- Apex Capital
- Posts
- 📣 ЗГ-н гадаад өрийн хэмжээ!
📣 ЗГ-н гадаад өрийн хэмжээ!
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #35
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
🤔 Орон сууцны үнийн өсөлт
💰 ЗГ-н гадаад өрийн хэмжээ
📝 Хятадын эдийн засгийн сэргэлт
🏛️ ХНС-н хүү буурах уу
📊 Орон сууцны үнийн өсөлт энэ онд…

🏢Орон сууцны үнийн индекс (2023.I=1.0) 2025 оны 8 дугаар сард 1.33 болж, өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна.
2025 оны 8 дугаар сарын орон сууцны зах зээлийн дундаж үнэ:
🏠 Шинэ орон сууц
1 м²-ийн дундаж үнэ: 4.75 сая төгрөг
Хамгийн өндөр үнэ: Сүхбаатар дүүрэг – 5.40 сая төгрөг
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
🌇 Хуучин орон сууц
1 м²-ийн дундаж үнэ: 4.58 сая төгрөг
Хамгийн өндөр үнэ: Сүхбаатар дүүрэг – 5.66 сая төгрөг
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр өсөлттэй, 23.9% буюу 1.09 сая төгрөгөөр өссөн
Баянзүрх дүүрэгт хамгийн бага өсөлттэй, 14.4% буюу 516.1 мянган төгрөгөөр өссөн
🏠︎ 2025 оны 8 дугаар сарын орон сууцны түрээсийн дундаж үнэ: (Үндэсний статистикийн хорооны тооцоогоор)
1 өрөө орон сууц – 1.38 сая төгрөг /сар
2 өрөө орон сууц – 1.90 сая төгрөг /сар
3 өрөө орон сууц – 3.08 сая төгрөг /сар
Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
💼 ЗГ-н гадаад өрийн хэмжээ…

⚡2025 оны хоёрдугаар улиралд Монгол Улсын Засгийн газрын өрийн бүтэц болон өрийн төлбөрийн төлөлтөд дараах өөрчлөлтүүд гарлаа.
💡 Нийт өрийн хэмжээний:
34.1 их наяд төгрөг буюу 96.0 хувь нь гадаад өр,
1.3 их наяд төгрөг буюу 3.6 хувь нь дотоод өр, харин
176.2 тэрбум төгрөг буюу 0.5 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа эзэлж байна.
👇Энэ нь манай улсын өрийн дарамтын дийлэнх хэсэг нь гадаад эх үүсвэрээс хамаарч буйг харуулж байгаа юм.
⭐ Өрийн төлбөрийн хувьд, 2025 оны хоёрдугаар улиралд Засгийн газар нийтдээ:
2.4 их наяд төгрөгийн үндсэн төлбөр,
565.1 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлсөн байна.
🤝Өмнөх оны мөн үетэй харьцуулахад үндсэн төлбөрийн төлөлт 1.1 их наяд төгрөгөөр буюу 90.3 хувиар өссөн бол хүүгийн төлбөр 20.9 тэрбум төгрөгөөр буюу 3.6 хувиар буурсан нь онцлох өөрчлөлт юм.
🏦 Хятадын эдийн засгийн сэргэлт…

📝 Хятадын зах зээлд бондын хэмжээ 2021 оноос хойш дээд цэгтээ хүрч зах зээл дэх мөнгөн урсгал тэлсээр байна. Энэ хандлага нь өмнөх хоёр зөөлөн мөчлөг болох 15-2016 ба 20-2021 онуудтай төстэй байна.
👉Засгийн газар эдийн засгийг дэмжих зорилгоор төсвийн болон мөнгөний бодлогоо илүү уян хатан болгож, арилжааны банкнуудын нөөцийн шаардлагын харьцааг (RRR) бууруулах хандлагатай байгаа. Инфляц 1.2-1.5%-д тогтвортой байгаа нь бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлэх нөхцөлийг бий болгожээ.
🔎 2025 оны эцэс гэхэд:
Хятадын эдийн засгийн өсөлт 4.8-5.0%-д хүрэх төлөвтэй бөгөөд үүнд дотоодын хэрэглээ, экспортын сэргэлт болон бүтцийн шинэчлэл дэмжлэг болох боломжтой.
🧐Гэвч үл хөдлөх хөрөнгийн салбарын өрийн дарамт болон геополитикийн тодорхойгүй байдал нь богино хугацааны сорилт хэвэр үлдэх төлөвтэй байгаа аж.
🏛️ ХНС-н хүү буурах уу…

💹 АНУ-ын хөрөнгийн зах зээл 9-р сарын 14-ний орой тогтвортой байдалтай байсан бөгөөд хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн банк (Fed)-ийн хүү бууруулах шийдвэрийг хүлээж байна. S&P 500, Nasdaq 100, Dow Jones индексүүдийн фьючерсүүд бараг өөрчлөгдөөгүй, зах зээл хүлээлтийн байдалд орсон байна.
📌 Өнгөрсөн долоо хоногт эдгээр индексүүд бүгд дээд түвшинд хүрч, зах зээлд Fed-ийн хүү бууруулах хүлээлт нэмэгдсэн.
S&P 500 1.6%,
Dow 1%,
Nasdaq 2%-р өссөн нь зах зээлд итгэл нэмэгдэж байгааг харуулж байна.
✍️Эдийн засгийн зарим үзүүлэлтүүд Fed-ийн хүү бууруулах шийдвэрийг дэмжих хандлагатай байна. Ажлын байрны нэмэгдэлт 22,000 орчим болж, хүлээлтээс доогуур гарсан бол ажилгүйдлийн түвшин 4.3%-д хүрч, долоо хоногийн ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтүүд сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрсэн байна.
⚠️ Инфляцийн хувьд хэрэглэгчийн үнийн индекс (CPI) 8-р сард 0.4%-иар өссөн нь өмнөх сараас илүү байна. Жилийн инфляци 2.9%-д хүрсэн бол үндсэн CPI 3.1%-д хүрсэн нь хүлээлттэй нийцсэн үзүүлэлт юм. Энэ нь зах зээлд Fed 0.25%-ийн хүү бууруулах шийдвэр гаргах магадлалыг нэмэгдүүлж байна.
✨ Хиймэл оюун ухааны салбарын хүлээлт зах зээлд эерэг нөлөө үзүүлж байна. Oracle компанийн cloud үйлчилгээний орлого өсөх таамаг болон AI гэрээнүүдийн зарлалт нь технологийн салбарын өсөлтийг дэмжсэн.
🧐Хөрөнгө оруулагчид одоо Fed-ийн шинэ таамаглал болон дарга Jerome Powell-ийн мэдэгдлийг хүлээж байгаа бөгөөд энэ нь 2025 оны эцэс хүртэлх мөнгөний бодлогын чиглэлийг тодорхойлох чухал үйл явдал болох юм.
🎉 Тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн, шинэ боломж…
💡 Та барьцаа батлан даалттай, зах зээлээс өндөр хүүгийн өгөөжтэй бондод хөрөнгө оруулахын зэрэгцээ Аялалтай бонд хөтөлбөрийн дараагийн үед хамрагдах боломжтой.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт