• Apex Capital
  • Posts
  • Дайн → нефть → инфляц: Дэлхийн эдийн засагт ирж буй дарамт 🇺🇸🇮🇷

Дайн → нефть → инфляц: Дэлхийн эдийн засагт ирж буй дарамт 🇺🇸🇮🇷

Гадаад зах зээлийн судалгаа #54

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар компанийн улирлын тайлангийн тойм, хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊 

  • АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа хэд хэдэн гол худалдааны түнш орнуудын эсрэг шинэ худалдааны шалгалт (trade investigation) эхлүүлснээ зарлалаа. Энэ шалгалтууд нь “Section 301 of the Trade Act of 1974” 🧾 хуулийн хүрээнд явагдах бөгөөд зорилго нь өмнө нь хэрэгжүүлсэн “reciprocal tariffs” буюу харилцан тарифуудыг орлуулах явдал юм. Учир нь АНУ-ын дээд шүүх 👨🏻‍⚖️ өмнөх тарифуудыг хууль бус ⛔гэж шийдвэрлэсэн байна.

  • Энэхүү шалгалтад Хятад, Мексик, Европын Холбоо, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос, Вьетнам зэрэг 15 орчим улс хамрагдаж байна. АНУ эдгээр улсуудыг үйлдвэрлэлийн 🏭 салбарт хэт их хүчин чадал бий болгож, зах зээлийн бодит эрэлтээс хэт давсан үйлдвэрлэл хийж байгаа нь дэлхийн худалдаанд тэнцвэргүй ⚖️ байдал үүсгэж байна гэж үзэж байна.

  • Хэрэв шалгалтаар зөрчил илэрвэл 🕵🏻‍♂️ АНУ импортын бараанд шинэ тариф эсвэл бусад худалдааны хязгаарлалт тавих боломжтой бөгөөд дэлхийн худалдаанд дарамт нэмэгдэж 📈, экспортод түшиглэсэн эдийн засгууд болон зах зээлд тодорхой хэмжээний тогтворгүй байдал үүсэх магадлалтай.

Ойрхи Дорнодын мөргөлдөөн:

  • 🇺🇸АНУ–Ираны🇮🇷 хоорондын хурцадмал байдал нэмэгдэж, Ойрх Дорнодын бүс нутагт газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) стратегийн нөөцөөсөө 400 сая баррель 🛢️ газрын тосыг зах зээлд нийлүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь түүхэндээ стратегийн нөөцөөс гаргасан хамгийн их хэмжээний нийлүүлэлт болж байна. Харьцуулбал, 2022 онд Орос–Украины дайны үеэр 182 сая баррель 🛢️ газрын тосыг нөөцөөс гаргаж байсан.

  • Хэдийгээр зах зээлд их хэмжээний газрын тос 🛢️ нийлүүлэхээр болсон ч шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь дэлхийн хэмжээнд ойролцоогоор 4 хоногийн нийлүүлэлтийг хангах хэмжээний нөөц юм.

  • Мөн 3-р сарын 11-нд Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан газрын тос тээвэрлэж явсан гурван усан онгоц 🚢 Ираны халдлагад өртсөн тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор зах зээлд эрсдэл огцом өсөж 📈, үүний нөлөөгөөр газрын тосны үнэ 8.86%-иар өсөж, нэг баррель нь дахин $100 давлаа📈.

АНУ-ын инфляц тогтвортой гарлаа 📊 
  • АНУ-ын 2-р сарын жилийн инфляц 2.4% (YoY) гарч, өмнөх сарын түвшинтэй ижил хэвээр үлдлээ.📊

  • Гэсэн хэдий ч АНУ–Ираны хооронд өрнөж буй мөргөлдөөнөөс ⚔️ шалтгаалан Ойрх Дорнодын бүс нутагт газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдэж байна. Үүний улмаас газрын тосны үнэ өсөж📈, улмаар тээвэр, эрчим хүч болон хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөг нэмэгдэх хүлээлт зах зээлд үүсээд байна.

  • Энэхүү нөхцөл байдлын улмаас 3-р сарын инфляц өмнөх сараас өндөр гарах магадлалтай гэсэн хүлээлт бий болж байгаа бөгөөд хэрэв инфляц өссөн 📈 тохиолдолд АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (Fed) бодлогын хүүг бууруулах магадлал буурах 📉 юм.

