• Apex Capital
  • Posts
  • 🌟 “Эрдэнэс Тавантолгой” ХК экспортын түүхэн дээд хэмжээ!

🌟 “Эрдэнэс Тавантолгой” ХК экспортын түүхэн дээд хэмжээ!

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #38

Шинэ өдрийн мэнд хүргэе!  

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:

⛏️ Газрын тосны үнэ

📊 Уул уурхайн биржийн арилжааны өсөлт

👷‍♂️ “Эрдэнэс Тавантолгой” ХК экспортын түүхэн дээд хэмжээ

🧈 Алтны үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлс

🇯🇵 Япон улсын хөрөнгийн зах зээл

🥷 Европын батлан хамгаалах салбар

⛽ Газрын тосны үнэ уналаа...

❗2025 оны 10-р сарын эхний 7 хоногийн байдлаар Газрын тосны үнэ унаад байна.
👉Зэх зээлийн нийлүүлэлтийн илүүдэл үүсэх эрсдэлээс сэргийлж газрын тосны арилжааг “Улаан бүсэд” -д хаах төлөвтэй байна.

  • ✍ Брент төрлийн газрын тос баррель 64 ам.долларт тогтворжоод байсан ч өнгөрсөн 7 хоногт 8%-аар буураад байна. Харин WTI төрлийн газрын тос баррель нь 61 ам.доллароос доогуур түвшинд хадгалагдаж байна.

  • 💫2026 онд газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл оргил цэгтээ хүрнэ гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг анхааруулаад байна.

Уул уурхайн биржийн арилжааны өсөлт…

🪨 2025 оны 3-р улиралд арилжаалагдсан уул уурхайн бүтээгдэхүүний үнийн дүн 2.8 их наяд төгрөг хүрч, сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байна.

Уул уурхайн биржээр зэсийн баяжмалын арилжаа нийт 9 удаа явагдсаны 7 нь 2025 онд хийгдсэн нь тус арилжаа эрчимжиж буйг илтгэж байна. Үүнээс үзэхэд зэсийн баяжмалын үнэ 9.3%-аар өссөн байна.

  • 🦺 Өнгөрсөн долоо хонгийн байдлаар төмрийн хүдрийн үнэ өсөж 52%-ийн төмрийн агууламжтай хүдэр тонн нь 73 ам.доллароор арилжаалагдсан нь 2024 оны 7-р сараас хойших хамгийн өндөр дүн болжээ.

Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.

👷‍♀️ “Эрдэнэс Тавантолгой” ХК

ЗГ-с тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа эрчимжиж, Цанхийн хэсэгт шинэ уурхай ашиглалтад орсноор, сайн чанарын коксжих нүүрсийг олон улсын үнээр борлуулах боломж бүрдлээ.

👍 Онцгой дэглэмийн хугацаанд:

  • Биржийн арилжааг сэргээж, 75 удаагийн арилжаагаар 5.8 сая тонн нүүрс борлуулж 513.8 сая ам.долларын орлого олсон.

  • Нүүрс тээвэр 1.7 сая тонноос 2.8 сая тоннд хүрч 1.6 дахин өссөн.

  • Техникийн бэлэн байдал 56%-с 81%-д хүрсэн.

  • Dashboard системийг нэвтрүүлж, олборлолт, тээврийг бодитоор хянах боломжтой болсон.

  • 2026–2029 оны дунд хугацааны стратеги боловсруулсан.

🤝 2025 оны 10-р сарын 6-нд Цаофэйдянь нөхцөлтэй арилжаа зарлаж, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч орны зах зээлд нэвтрэх эхлэлийг тавьжээ. Шинэ уурхайн нээлтээр нэгж бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашиг 40%-р нэмэгдсэн байна.

Есдүгээр сард тус компани 3.2 сая тонн нүүрс экспортолж, бүх цагийн хамгийн өндөр үзүүлэлтээ шинэчилжээ.

🥇 Алтны үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлс

🤔 Gold Return Attribution Model (GRAM) нь алтны өгөөжид нөлөөлж буй хүчин зүйлсийг эдийн засгийн суурь үндэслэлд тулгуурлан шинжилдэг арга зүй юм.

🏆2025 оны эхэн үеэс хойш алтны үнэ +50.2%-р өсөж, унц нь 3,900 ам.доллар даван, шинэ дээд түвшинд хүрсэн нь

  • Зах зээлийн хандлага,

  • Геополитикийн хурцадмал байдал,

  • Хүүгийн түвшний өөрчлөлт,

  • Санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал зэрэг хүчин зүйлс ихээхэн нөлөөлсөн байна.

⚜️ 2025 оны 9 дүгээр сарын байдлаар үлдэгдэл хүчин зүйлс өндөр эерэг хувьтай гарсан нь дараах гол шалтгаантай холбоотой. Үүнд:

  •   Төв банкнууд алтны нөөцөө нэмэгдүүлэх стратеги баримталсан;

  • 👇Захиалгат хэлцлүүд болон биржийн бус арилжааны өсөлтөөс шалтгаалсан эрэлт нь биржийн саналын хэмжээг давсан;

  • ⭐️ Алтанд суурилсан ETF-үүдийн хөрөнгийн урсгал эрчимтэй нэмэгдсэн;

  • 🛍️ Улирлын шинжтэй жижиглэнгийн эрэлт өссөн —тухайлбал, Энэтхэгийн баярын улирал болон БНХАУ-ын “Алтан долоо хоног”-ийн өмнөх худалдан авалтын нөлөө

  • ⛓️ Нийлүүлэлтийн гинжин хэлхээний саатал

🇯🇵 Япон улсын хөрөнгийн зах зээл

✅ Даваа гарагт Nikkei 225 индекс 4%-р өсөж 47,789.0 нэгжид хүрсэн бол TOPIX индекс 3%-р өсөж 3,219.90 нэгжид хүрлээ.

💴 Иенийн ханш суларлаа

  • 📌Иенийн ханш огцом унаж, долларын эсрэг 149.77 иен болсон. Еврогийн эсрэг ч түүхэн доод түвшинд хүрсэн байна.

👩🏻‍💻 Sanae Takaichi Либерал Ардчилсан Намын удирдагчаар сонгогдов

  • ✍️Тэрээр 10-р сард Ерөнхий сайдаар батлагдах төлөвтэй. Ингэснээр Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болно.

🏦 Төв банкны хүү нэмэгдэхгүй гэсэн хүлээлт

  • Takaichi нь хүү нэмэхийг эсэргүүцдэг бөгөөд энэ байр суурь нь хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлжээ.

💰 Төсвийн зарцуулалт нэмэгдэх төлөвтэй

  • Тэрээр татварын хөнгөлөлт, татаас, хэрэглэгчийн дэмжлэгийг дэмждэг. Энэ нь эдийн засагт түлхэц үзүүлнэ.

📈 Засгийн газрын бондын өгөөж өсөв

  • Бондын үнэ унаж, өгөөж өссөн нь нэмэлт зарцуулалтыг хэрхэн санхүүжүүлэх талаар тодорхойгүй байгаатай холбоотой.

🌏 Европын батлан хамгаалах салбар

🛡️🪖Батлан хамгаалахын салбар дахь хөрөнгө оруулалт түүхэн дээд хэмжээнд хүрлээ.

⚔︎⛊ Өнгөрсөн долоо хоногт Европын Холбооны удирдагчдын уулзалт Дани улсын Копенхаген хотод болж өнгөрлөө. Тус уулзалтаар батлан хамгаалахын салбарт төвлөрөн хэлэлцэж, Украины ерөнхийлөгч В.Зеленьский цахимаар оролцон цаашдын тусламж, дэмжлэг хүссэн байна.

💥Уулзалтын үр дүнд, Европын Холбооноос Украинд 194 тэрбум еврогийн зээл олгохоо илэрхийлжээ. Мөн агаарын дайралтыг саармагжуулах болон пуужин устгах хамгаалалтын “DroneWall” (“Дрон хана”) төслийг дэмжихээ мэдэгдэв.

💂 🪖Үүнээс гадна, гэнэтийн дайн, зэвсэгт мөргөлдөөнд бэлэн байх зорилгоор хэрэгжиж буй “Readiness 2030” хөтөлбөрийн хүрээнд нийт 800 тэрбум еврог батлан хамгаалахад зарцуулахаа Европын Холбоо зарласан байна.

Эдгээр шийдвэрийн нөлөөгөөр батлан хамгаалахын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг, ялангуяа дрон үйлдвэрлэл болон эсрэг-дрон технологийн компаниудын хувьцааны ханш өсөх хандлагатай байна.

🎉 Бондын мэдээлэл

💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.5-20.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. Энд дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт