- Apex Capital
- Posts
- 📈 Дотоодын хувьцаат компаниудын онцлох үйл явдал...
📈 Дотоодын хувьцаат компаниудын онцлох үйл явдал...
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 15
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
📈 Монложистикс Групп” I улиралд ₮2.4 тэрбумын ашигтай ажиллав
📝 "СҮҮ" ХК хувьцаа эзэмшигчдийн хурал болж өнгөрлөө.
💸 “Эрдэнэс Тавантолгой” ₮786.6 тэрбумын ногдол ашиг тараана…
👉 АПУ ХК 150 тэрбумын хөрөнгө оруулалтаар АПУ Дэйри сүүний үйлдвэрийг өргөтгөж байна
📈 “Монложистикс Групп” I улиралд ₮2.4 тэрбумын ашигтай ажиллав

Монложистикс групп (МХБ: MLG) нь уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр, логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Оюу Толгой компанийн гэрээт тээвэрлэгч юм.
Тус компани охин компаниудаараа дамжуулан тээвэр, транзит, олон улсын логистикийн үйлчилгээг үзүүлж, Монгол–Хятадын экспортын урсгалд төвлөрдөг.
2023 онд IPO хийснээр олон нийтэд нээлттэй компани болсон.
2026 оны I улирлын гүйцэтгэл:
Орлого: 64.8 тэрбум ₮ (+2.2% YoY)
Цэвэр ашиг: 2.40 тэрбум ₮ ⬇️ (өмнө нь 4.15 тэрбум ₮)
Ашиг буурсан гол шалтгаан нь:
➡️ Санхүүгийн зардал 318 саяас 793 сая₮ болж өссөн, үүнд зээлийн хүү болон валютын ханшийн нөлөө нэмэгдсэн
Санхүүгийн бүтэц:
Нийт өр: 49.1 → 39.3 тэрбум ₮ ⬇️ (сайн дохио)
Өөрийн хөрөнгө: 50.0 → 57.1 тэрбум ₮ ⬆️ (эерэг)
Анхаарах хэсэг:
Дансны авлага: 36.5 → 50.7 тэрбум ₮ ⬆️
Мөнгөн хөрөнгө: 10.8 → 4.5 тэрбум ₮ ⬇️
👉 Энэ нь богино хугацаанд мөнгөн урсгалын дарамт үүсгэж болзошгүй ч,
👉 Нөгөө талаас үйл ажиллагааны өсөлт, тээврийн эргэлт нэмэгдэж байгаатай холбоотой эерэг үзүүлэлтүүд гарч байна.
Дүгнэлт 🧠: Компанийн орлого тогтвортой өсөж, өрийн дарамт буурч байгаа ч ашигт ажиллагаанд санхүүгийн зардлын өсөлт нөлөөлж байна. Үндсэн бизнесийн өсөлт хадгалагдаж байгаа нь эерэг үзүүлэлт юм. 🚛📊
📝 "СҮҮ" ХК хувьцаа эзэмшигчдийн хурал болж өнгөрлөө.

💰2023–2025 оны санхүүгийн гүйцэтгэлийг харьцуулан авч үзвэл компанийн үйл ажиллагаа тогтвортой тэлж, орлого болон хөрөнгийн үзүүлэлтүүд нэмэгдсэн өсөлттэй гарчээ.
🥛Борлуулалтын орлого 2024 онд өмнөх оноос 30.2%, 2025 онд 15.1% тус тус өсөж, 221.4 тэрбум төгрөгт хүрсэн нь зах зээлийн идэвх байгааг илтгэж байна. Үүний зэрэгцээ нийт хөрөнгө 2024 онд 29.6%-р, 2025 онд 28.3%-иар өсөж 201.6 тэрбум төгрөгт хүржээ.
Эздийн өмч 2024 онд 23.4%-иар, 2025 онд 14.7%-р өсөж 67.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.
🤩Харин ашигт ажиллагааны хувьд буурсан байгаа бөгөөд: Цэвэр ашиг 2024 онд 14.1%-иар өссөн боловч 2025 онд 29.2%-иар буурч 12.6 тэрбум төгрөг болсон нь зардлын өсөлт болон ашигт ажиллагааны түвшин буурсантай холбоотой байж болзошгүй.
💡Иймд цаашид компанийн хувьд өсөлтийн хурдаа хадгалахтай зэрэгцэн зардлын удирдлагыг оновчтой болгох, ашигт ажиллагааг сайжруулахад анхаарах шаардлагатай гэж үзжээ.
💸 “Эрдэнэс Тавантолгой” ₮786.6 тэрбумын ногдол ашиг тараана…

🏦 Эрдэнэс Тавантолгой ХК 2025 оны цэвэр ашгаас нийт 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд нэгж хувьцаанд 65.55 төгрөг, татварын дараах байдлаар ойролцоогоор 63.24 төгрөг олгохоор байна.
Тус ногдол ашгийг 2026 оны 4-р сарын 30-ны дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөсөн билээ.
Өнгөрсөн хугацаанд тус компани нийт 10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг тараасан байна.
Гэсэн хэдий ч хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, хувьцааны шилжилт хөдөлгөөн, өв залгамжлалтай холбоотой эрх зүйн зохицуулалтын улмаас 2019-2024 оны ногдол ашгаас нийт 145.2 тэрбум төгрөг 1.2 сая гаруй иргэн, 1254 аж ахуйн нэгжид тараагдалгүй үлдэж, одоогоор Төрийн санд хадгалагдаж байгаа талаар мэдээлсэн.
🛠️ АПУ ХК 150 тэрбумын хөрөнгө оруулалтаар АПУ Дэйри сүүний үйлдвэрийг өргөтгөж байна…

🤝АПУ ХК уг бизнестээ түлхүү анхаарал хандуулж байгаагаа мэдэгдэж байсан бөгөөд энэхүү стратегийн хүрээнд өөрийн 100%-ийн эзэмшлийн АПУ Дэйри ХХК-д томоохон хөрөнгө оруулалт хийжээ.
Нийт 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сүүний үйлдвэрийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх өргөтгөлийн ажлыг хийж, дуусах шатандаа орсон аж. Тодруулбал, шинэ үйлдвэр 2026 оны эхний хагас жилийн дотор ашиглалтад орох төлөвтэй байна.
👀 2025 оны гүйцэтгэлийг харвал АПУ ХК 1.3 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон ч өмнөх оноос -1.5%-ийн бууралттай, цэвэр ашиг нь -5.4%-р агшиж 207.8 тэрбум төгрөгт хүрсэн юм.
👨👩👦👦 Шинэхэн зарлагдсан InvestX үйлчилгээнд нэгдсэн харилцагч та InvestX Community-д нэгдээрэй.

Энэхүү community нь хөрөнгө оруулалтын мэдлэгээ нэмэгдүүлэх, InvestX үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, мөн тогтмол зохион байгуулагдах сургалт, арга хэмжээнд оролцох боломжийг харилцагчдадаа олгох зорилготой юм.
Community-д нэгдсэнээр та:
InvestX үйлчилгээний шинэ мэдээлэл, заавар зөвлөмж авах
Хөрөнгө оруулалтын анхан шатны мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх
Тогтмол зохион байгуулагдах сургалт, уулзалт, арга хэмжээнд хамрагдах
InvestX-тэй холбоотой асуулт, хариулт болон хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой
Хөрөнгө оруулалтыг илүү ойлгомжтой, хялбар, хүртээмжтэй болгох энэ аялалд нэгдээрэй
InvestX Community-д нэгдэх бол ЭНД дарна уу.
🎉 Бондын мэдээлэл…
💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-20.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт
