- Apex Capital
- Posts
- 💡 Хүүгийн орлогоор хөрөнгө оруулах боломж
💡 Хүүгийн орлогоор хөрөнгө оруулах боломж
InvestX үйлчилгээ
🌱Бондын хүүгийн орлогоороо дахин хөрөнгө оруулалт хийх шинэ боломж.
💸 Бондын хөрөнгө оруулагч нар маань сар эсвэл улирал бүр хүүгийн орлого хүлээн авдаг хэдий ч дийлэнх нь хэрэглээндээ зарцуулаад өнгөрч байна. Харин үүний оронд энэ өгөөжөөр дахин хөрөнгө оруулалт хийснээр цаг хугацааны явцад илүү өгөөж хүртэх боломжтой.
✓ Энэхүү боломжийг InvestX үйлчилгээ бий болгож байна.
👇 ЖИШЭЭ НЬ:
👤 ₮100 сая төгрөгийн үндсэн хөрөнгө оруулалттай, жилийн 20%-ийн өгөөжтэй бонд эзэмшигчийг авч үзье. Тэрээр улирал тутамд ойролцоогоор ₮4.5 сая төгрөгийн хүүгийн орлого хүлээн авна.
⏱️ 4.5₮ сая төгрөгөөр InvestX-ийн хамгийн бага эрсдэлтэй 80% бонд, 20% хувьцаанаас бүрдэх 1-р багцад тухай бүр 45 ширхгээр, 5 жилийн хугацаанд хөрөнгө оруулаад явсан гэж үзвэл, үүсэж болох боломжийг дараах байдлаар харууллаа.
InvestX-д хөрөнгө оруулсан бол нийт үнийн дүн 230.0₮–245.0₮ сая төгрөгт хүрэх боломжтой байх нь.
⚖️ Багцын өсөлтөөс бий болсон дүн нь 30.0₮–45.0₮ сая төгрөг. Энэ бол хүүгийн орлогоо дахин ажиллуулсны үр дүн юм.
🤔 INVESTX НЬ
Таны хөрөнгө оруулалтын зан төлөвт тулгуурлан 2–4 багц санал болгох бөгөөд багцын арилжаа 7 хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт хийгдэнэ.
Нэгж багцын үнэ 100,000₮, хамгийн багадаа 1 багц авах боломжтой.
👍Мөн та хүүгийн орлого бүрээр заавал хөрөнгө оруулах хатуу шаардлага байхгүй. Энэ улирлын хүүгээрээ хөрөнгө оруулаад, дараа улирлын хүүгээ өөр зорилгоор ашигласан ч болно.
Өөрөөр хэлбэл InvestX нь таны санхүүгийн төлөвлөгөөнд уян хатан нийцэж, хүссэн үедээ, хүссэн үнийн дүнгээрээ хөрөнгө оруулах боломжийг олгож байгаа юм.
🌐 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦ
🔍Багц бүрийн тодорхой хэсгийг тогтмол өгөөжтэй, эрсдэлгүй бондын бүтээгдэхүүн эзэлнэ (жишээ нь хүүгийн өгөөж 18%), багцын үлдэх хэсгийг дараах гадаад хувьцааны сангууд бүрдүүлнэ:

✨ Ингэснээр таны хүүгийн орлого нэг бүтээгдэхүүнд төвлөрөх бус, олон салбар, олон улсын зах зээлд төрөлжүүлсэн хөрөнгө оруулалт болж, урт хугацаанд өсөх боломж бүрдэнэ.
👀 Тэгэхээр дараагийн хүүгийн орлого орж ирэхэд дахиад зарцуулах уу, өөрийнхөө өмнөөс дахин ажиллуулах уу?
InvestX багц бүрдүүлэлт — хүүгийн орлогоо ажилд оруулах хамгийн энгийн бөгөөд уян хатан шийдэл юм.
✅ Данс нээж багц бүрдүүлэх заавартай танилцах бол ЭНД дарна уу.


