 0.80 ам.доллар болж, зах зээлийн $0.79-ын хүлээлтийг давсан байна.
Компанийн дата төвийн бизнесийн орлого тайлант хугацаанд $1.83 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 27%-иар өссөн байна.
💸 Нийт ашгийн маржин 58.9% байсан нь хиймэл оюун ухаан 🧠🤖 болон дата төвтэй 🏭 холбоотой бүтээгдэхүүнүүд компанийн ашигт ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулж байгааг харуулж байна. Мөн I улиралд үйл ажиллагааны мөнгөн урсгал $638.8 саяд хүрчээ.
Түүнчлэн тайлант хугацаанд Marvell Celestial AI болон XConn компаниудыг худалдан авсан нь хиймэл оюун ухаан, дата төвийн дэд бүтэцтэй холбоотой бүтээгдэхүүн, шийдлийн цар хүрээгээ өргөжүүлэх стратегийн нэг хэсэг болов.
🔮 Ирээдүйн төлөв: Marvell II улирлын орлогоо $2.70 тэрбум ±5% гэж төсөөлж байгаа нь шинжээчдийн $2.60 тэрбумын хүлээлтээс өндөр үзүүлэлт юм. Мөн нэгж хувьцаанд ногдох ашгаа $0.93–$0.98 байх төлөвтэй гэж мэдээлжээ.
Хиймэл оюун ухааны эрэлт нэмэгдэж, томоохон технологийн компаниуд дата төвийн хүчин чадлаа өргөтгөхөд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа нь Marvell-ийн AI болон дата төвтэй холбоотой бүтээгдэхүүний эрэлтийг дэмжих гол хүчин зүйл болж байна. Иймд компанийн ирээдүйн орлогын өсөлт, ашигт ажиллагаанд эерэг хүлээлт хадгалагдаж байна.
Иений ханш 160 түвшинд ойртож, Японы интервенцийн эрсдэл дахин нэмэгдэв.

USD/JPY ханш 5-р сарын 28-ны байдлаар 159.50 орчимд хүрч, 160 түвшинд дахин ойртлоо. Энэхүү түвшин нь Японы эрх баригчид валютын зах зээлд дахин интервенц хийх магадлалтай босго гэж үзэгдэж байна.
Японы Сангийн яам болон Японы төв банк 🏛️ өнгөрсөн 4-р сарын сүүл, 5-р сарын эхээр иений ханшийг хамгаалах зорилгоор зах зээлд томоохон хэмжээний интервенц хийж, ойролцоогоор ¥5.5–10 их наяд иен буюу $35–63 тэрбумыг зарцуулсан байна.
“Интервенц” гэдэг нь төв банк эсвэл төрөөс валютын ханшийг тогтворжуулах зорилгоор зах зээл дээр шууд валют худалдан авах эсвэл худалдах үйл ажиллагааг хэлдэг.
Гэвч уг интервенцийн нөлөө удаан үргэлжилсэнгүй. АНУ болон Японы бондын өгөөжийн зөрүү өндөр хэвээр байгаа нь ам.долларын эрэлтийг дэмжиж, иенд дахин дарамт үүсгээд байна. Үүн дээр Ойрх Дорнод, тэр дундаа Ирантай холбоотой геополитикийн эрсдэл нэмэгдсэн нь ам.долларын эрэлтийг өсгөжээ.
Мөн зах зээл дээр “carry trade” буюу бага хүүтэй иенээр санхүүжилт татан, өндөр өгөөжтэй хөрөнгөд байршуулж ашиг хүртэх арилжаа идэвхтэй хэвээр байна. Энэ нь иений нийлүүлэлтийг өсгөж, ханшийн сулралд нөлөөлсөөр байгаа аж.
Хэрэв USD/JPY ханш 160 түвшин давбал Японы эрх баригчид дахин интервенц хийх магадлал өндөр бөгөөд үүний зэрэгцээ зах зээл Японы төв банк 🏛️ ирэх бодлогын хурлаар хүүгээ 25 суурь нэгж(0.25%)-ээр өсгөх магадлал 70–80% байгаа бөгөөд энэ нь иений ханшийг урт хугацаанд дэмжих бодлогын өөрчлөлт болж магадгүй юм.
Goldman Sachs-ийн шинжээчид Япон улс валютын ханшаа хамгаалахад хангалттай хэмжээний валютын нөөцтэй хэвээр байгаа ч зөвхөн интервенцээр иений сулралыг урт хугацаанд зогсоох боломж хязгаарлагдмал гэж онцолжээ.
Мэйлээ дуустал уншсан танд зориулав 😉


📊 Nike-ийн техник шинжилгээнээс харахад хувьцааны ханш урт хугацааны буурах трендийн дараа $40–45 орчимд хүчтэй support бүс үүсгэн тогтворжих шинж ажиглагдаж байна. Мөн $55–60 бүсэд өндөр арилжааны төвлөрөл байгаа нь уг түвшнийг гол resistance болгож байгаа бөгөөд энэхүү бүсийг амжилттай давж чадвал ханш урт хугацаанд $80 орчим руу өсөх боломжтой харагдаж байна. ⚠️ Гэсэн хэдий ч downtrend бүрэн дуусаагүй хэвээр байгаа тул $44 орчмын support эвдэрвэл хувьцааны ханш дахин сулрах эрсдэл хадгалагдаж байна.
Хөрөнгө оруулагч та доорх линкээр орж бидний санал болгож буй компанийн дэлгэрэнгүй судалгаатай танилцаарай.
📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.
Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл💰




