- Apex Capital
- Posts
- 📣 Таны хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн
📣 Таны хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн
Мишээл лайфстайл 2 бонд
“Апекс Капитал ҮЦК” ХХК нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг санхүүгийн зах зээлээр дамжуулан дэмжих зорилгоор “Үндэсний үйлдвэрлэлээ хамтдаа санхүүжүүлье” уриан дор идэвхтэй үйл ажиллагаа явуулж, санхүүгийн хүртээмжтэй, үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэхээр зорьж ажилладаг. Энэхүү зорилтын нэг тод жишээ бол Монгол Улсад “Сингапурын төвлөрөл” концепцийг анх удаа нутагшуулж буй “Мишээл Сити” цогцолбор төсөл юм.

🌇 Монголын анхны “төвлөрсөн” бүтээн байгуулалт
Мишээл Сити төсөл нь хотын төлөвлөлтийн шинэлэг шийдэл бүхий, харилцан уялдаатай дэд төслүүдээс бүрдсэн үндэсний хэмжээний бүтээн байгуулалт бөгөөд иргэдийн өдөр тутмын амьдралд шаардлагатай бүхий л үйлчилгээ, ажлын байр, боловсрол, эрүүл мэндийг нэг дор төвлөрүүлж буйгаараа онцлогтой.
Тус цогцолборт тавилгын болон барилгын их дэлгүүр, “Волкинг стрийт”, эрүүл мэндийн тауэр, боловсролын тауэр, оффис тауэр, 251 айлын орон сууц, бренд хувцасны их дэлгүүр зэрэг нийт 15 дэд төв багтсан нь хот доторх хотын шинэ жишгийг тодорхойлж байна.
🌟 “Мишээл Лайфстайл” – хөрөнгө оруулалтын амжилттай жишээ
“Мишээл Лайфстайл” төсөл нь тус бүр 20 давхар М1, М2, М3 буюу эрүүл мэнд, оффис, боловсролын зориулалттай гурван ихэр тауэр, түүнчлэн 1–3 давхартаа бренд хувцасны их дэлгүүр, авто зогсоол, “фрэш маркет” зэрэг худалдаа үйлчилгээний хэсгүүдийг агуулсан иж бүрэн цогцолбор бөгөөд өнөөдөр бүрэн ашиглалтад орсон амжилттай бүтээн байгуулалт юм.

💡 Дараагийн бүтээн байгуулалт
"Мишээл Сити" төслийн хүрээнд 2024 оноос автомашины худалдаа, үйлчилгээний хамгийн том төвлөрсөн цогцолбор төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төвд автомашин болон дагалдах хэрэгслийн худалдаа, нотариат, даатгал зэрэг холбогдох бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн гүйцэтгэл одоогоор 70 хувьд хүрч, 2026 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Мөн уулзалт, арга хэмжээ зохион байгуулах зориулалттай “Эвент холл”-ын барилгын ажлыг 2025 оны эхний улиралд эхлүүлж, одоогоор 59 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба 2026 оны эхэн үед ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна.

🎉 Хөрөнгө оруулагчдад зориулсан шинэ боломж
“Мишээл Лайфстайл” ХХК нь шинээр бүртгэгдсэн хоёр дахь өрийн хэрэгслийг хөрөнгө оруулагчдад дараах нөхцөлтэйгөөр санал болгож байна. Үүнд:
Хүүгийн хувь: Жилийн 20.5%
Хугацаа: 12 сар
Хүүгийн төлөлт: Улирал тутам
Үндсэн төлөлт: Хугацааны эцэст
💵 Энэхүү бонд нь үндэсний бүтээн байгуулалтыг дэмжихийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдад тогтвортой өгөөж өгөх, бодит үнэ цэн бүхий хөрөнгө оруулалтын боломжийг олгож байна. Хөрөнгө оруулалтын мэдээллийг ЭНД дарж авна уу.
