• Apex Capital
  • Posts
  • 📣 Гадаад худалдааны тэнцэл 1.6$ тэрбум ашигтай

📣 Гадаад худалдааны тэнцэл 1.6$ тэрбум ашигтай

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #34

Шинэ өдрийн мэнд хүргэе!  

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:

🤔 МУ-н гадаад худалдааны тэнцэл

💰 Зэсийн баяжмал, нүүрсний экспорт

📝 Монгол банк 8-р сард худалдан авсан үнэт метал

🇯🇵 Япон улсын хөрөнгийн зах зээл

🇺🇸 АНУ дахь ажил эрхлэлт

📊 Гадаад худалдааны тэнцэл 1.6$ тэрбум ашигтай…

🏦 Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 15.6 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс:

  • Экспорт 8.6 тэрбум ам.доллар

  • Импорт 7.0 тэрбум ам.долларыг бүрдүүлсэн байна.

    🤔 Нийт эргэлт өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар буурч, экспорт 12.6 хувиар багассан бол импорт 1.0 хувиар өсжээ.

🏦 Хэдий экспортын хэмжээ буурсан ч гадаад худалдааны тэнцэл эерэг хэвээр буюу 1.6 тэрбум америк долларын ашигтай гарсан нь онцлох үзүүлэлт болж байна. Зөвхөн наймдугаар сарын эхний хагаст л гэхэд 307 сая америк долларын ашиг бүртгэгдсэн нь худалдааны урсгал тогтвортой байгааг илтгэж байна.

Ингэснээр экспортын бууралт ажиглагдсан ч импортын өсөлт байснаар худалдааны эерэг тэнцлийг хадгалж чаджээ.

Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.

⚒️🪨 Зэсийн хүдэр баяжмалын экспорт өсөж, нүүрний экспорт буурав…

⚡Манай улс 2025 онд 90 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж, хэмжээг бууруулж буй шалтгааны 80% нь хилийн үнээс хамаарч буйг Төв банк мэдэгдсэн юм. Тэгвэл энэ онд арилжаалагдсан нүүрсний 70% нь зөвхөн сүүлийн  7, 8-р саруудад арилжаалагджээ.

🗓️ Оны эхний хагаст:

  • БНХАУ-д коксжих нүүрсний үнэ унаж, гадаад худалдааны ашгийг доош татсан хэвээр байсан харин өнөөдрийн байдлаар нүүрсний эрэлт сэргэж, арилжаа эрчээ авсан ба зэсийн баяжмал, хүдрийн экспорт 40%-аар нэмэгдэж, нийт 9.1 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсноос 74.4%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлжээ.

9-р сарын эхний байдлаар 202 мянган тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсанаас “Энержи Ресурс” компани 90 мянган тонн нүүрс, “Эрдэнэс Тавантолгой” 51 мянган тонн нүүрс тус тус арилжаад байна.

🏦 Монгол банк 8-р сард 690.1 кг үнэт метал худалдан авлаа…

📝Монголбанк 2025 оны 8 дугаар сард нийт 690.1 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс хуримтлагдсан дүнгээр 7.7 тонн үнэт металл худалдан аваад байна. 

📌 Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.1 хувиар бага үзүүлэлт гарсан нь алт нийлүүлэлт, олборлолтын хэмжээ болон дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж байгаа юм.

Аймаг, орон нутгийн Монголбанкны хэлтсүүдийн гүйцэтгэлээс дурдвал:

  • Дархан-Уул аймаг дахь хэлтэс 2025 оны эхнээс хойш 494.0 кг,

  • Баянхонгор аймаг дахь хэлтэс нийт 1,138.7 кг үнэт металл худалдан авчээ.

Монголбанк үнэт металлын худалдан авалтын үнээ дэлхийн зах зээлийн ханштай уялдуулан тогтоодог. 2025 оны 8 дугаар сард алт худалдан авах дундаж үнэ 387,259.12 төгрөг байсан нь өмнөх саруудтай харьцуулахад тогтвортой өсөлттэй байгаа юм.

Ийнхүү Монголбанкны худалдан авалтын бодлого нь уул уурхайн салбарын борлуулалтыг дэмжих, эдийн засагт татварын бааз суурийг нэмэгдүүлэх, түүнчлэн гадаад валютын албан нөөцийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэвээр байна.

🇯🇵 Япон улсын хөрөнгийн зах зээл…

💹 Даваа гарагт Японы хөрөнгийн зах зээл огцом өссөн бол иен суларсан байна. Энэ нь Ерөнхий сайд Шигэру Ишиба огцорсноос үүдэлтэй улс төрийн тодорхойгүй байдалтай холбоотой.

  • Никкэй 225 индекс 1.8% өсөж, 8-р сард хүрсэн дээд түвшиндээ ойртсон.

  • TOPIX индекс 0.9% өссөн.

  • Иенийн ханш долларын эсрэг 0.7% суларч, 1 доллар = 148.44 иен болсон.

⚠️ Энэхүү өөрчлөлтүүдийн гол шалтгаан нь улс төрийн тодорхойгүй байдал нэмэгдэж Японы Төв банк хүүгийн өсөлт хийхээс зайлсхийж магадгүй гэсэн хүлээлтээс үүдэлтэй юм. Хэдийгээр инфляц өндөр хэвээр байгаа ч Төв банк энэ оны нэгдүгээр сараас хойш хүүг нэмээгүй.

👨‍⚖️ Ишиба огцрохоо зарласнаар улс төрийн шинэ нөхцөл байдал үүсэж, дараагийн Ерөнхий сайд хэн болох, эдийн засгийн бодлого хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.

🧐Гэсэн хэдий ч, даваа гарагт гарсан шинэ тоон мэдээллээр Японы эдийн засаг хоёрдугаар улиралд урьдчилсан таамгаас илүү өссөн нь тогтвортой байдалд эерэг дохио болжээ.

🏦 АНУ дахь ажил эрхлэлт?

💡АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн үед тодорхой сорилтууд тулгарч байна.

 🔎Jackson Hole-ийн уулзалтаар ХНС-ийн тэргүүн хөдөлмөрийн зах зээлийн талаарх санаа зовнилоо илэрхийлсэн бол наймдугаар сарын статистикаар шинээр нэмэгдсэн ажлын байр 22 мянга болж, шинжээчдийн 75 мянга гэсэн хүлээлтээс доогуур гарлаа.

📌Үүнд цагаачдын ажил эрхлэлтийг бууруулах засгийн газрын бодлого болон технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, автоматжуулалтын нөлөөтэй ажлын байрны цомхотгол голлон нөлөөлжээ.

🚩Цагаач ажилчид бага зардалтай байдаг тул бодлогын өөрчлөлт нь компаниудыг илүү өндөр өртөгтэйгөөр уугуул иргэдийг ажиллуулах эсвэл автоматжуулалт руу шилжих сонголтын өмнө авчирсан байна.

  • 🔻Үүний зэрэгцээ сүүлийн үеийн үзүүлэлтүүдээс харахад компаниудын америк ажилчдыг ажиллуулах хандлага өмнөх оны мөн үеэс огцом өссөнийг графикт үзүүллээ.

🎉 Аялалтай бонд хөтөлбөрийн эхний 3 азтан өнөөдөр шалгарна.

💡 Та барьцаа батлан даалттай, зах зээлээс өндөр хүүгийн өгөөжтэй бондод хөрөнгө оруулахын зэрэгцээ Аялалтай бонд хөтөлбөрийн дараагийн үед хамрагдах боломжтой.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  • ✅ Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт