- Apex Capital
- Posts
- ⭐ Манай улсын мөнгөний нийлүүлэлт 52₮ их наядад хүрэв...
⭐ Манай улсын мөнгөний нийлүүлэлт 52₮ их наядад хүрэв...
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 23
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

💰Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 465.1₮ тэрбумаар өсжээ…

📊 2026 оны эхний таван сарын байдлаар Монголын хөрөнгийн зах зээлд нийт ₮797.5 тэрбумын үнэт цаасны гүйлгээ хийгдэж, өмнөх оны мөн үеэс ₮465.1 тэрбумаар буюу 2.4 дахин өссөн байна.
📣 Нийт гүйлгээний 69.2 хувь буюу ₮551.6 тэрбум төгрөг нь анхдагч зах зээлд, үлдсэн 30.8 хувь буюу ₮245.9 тэрбум төгрөг нь хоёрдогч зах зээлд бүртгэгджээ.
📈 Гүйлгээний бүтцийг харвал компанийн бонд нийт арилжааны 54.7 хувийг эзэлж, зах зээлийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин болсон байна.
Үүний зэрэгцээ хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 16.3 хувь, компанийн хувьцаа 15.2 хувь, Засгийн газрын бонд 13.6 хувийг тус тус бүрдүүлсэн нь хөрөнгө оруулагчдын сонирхол тогтмол орлоготой хэрэгслүүдэд төвлөрч байгааг харуулж байга юм.
ТОП-20 индекс тавдугаар сарын байдлаар 50,866.82 нэгжид хүрч жилийн дүнгээр 2.6 хувиар өссөн бол нийт зах зээлийн үнэлгээ ₮13.4 их наяд хүрч, өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар нэмэгдсэн байна.
⭐ Мөнгөний нийлүүлэлт 52 их наяд төгрөгт хүрэв…

📈 Манай улсын мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний таван сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 27.5%-р өсөж, 52 их наяд төгрөгт хүрлээ. Ингэснээр жилийн өсөлтийн хурд өмнөх сарын 25.3%-с 2.2 нэгж хувиар нэмэгдсэн байна.
👀 Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг голлон дотоод цэвэр активын өсөлт дэмжиж байгаа бөгөөд тавдугаар сарын эцэст нийт мөнгөний нийлүүлэлтийн 77.7%-г дотоод цэвэр актив, 22.3%-ийг гадаад цэвэр актив бүрдүүлжээ.
Мөн арилжааны банкyууд дахь төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 11.6 их наяд төгрөгт хүрч, сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрсэн бол валютын харилцах дансны үлдэгдэл 5.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 59.7%-иар өссөн байна. Харин төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 28.1 их наяд төгрөгт хүрч өсөлтөө хадгалжээ.
Ирэх долоо хоногт болох Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүү болон бусад мөнгөний бодлогын шийдвэрүүдийг хэлэлцэх хүлээлттэй байна.
⭐ Монголын бондын зах зээл: Шинэ шатанд гарч байна уу?

💰2026 оны эхний улирлын байдлаар Монголын олон улсын бондын зах зээл өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү өргөн хүрээтэй, төрөлжсөн бүтэцтэй болж эхэлжээ.
📝Нийт 5.4 тэрбум ам.долларын үлдэгдэлтэй 17 бонд зах зээл дээр арилжаалагдаж байгаа бөгөөд үүний 50%-ийг Засгийн газрын бонд, 20%-ийг төрийн өмчид байгууллагуудын(quasi-sovereign) бонд, 30%-ийг хувийн хэвшлийн бондууд эзэлж байна.
Энэ нь Монгол улсын бондын зах зээл нь зөвхөн улсын өрөөр хэмжигддэг үеэс аажмаар өөрчлөгдөж, хувийн сектор олон улсын хөрөнгийн зах зээлээс шууд санхүүжилт татах шинэ шатанд шилжиж байгааг харуулж байгаа юм.
Хөрөнгө оруулагчид Монголын бондыг голчлон түүхий эдийн үнийн цикл, валютын нөөц, томоохон бондын эргэн төлөлтийн хуваарь гэсэн гурван хүчин зүйлээр үнэлдэг байсан бол одоо өрийн менежментийн бодлого нь өөрөө итгэлцлийн хүчин зүйл болж эхэлж байна.

📌Өмнө нь Монголын банкуудын олон улсын санхүүжилт харьцангуй хязгаарлагдмал байв. Харин сүүлийн хоёр жилд Golomt Bank 300 сая ам.долларын олон улсын бонд гаргаж, Японы Самурай бондын зах зээлд 15 тэрбум еэний санхүүжилт татаж чадсан нь онцгой ач холбогдолтой байлаа.
Учир нь Монголын үнэт цаасны ихэнх нь Сингапурын бирж (SGX), Венийн бирж дээр төвлөрдөг байсан бол одоо Японы институционал хөрөнгө оруулагчид Монголын зах зээлийг авч үзэж эхэлж байна. Энэ нь Монголын зээлжих чадвар сайжирсан гэсэн үг биш ч хөрөнгө оруулагчдын хүрээ өргөжиж байгаа гэж харж болно.
🤔 Хэдий Монгол улсын бондын зах зээлийн цар хүрээ томорч, хөрөнгө таталт сайжирч байгаа хэдий ч хөрөнгө оруулагчид өнөөдөр Монголын зах зээлийг "commodity-driven frontier market" буюу түүхий эдээс өндөр хамааралтай хил хязгаарын зах зээл гэж үзсээр байна.
InvestX нь таны санхүүгийн зорилго💰, хөрөнгө оруулах хугацаа ⏱️, эрсдэлд хандах хандлагад тулгуурлан тохирох багцын саналыг харуулдаг ухаалаг хөрөнгө оруулалтын систем юм.
Apex Traders апп 📱 доторх InvestX цэсээр нэвтэрч, хөрөнгө оруулалтаа илүү ойлгомжтой, системтэй эхлүүлээрэй.
Энгийнээс илүүд тэмүүл ✅ — InvestX
Банкны салбарын хувьцааны сэргэлт зах зээлийг өсөлтөд хөтөллөө.
Монголын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд бүгд өсөлттэй хаагдав.
👉Өсөлтийг голчлон Худалдаа хөгжлийн банк ХК-ийн хувьцааны +6.0%-ийн өсөлт дэмжсэн бөгөөд тус компанийн зах зээлийн үнэлгээ 39.4 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.
🔔 Банкны салбарын хувьцааны сэргэлт зах зээлийг өсөлтөд хөтөлж, ТОП-20 индексийг эерэг бүсэд хадгаллаа. Худалдаа хөгжлийн банк болон Тавантолгой ХК-ийн өсөлт өнөөдрийн зах зээлийн гол хөдөлгөгч хүчин байв.
Дотоод хувьцааны арилжаанд оролцох бол ЭНД дарна уу.
🎉 Бондын мэдээлэл…
💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт

