- Apex Capital
- Posts
- Технологийн салбарын дараагийн том IPO-д та бэлэн үү?
Технологийн салбарын дараагийн том IPO-д та бэлэн үү?
Гадаад зах зээлийн судалгаа #70

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар хөрөнгийн зах зээлийн тоймыг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

📊 Market Update: Энэ 7 хоногт зах зээлд юу болж өнгөрөв.
🇺🇸 АНУ– 🇮🇷 Иран: Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ Ираны дроны болон радарын байгууламжуудад цохилт 🚀 өгсний дараа бүс нутгийн хурцадмал байдал эрчимжсэн ч хоёр тал Катарын Доха хотод зуучлагчдын оролцоотойгоор шууд бус хэлэлцээг үргэлжлүүлэв. Хэлэлцээрийн дараа зуучлагч талаас түр эвлэрлийн хүрээнд эерэг ахиц гарсан талаар мэдээлсэн нь зах зээлд геополитикийн эрсдэлийн дарамтыг тодорхой хэмжээнд буурууллаа.
🏦 АНУ-ын мөнгөний бодлого: Европын Төв банкны форумын үеэр АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Кевин Варш инфляцын 2%-ийн зорилтыг өөрчлөхгүй гэдгийг онцолж, сүүлийн үед инфляцын хүлээлт тогтворжсон ч бодлогын дараагийн алхмын талаар урьдчилсан чиглэл өгөхөөс татгалзлаа. Түүний мэдэгдэл нь ойрын хугацаанд бодлогын огцом өөрчлөлт хийхгүй гэсэн хүлээлтийг нэмэгдүүллээ.
📈 Meta: Лхагва гарагийн арилжаагаар Meta-ийн хувьцаа 8.81%-иар өсөв. Үүнд компани олон тэрбум ам.долларын хиймэл оюун ухааны дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа орлогожуулах зорилгоор илүүдэл AI тооцоолох хүчин чадлаа үүлэн технологи (cloud business) хэлбэрээр борлуулах шинэ бизнесийн чиглэл хөгжүүлж байгаа тухай мэдээлэл нөлөөллөө.
🇰🇷 📉 Өмнөд Солонгосын зах зээл: Apple компани Хятадын хоёр хагас дамжуулагч үйлдвэрлэгчтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хэлэлцэж буй мэдээллийн дараа санах ойн чип үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нэмэгдэх хүлээлт үүсэж, SK Hynix болон Samsung Electronics-ийн хувьцаанд дарамт үзүүлэв. Үүний улмаас KOSPI индекс л гэхэд 7.89%-ийн уналттай арилжаалагдаж хаагдлаа.
S&P 500: Сүүлийн 7 хоногийн хамгийн өсөлттэй 🟢 бол уналттай 🔴 хувьцаанууд.

🚗 Tesla-ийн боруулалт сэргэж, хувьцааны ханш 14%-иар өслөө.

Tesla-ийн 🇪🇺 Европ дахь борлуулалт 6-р сард сэргэлт үзүүлсэн байна. Автомашины бүртгэлийн мэдээллээр Дани, Швед, Португал, Итали болон Франц зэрэг гол зах зээлүүдэд Tesla-ийн бүртгэл мэдэгдэхүйц өссөн байна.
🔍️Борлуулалт сэргэхэд шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан цахилгаан автомашины эрэлт нэмэгдсэн, мөн Францын цахилгаан автомашины татаасын бодлого болон компанийн автомашины паркуудын цахилгаанжилт дэмжлэг болсон гэж шинжээчид үзэж байна.
📈Эдгээр үзүүлэлтүүд нь Tesla-ийн II улирлын автомашин нийлүүлэлтийн тайлангийн өмнөх эерэг дохио болж компанийн хувьцаа энэ 7 хоногт 14 орчим хувиар өссөн байна.
👟Nike-г ирээдүйд юу хүлээж байна?

Nike 2026 санхүүгийн жилийн IV улиралд орлого болон ашгийн үзүүлэлтээр зах зээлийн хүлээлтийг давсан ч ирэх улирлуудад борлуулалт буурах 📉 төлөв болон Хятадын зах зээл дэх эрэлт буурч байгаагаас хувьцааны ханш тайлангийн дараа буурав 📉.
Тус компани IV улиралд $11 тэрбумын орлого олсон бол нэгж хувьцаанд $0.20-ын ашигтай ажилласан нь шинжээчдийн таамгийг давсан байна. Гэсэн ч нийт орлого өмнөх оны мөн үеэс 1%-иар буурч $46.4 тэрбумд хүрсэн нь борлуулалтын сэргэлт тогтвортой болоогүйг харуулжээ.
Бөөний худалдааны борлуулалт 4%-иар өссөн 📈 бол Nike Direct сувгийн орлого 7%-иар буурсан бөгөөд цахим худалдаа, өөрийн дэлгүүрийн борлуулалт хоёулаа сул хэвээр байв. Мөн Хятадын бүсийн борлуулалт 17%-иар буурсан 📉 нь тус компанийн өсөлтөд хамгийн том дарамт ⚠️ болж байна.
Нийт ашгийн маржин 49.2% болж өссөн нь голчлон тарифын нөхөн төлбөрөөс үүдэлтэй $986 саяын нэг удаагийн орлого нэмэгдэж цэвэр ашиг $1.1 тэрбумд хүрчээ 💸.
Компани 2027 санхүүгийн жилийн эхний хагаст борлуулалт дахин буурна гэж анхааруулсан бөгөөд өрсөлдөөн, хэрэглэгчдийн худалдан авалт сул байгаа болон өндөр бараа материалын үлдэгдэл ойрын хугацаанд борлуулалтын өсөлтөд дарамт үзүүлэх төлөвтэй байна.
💡 Гэсэн ч урт хугацааны хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь анхаарал татах боломж байж болох юм. Nike одоог хүртэл дэлхийн хамгийн хүчтэй спортын брэндүүдийн нэг хэвээр бөгөөд удирдлагын баг бүтээгдэхүүний шинэчлэл, жижиглэн худалдааны сувгийн өөрчлөлт, бараа материалын оновчлолоор дамжуулан өсөлтөө сэргээх стратегиа үргэлжлүүлж байна. Хэрэв Хятадын зах зээлийн нөхцөл байдал тогтворжиж, борлуулалт 2027 оны хоёрдугаар хагаст сэргэж эхэлбэл одоогийн үнэлгээ урт хугацааны хөрөнгө оруулагчдад урт хуагцааны өсөлтийн боломж авчирч магадгүй.
🇺🇸 АНУ-ын макро тоон үзүүлэлт 🔢

Өнөөдөр орой бүх зах зээлийн анхаарал 🔶 АНУ-ын 6-р сарын хөдөлмөрийн зах зээлийн тайланд төвлөрнө. Зах зээлд 110 мянган шинэ ажлын байр нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 4.3 хувьд тогтвортой хадгалагдана гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ шинжээчдийн таамаг 25 мянгаас 200 мянгын хооронд маш өргөн хүрээнд хэлбэлзэж 📊 байгаа нь өнөөдрийн тайлан зах зээлд хүчтэй савлагаа авчрах магадлал өндөр байгааг илтгэж байна.
Өчигдөр гарсан ADP-ийн хувийн хэвшлийн ажлын байрны тайлан ердөө 98 мянган ажлын байр 👷🏻♂️ шинээр нэмэгдсэнийг харуулж, хөдөлмөрийн зах зээл бага зэрэг буурч 📉 байгааг илтгэсэн. Харин өмнөх өдөр гарсан ажлын байрны нээлтийн үзүүлэлт эсрэгээрээ маш хүчтэй хэвээр байсан. Иймээс өнөөдрийн албан ёсны хөдөлмөрийн тайлан энэ хоёрын алиныг батлах вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал асуулт болоод байна.
Хэрэв хөдөлмөрийн зах зээл хүлээлтээс хүчтэй гарвал Холбооны Нөөцийн банк инфляцын дарамт дахин нэмэгдэж📈 болзошгүй гэж үзэн бодлогын хүүгээ илүү удаан хугацаанд өндөр түвшинд хадгалах эсвэл есдүгээр сард дахин өсгөх 📈 боломж нэмэгдэнэ. Харин тайлан хэт сул гарвал эдийн засгийн өсөлтийн талаар шинэ болгоомжлол үүсэх боловч мөнгөний 💰 бодлого илүү зөөлрөх хүлээлт бий болно.
🤖🧠 OpenAI ба Anthropic: Технологийн салбарын дараагийн том IPO-д та бэлэн үү?

🤖 Хиймэл оюуны салбар 2026 онд хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. Ялангуяа IPO хийхээр бэлтгэж буй OpenAI болон Anthropic компаниуд зах зээлийн хамгийн их хүлээлт үүсгээд байна.
📊 OpenAI нь ChatGPT, GPT-4o, Sora зэрэг бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн зах зээлд хүчтэй байр суурь эзэлсэн бол Anthropic нь Claude загвараараа байгууллагын хэрэглээ, програмчлал, автоматжуулалтын чиглэлд хурдтай өсөж байна.
📈 Хоёр компанийн өрсөлдөөн одоо зөвхөн “аль AI илүү ухаалаг вэ?” гэдгээр хэмжигдэхээ больжээ. Харин хэн нь илүү их орлогоо өсгөж чадах вэ, хэн нь дата төв болон тооцооллын зардлаа илүү үр ашигтай удирдах вэ, хэн нь байгууллагын том хэрэглэгчдийг илүү сайн татах вэ гэдгээр тодорхойлогдож байна.
OpenAI-ийн хамгийн том давуу тал нь ✅ ChatGPT-ийн дэлхий даяарх хэрэглэгчийн бааз, брэндийн хүч юм. Харин Anthropic-ийн давуу тал нь ✅ байгууллагын зах зээлд төвлөрсөн стратеги, Amazon, Google зэрэг томоохон түншүүдийн дэмжлэг юм.
🚀Хоёр компани ойрын хугацаанд IPO хийхээр бэлтгэж байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарах хамгийн чухал сэдвүүдийн нэг болоод байна. Хэрэв олон нийтэд нээлттэй болбол эдгээр нь AI салбар төдийгүй технологийн салбарын түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй IPO-уудын нэг болох төлөвтэй байна.
📄 Иймээс хөрөнгө оруулагчдын хувьд IPO-г хүлээхээс илүүтэйгээр өнөөдрөөс эхлэн компаниудын бизнес загвар, орлогын бүтэц, өсөлтийн боломж, эрсдэл болон үнэлгээний түвшинг судалж эхлэх нь оновчтой алхам юм.
Хэрэв та OpenAI болон Anthropic-ийн бизнес, санхүүгийн үзүүлэлт, өрсөлдөх давуу тал, эрсдэлийн талаар илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл доорх 👇 холбоосоор бүрэн тайлантай танилцаарай. Мөн IPO-ийн confidential S-1 filing олон нийтэд нээлттэй болмогц бид компанийн санхүүгийн мэдээлэл болон хөрөнгө оруулалтын боломжийг дахин дэлгэрэнгүй хүргэх болно.
📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.
Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл💰




