• Apex Capital
  • Posts
  • 🇲🇳 Монголбанкны төвийг сахисан байр суурь...

🇲🇳 Монголбанкны төвийг сахисан байр суурь...

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 11

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй. 

Энэ дугаарт:

📝 Mongolian Mining Corporation 2025 оны тайлан гарлаа…

📉 Erdene-ийн хувьцааны ханш яагаад унав…

🏦 Монголбанкны төвийг сахисан байр суурь…

⚠️ Доналд Трампын 48 цагийн шаардлага…

📝 Арилжааны банкуудыг орон нутгийн бондод орох боломжийг нээнэ

  • Монголбанкнаас холбогдох журамдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар болж, үүгээр арилжааны банкнууд аймгуудын үнэт цаасанд /бонд/ хөрөнгө оруулалт хийх боломжийг нээж байгаа аж.

    Өнгөрсөн хугацаанд дотоодын хөрөнгийн зах дээр Улаанбаатар хот бонд гаргаж байсан бол сүүлд Өмнөговь аймаг нийт 500 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болж, үүний эхний ээлжийн 150 тэрбумын зөвшөөрлөө аваад байгаа юм.

💰Mongolian Mining Corporation 2025 оны тайлан гарлаа…

☝️ Mongolian Mining Corporation (MMC, HKEX: 975) 2025 оны санхүүгийн жилийн тайлангаа танилцууллаа.

  • 📉Компанийн орлого 823 сая ам.доллар болж, өмнөх оны 1.04 тэрбум ам.доллароос ~21%- буурсан нь коксжих нүүрсний зах зээлийн үнэ сул байсантай холбоотой байна.

  • ⚠️ Ашгийн үзүүлэлтүүд мөн огцом муудсан бөгөөд нийт ашиг 411.7 саяас 144.0 сая ам.доллар болж ~65%-р буурч, цэвэр ашиг 244 саяас ердөө 13 сая ам.доллар болж ~95%-р унажээ.

➡️ Санхүүгийн хувьд компанийн бэлэн мөнгө 224 сая ам.доллар байгаа ч нийт өр 236 саяас 394 сая ам.доллар болж ~67%-р өссөн байна.

  • 📈 2025 онд 343 сая ам.долларын шинэ бонд гаргаж, хуучин өрийг дахин санхүүжүүлсэн нь богино хугацаанд дарамтыг бууруулсан ч цаашдын гүйцэтгэл нь нүүрсний үнэ болон Хятадын эрэлтээс шууд хамаарна.

🏫 Erdene-ийн хувьцааны ханш яагаад унав…

⭐“Erdene Resource Development” компанийн хувьцааны ханш гуравдугаар сарын 19-нд Торонто бирж дээр 12%-р унаж, сүүлийн 6 жилийн хамгийн огцом нэг өдрийн бууралтыг үзүүлжээ.

  • Ханш 5.45 канад долларт хүрсэн нь 2023 оны 8-р сараас хойших хамгийн доод түвшин болсон байна.

Арилжааны хэмжээ огцом өсөж, сүүлийн 20 өдрийн дунджаас хоёр дахин их байсан нь хөрөнгө оруулагчдын идэвх нэмэгдсэнийг харуулж байгаа юм.

  • Хэдийгээр энэ уналт гарсан ч компанийн хувьцаа өнгөрсөн 52 долоо хоногт 14%-р өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд Канадын TSX индексээс доогуур өсөлттэй байна.

  • Сүүлийн нэг сарын хугацаанд хувьцааны ханш нийтдээ 30 гаруй хувиар буурсан. Үүнд алтны үнэ Ираны дайнтай холбоотойгоор тогтворгүй байдалд орсон, мөн стратегийн түнш “Mongolian Mining Corporation”-ийн ашиг 2025 онд 97%-р буурсан нь нөлөөлжээ.

Тус компани 2025 оны жилийн санхүүгийн тайлангаа гуравдугаар сарын 25-нд танилцуулахаар төлөвлөж байна.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

🇲🇳 Монголбанкны төвийг сахисан байр суурь

👇 Инфляц буурч 6.5 хувьд хүрэн зорилтот түвшинд ойртож эерэг нөхцөл бүрдсэн ч гадаад орчны тодорхой бус байдал, геополитикийн эрсдэл нэмэгдэж байгаа учраас бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг Монголбанк гаргаад байна.

  • 🔎 Эдийн засгийн өсөлт 2025 онд 6.8 хувьд хүрч уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбаруудын идэвхжилээр дэмжигдсэн бөгөөд 2026 онд томоохон төслүүд, уул уурхайн үйлдвэрлэл үргэлжлэн өсөлтийг тэтгэх ч дунд хугацаанд өсөлтийн түвшин тогтворжих төлөвтэй байна.

  • 💡Инфляц буурахад хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлсөн боловч сүүлийн саруудад хүнсний үнэ өсөх хандлагатай байгаа нь цаашид инфляц дахин нэмэгдэх эрсдэлийг хадгалж байна.

🤔 Дүгнэлт

Богино хугацаанд бодлогын хүүг хэвээр хадгалах суурь сценар давамгайлах бөгөөд инфляц 6–7 хувийн орчимд хадгалагдах хүлээлттэй байна. Харин хүнс, шатахууны үнийн өсөлт эрчимжвэл бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлага үүсэх, эсрэгээр гадаад орчин сулрах, инфляц тогтвортой буурах тохиолдолд дунд хугацаанд бодлогын хүүг бууруулах цикл эхлэх боломжтой гэж дүгнэж байгаа.

 ⚠️ Доналд Трампын 48 цагийн шаардлага

🔔 АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолойтой холбоотойгоор Иранд шахалт үзүүлж, шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд эрчим хүч, усан хангамжийн дэд бүтэц рүү чиглэсэн цохилт өгөх боломжийн талаар анхааруулав.

  • Олон улсын шинжээчдийн дунд бай болох магадлалтай объектуудын нэгээр Bushehr Nuclear Power Plant нэр дурдагдаж байна. Bloomberg L.P. Terminal-ийн мэдээллээр Иранд 98 ширхэг эрчим хүч болон байгалийн хийн байгууламжууд үйл ажиллагаа явуулж байна.

👉Ираны байр суурь: Ираны тал уг мэдэгдлийг эсэргүүцэж, өөрийн нутаг дэвсгэр дэх дэд бүтэц рүү довтолгоо хийвэл бүс нутгийн газрын тос, хийн объектууд руу хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн.

💥Дайны хажуугаар дажин: Үүнтэй зэрэгцэн, АНУ Ойрх Дорнодод анхаарлаа төвлөрүүлж байх хооронд БНХАУ Тайванийн орчимд цэргийн хүчээ нэмэгдүүлсэн нь геополитикийн эрсдэлийг бүс нутгаас давж тэлэх дохио болж байгаа юм.

  • 🚩Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид эрсдэлтэй активуудаас гарч, “flight to quality” урсгал эрчимжиж байна.

  • ❗Зөвхөн өнгөрсөн баасан гарагт гэхэд ойролцоогоор $28 тэрбумын хөрөнгө сангуудаас гарч, нийт $34 тэрбум орчим хөрөнгө хувьцааны зах зээлээс татагдсан байна.

🔎 Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчид хэрэглээний суурь бүтээгдэхүүнүүд болон АНУ-ын Засгийн газрын бонд зэрэг харьцангуй тогтвортой, эрсдэл багатай актив руу хөрөнгөө шилжүүлэх хандлага илт нэмэгдэж байна.

🎉 Бондын мэдээлэл…

💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт