- Apex Capital
- Posts
- Геополитикийн дарамт өсөв: Төв банкуудын хүүгийн шийдвэр юу байв?
Геополитикийн дарамт өсөв: Төв банкуудын хүүгийн шийдвэр юу байв?
Гадаад зах зээлийн судалгаа #55

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар Micron компанийн улирлын тайлангийн тойм, хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊
АНУ-Ираны нөхцөл байдал нь зөвхөн хоёр улсын хоорондын хурцадмал байдал байхаа больж 🛑, Персийн булангийн эрчим хүчний дэд бүтэц, тээвэрлэлтийн аюулгүй байдалд нөлөөлсөн бүс нутгийн хэмжээний томоохон мөргөлдөөн 🪖 болон өргөжиж байна.
Израилын агаарын ✈️ цохилт: Израилын цохилт Ираны “Өмнөд Парс” хийн талбайд 🏭 том хохирол үзүүлсэн байна. Өмнөд Парс нь дэлхийн хамгийн том байгалийн хийн ордуудын нэг бөгөөд энэхүү халдлага нь бүс нутгийн эрсдэлийг эрчимтэй өсгөсөн.
Ираны хариу арга хэмжээ: Үүний дараа Иран Персийн булан дахь эрчим хүчний объектуудыг онилж, Катарын “Рас Лаффан” аж үйлдвэрийн бүсэд цохилт өгсөн байна. Энэ нь дэлхийн шингэрүүлсэн байгалийн хий(LNG)-н нийлүүлэлтийн зангилаа дэд бүтцэд эрсдэл үүсгэж ☣️, эрчим хүчний зах зээлийн савлагааг 📊 нэмэгдүүлэв.
АНУ-ын дайны зардал 💸: АНУ одоогоор дайнд хамгийн багадаа $12 тэрбум гаруйг зарцуулсан гэж мэдээлэгдэж байгаа бөгөөд Пентагон Ирантай холбоотой дайны ажиллагааг санхүүжүүлэхээр $200 тэрбумаас 💵 давсан нэмэлт санхүүжилтийн хүсэлт Цагаан ордонд хүргүүлсэн байна.
Газрын тосны ханшийн өсөлт он гарснаас хойш 🛢️

Үнэ өсөхөд 📈 нөлөөлсөн гол шалтгаанууд:
Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн: 2026 оны 2-р сарын сүүлээс эхлэн Израил болон АНУ-ын зүгээс Ираны эрчим хүчний дэд бүтцүүдэд (ялангуяа Өмнөд Парс байгалийн хий, газрын тосны талбай) агаарын цохилт ⚔️ өгсөн нь нийлүүлэлтийн айдсыг дээд цэгт нь хүргэсэн.
Ормузын хоолойн хаалт 🔐: Дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн 20% дамждаг Ормузын хоолой цэргийн ажиллагааны 🪖 улмаас түр хаагдаж, Иран улс тус бүсэд тэсрэх бөмбөгүүд тавьсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. Энэ нь тээвэрлэлтийн зардлыг огцом өсгөв.
Иракийн олборлолт зогссон ⛔: Иракийн тээвэрлэлтийн терминалууд халдлагад өртөж, өдөрт 3 сая куб метр орчим олборлолт зах зээлээс хасагдсан байна.
Дээрх шалтгаанууд нь ойрхи дорнодын дайны үеийн алт 🟡 болох газрын тосны 🛢️ үнийг он гарснаас хойш огцом өсгөсөөр байна.
Цаашид яах вэ?
2026 оны 2-р хагас руу зах зээл дараах байдлаар өөрчлөгдөх хүлээлттэй байна:
Стратегийн нөөцийн оролцоо: Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) зах зээлийг тогтворжуулахын тулд 400 сая баррель газрын тосыг 🛢️ нөөцөөсөө гаргахаар шийдвэрлэсэн. Энэ нь 3-р сарын сүүлээс эхлэн үнийн өсөлтийг хазаарлаж 🚫 эхлэх төлөвтэй.
OPEC+ -ийн хариу үйлдэл: Саудын Араб, Орос тэргүүтэй орнууд 4-р сараас эхлэн олборлолтоо өдөрт 206,000 баррелиар 🛢️ нэмэгдүүлэхээр тохиролцсон.
Үнийн төлөв: Bloomberg болон Goldman Sachs-ийн таамаглалаар Brent-ийн үнэ 2-р улиралд $90 - $95 орчимд тогтворжиж 📊, хэрэв мөргөлдөөн намжвал оны төгсгөл гэхэд $70 - $80 хүртэл буух 📉 магадлалтай байна.
🏦 АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн шийдвэр

АНУ-ын Холбооны нөөцийн сан (Fed) 2026 оны 3-р сарын 18-ны өдрийн хурлаараа бодлогын хүүг 3.50% - 3.75% түвшинд хэвээр үлдээх шийдвэр 💭 гаргалаа. Энэ нь зах зээлийн хүлээлттэй нийцсэн 🤝🏻 шийдвэр байсан бөгөөд Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл болон бодлого боловсруулагчдын зүгээс дараах гол мэдэгдлүүдийг хийсэн байна.
Бодлогын хүүг өөрчлөхгүйгээр 3.5%-3.75% интервалд барихаар 🫴🏻 11-1 саналын харьцаатайгаар шийдвэрлэв. (Зөвхөн Стивен Миран хүүг бууруулах санал өгсөн).
Ирээдүйн төлөв 🔮: Шинэчилсэн "Dot Plot" буюу хүүгийн төлөвтэй холбоотой гишүүдийн таамаглалаар 2026 онд ердөө нэг удаа (0.25%-иар) хүү бууруулах 📉 хүлээлттэй байна. Өмнө нь зах зээл 2-3 удаа хүү буурна 📉 гэж хүлээж байсан бол инфляцын эрсдэлээс шалтгаалж энэ хүлээлт саарчээ 🙅🏻♂️.
Жером Пауэлл: 🗣️
Геополитикийн тодорхойгүй байдал: Ойрх Дорнод дахь мөргөлдөөн нь АНУ-ын эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь "тодорхойгүй" 🤷🏻♂️ байна. Энэхүү мөргөлдөөний улмаас эрчим хүчний үнэ өссөн нь инфляцыг богино хугацаанд хөөрөгдөх 📈 эрсдэлтэйг мэдэгдэв.
Инфляцыг 2%-ийн зорилтот түвшинд хүргэх амлалт хэвээр байгаа ч 2026 оны эцсийн инфляцын таамгийг 2.7% болгож өсгөсөн 📈 байна.
"Stagflation" (Стагфляц)-ийн тухай: Зарим шинжээчид эдийн засаг зогсонги байдалд орж, инфляц өсөх 📈 (стагфляц) аюул ⚠️ нүүрлэж байна гэж үзэж байгаа ч Пауэлл үүнийг "ойрын хугацааны эрсдэл биш" хэмээн үгүйсгэв.
Холбооны нөөцийн сан одоогоор "Хатуу бодлогоо үргэлжлүүлж, ажиглах" байр суурьтай байна. Газрын тосны 🛢️ үнийн өсөлт болон геополитикийн нөхцөл байдал нь хүүг яаран бууруулах боломжийг хязгаарлаж ⛔ байна.
АНУ-ын Үйлдвэрлэгчдийн үнийн индекс (PPI) 📊

АНУ-ын 2026 оны 2-р сарын үйлдвэрлэгчдийн үнийн индекс 🏭 нийт дүнгээрээ сарын дүнгээр 0.7%, жилийн дүнгээр 3.4% өссөн 📈 байна. Харин хүнс, эрчим хүч, худалдааны үйлчилгээ хассан суурь үзүүлэлт нь сарын 0.5%, жилийн 3.5% өсөлттэй 📈 гарсан.
Producer Price Index (PPI) буюу Үйлдвэрлэгчийн Үнийн Индекс 🏭 гэдэг нь үйлдвэрлэгчдийн борлуулж буй бараа 🏪 бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг хэмждэг үзүүлэлт бөгөөд үйлдвэрлэгчийн зардал өсвөл дараа нь тэрхүү өсөлт хэрэглэгчид рүү шилждэг. Тиймээс энэхүү үзүүлэлтийг инфляцын урьдчилсан үзүүлэлт гэж үздэг.
Хэрэв энэхүү үзүүлэлт нь хүлээлтээс өндөр гарвал Төв банк бодлогын хүүгээ нэмэх 📈 магадлалтай тул ам.долларт эерэг нөлөөтэй, харин хүлээлтээс бага гарвал ам.доллар буурах 📉 нөлөөтэй гэж үздэг.
AI boom-ийн дараагийн ашиг хүртэгч нь Micron уу?

Micron Technology (Nasdaq: MU)
Хиймэл оюун ухааны 🤖 хөгжлийн суурь дэд бүтэц болох санах ойн чипийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Micron Technology компани 2026 оны санхүүгийн жилийн 2-р улирлын тайлангаа танилцууллаа.
Санхүүгийн гол үзүүлэлтүүд: 📢
Орлого 🚀 : $23.86 тэрбумд хүрч, өмнөх улирлаас 75%, өмнөх оны мөн үеэс 196%-иар өссөн байна. Хэрэглэгчийн сегментээр авч үзвэл, дата төвийн худалдан авалт 181%-иар, дата төвөөс бусад хэрэглэгчдийн орлого 219%-иар тус тус өссөн байна.
Нийт ашгийн маржин: 74.4%-д хүрсэн байгаа нь hardware технологийн компаниудын дундажтай харьцуулахад өндөр 📈 үзүүлэлт юм.
Цэвэр ашиг: $13.79 тэрбум. 💰
Нэгж хувьцаанд ногдох ашиг(EPS): $12.07 болсон байна.
Ногдол ашиг: $266 саяыг ногдол ашиг болгон тараасан бөгөөд өмнөх улирлаас 30%-иар өссөн 📈 байна.
Хувьцаа эргүүлэн худалдан авалт: $650 саяын хувьцааг зах зээлээс эргүүлэн хупалдан авчээ.
Ирээдүйн төлөв 🔮:
Micron-ийн зүгээс дараагийн улирал буюу 2026 оны санхүүгийн жилийн 3-р улиралд $33.5 тэрбумын орлого олж, нийт ашгийн маржиныг 81%-д хүрнэ гэж тооцоолсон байна 🤯. Энэ нь AI-тэй холбоотой өндөр гүйцэтгэлтэй санах ойн бүтээгдэхүүний эрэлт хүчтэй хэвээр байгааг илтгэж байна.
Хөрөнгө оруулалтын зардал (CapEx):
Компанийн удирдлага 2026 оны санхүүгийн жилд $25 тэрбумаас дээш хэмжээний хөрөнгө оруулалтын зардал төлөвлөсөн бөгөөд 2027 онд ч энэ дүн өсөх 📈 боломжтой гэж мэдэгдэв. 2026 он гарснаас хойш CapEx төлөвлөгөө аль хэдийн ойролцоогоор $10 тэрбумаар нэмэгдсэн 📈 нь хөрөнгө оруулагчдын анхаарал татаж буй гол асуудлын нэг болж байна.
Micron-ийн хувьцааны ханш 2026 он гарснаас хойш ойролцоогоор 62%-иар өсөөд байна 📈. Тус компани нь AI-д ашиглагддаг санах ойн чипийн дэлхийн 3 том нийлүүлэгчийн нэг бөгөөд АНУ-д төвтэй цорын ганц томоохон үйлдвэрлэгч гэж хэлж болно. Үлдсэн хоёр гол өрсөлдөгч нь 🇰🇷 БНСУ-ын Samsung Electronics болон SK Hynix юм.
Японы Төв банк бодлогын хүүг хэвээр үлдээв. ⚖️

Японы Төв банк (BOJ) бодлогын хүүгээ 0.75% дээр хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. 📊 Энэхүү шийдвэрийн гол шалтгаан нь Ойрх Дорнод дахь, ялангуяа Ирантай холбоотой ⚔️ геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, нефтийн үнэ өсөж 📈 байгаа нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй хэвээр байгаатай холбоотой юм.
Ойрх Дорнод дахь АНУ–Израил–Иран хоорондын зөрчил нь нефтийн үнийг 📈 өсгөж, улмаар амьжиргааны өртөг нэмэгдэх эрсдэлийг ⚠️ бий болгож байна. Энэ нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой байдалд тодорхойгүй байдал үүсгэж байгаа юм.
Инфляцын хувьд ойрын хугацаанд хүнсний 🥒 үнийн өсөлтийн нөлөө аажмаар буурч, инфляц түр хугацаанд намжих төлөвтэй байна. Гэвч дунд хугацаанд, тухайлбал 2026 он гэхэд инфляц BOJ-ийн зорилтот 2%-д хүрэх боломжтой гэж үзэж байна.
Ийм нөхцөлд BOJ бодлогын хүүг нэмэхээс татгалзаж 🫷🏻, хүлээх байр суурь баримталж байна. Гэсэн хэдий ч цаашдын бодлогын шийдвэрт цалингийн өсөлт📈, ялангуяа Японы хаврын цалингийн хэлэлцээрүүд чухал нөлөө үзүүлэх юм. Хэрэв цалин мэдэгдэхүйц өсвөл 📈 дотоодын эрэлт нэмэгдэж, инфляц тогтвортой өсөх нөхцөл бүрдэх тул бодлогын хүүг нэмэх магадлал нэмэгдэнэ. Зарим шинжээчид бүр ойрын хугацаанд, тухайлбал 4-р сард хүү өсгөж магадгүй гэж үзэж байна.
Валютын 💱 зах зээлийн хувьд Японы иен сул хэвээр байгаа нь импортын үнийг нэмэгдүүлж, инфляцыг улам өдөөж байна. Үүний зэрэгцээ хөрөнгийн зах зээлд дарамт үүсэж, Nikkei 225 индекс 2.5%-иар буурсан байна.
📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.
Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл💰