  • Зах зээл дээр энэ хүлээлтийн нөлөөгөөр ам.долларын ханш чангарч 📈, харин алтны үнэ ам.долларын эсрэг тодорхой хэмжээгээр сулрах 📉хөдөлгөөн ажиглагдаж байна.

Газрын тосны ханшийн эдийн засаг дахь нөлөөлөл 🛢️

Компаниудын тайлан:

Үүлэн технологийн зах зээлийн эрэлт хүчтэй хэвээр байна 🚀

Oracle Corporation (NYSE: ORCL)-ийн 2026 оны санхүүгийн жилийн 3-р улирлын санхүүгийн тайлан

Санхүүгийн гол үзүүлэлтүүд: 🔎

  • Орлого: $17.2 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 22%-иар өсөв 📈

  • Цэвэр ашиг: $3.72 тэрбум

  • Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS): $1.79 болж, 24%-ийн өсөлт 📈 үзүүлэв

  • Үүлэн технологийн орлого: $8.9 тэрбум хүрч, 44%-иар өсөв 📈

Үүнээс:

  • Үүлэн ☁️ технологийн дэд бүтэц (IaaS)-ийн орлого $4.9 тэрбум болж, 84%-ийн өсөлт үзүүлсэн

  • Database үйлчилгээний орлого 35%-иар өссөн 📈 бөгөөд үүнд хамаарах multicloud ☁️ database үйлчилгээний орлого 531%-иар өссөн нь 📈 онцлох үзүүлэлт болов

Компанийн ирээдүйд орох баталгаат орлого түүхэн дээд түвшинд хүрч, $553 тэрбум болсон нь өмнөх оны мөн үеэс 325%-иар 📈, өмнөх улирлаас $29 тэрбумаар тус тус өссөн 📈 байна. Энэ нь Oracle-ийн санал болгож буй үүлэн ☁️ технологийн үйлчилгээний эрэлт зах зээлд эрчимтэй өсөж байгааг харуулж байна.

САНХҮҮЖИЛТ 💰
Компанийн зүгээс 2026 оны 2-р сард нийт $50 тэрбумын санхүүжилт босгох төлөвлөгөө танилцуулсан бөгөөд $30 тэрбумын бонд💰, хөрвөх нөхцөлтэй давуу эрхт хувьцаа зах зээлд гаргасан. Үүнээс гадна компанийн удирдлага 2026 онд дахин нэмэлт санхүүжилт босгохгүй гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын хувьд эерэг дохио болж байна.

ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ 🔮
2026 оны санхүүгийн жилийн 4-р улиралд нийт орлого 19%-иар, үүлэн технологийн орлого 46%-иар тус тус өсөх 📈 төлөвтэй байна гэж компанийн зүгээс тайлагнав. Мөн 2026 оны санхүүгийн жилд ойролцоогоор $67 тэрбумын орлого олохоор төлөвлөсөн бол CapEx (хөрөнгө оруулалтын зардал)-д $50 тэрбум байхаар тооцоолжээ. Цаашлаад AI болон cloud infrastructure-ийн эрэлтийн өсөлттэй холбоотойгоор компани 2027 онд CapEx-ээ $100 тэрбум хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

🤖 AI дата төвийн чипний эрэлт Marvell-ийн орлогыг шинэ өндөрлөгт хүргэв

Marvell Technology (NASDAQ: MRVL) компанийн 2026 оны 3-р сарын 5-нд гарсан санхүүгийн тайлан нь шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарснаар хувьцааны үнэ богино хугацаанд өссөн📈. Тайлан гарсны дараах арилжаанд хувьцааны ханш 20 орчим хувиар өссөн 📈 бөгөөд гол шалтгаан нь хиймэл оюун ухааны 🤖 дата төвүүдийн чипний эрэлт огцом өсөж байгаа явдал юм.

Компанийн цэвэр ашиг ойролцоогоор $396 сая хүрсэн бөгөөд жилийн дүнгээр ашиг болон орлого хоёулаа мэдэгдэхүйц өссөн📈байна. Ялангуяа дата төвийн сегмент нь хамгийн хүчтэй өсөлттэй 📈 байж, AI-д зориулсан сүлжээний технологи болон захиалгат хагас дамжуулагч шийдлүүдийн эрэлт нэмэгдсэн 📈 нь компанийн нийт орлогын гол хэсгийг бүрдүүлжээ.

Санхүүгийн бүтцийн хувьд дата төвийн сегментийн орлого $1.6 тэрбум орчим хүрч, жилийн өмнөхөөс 20 гаруй хувиар өссөн 📈 байна. AI-д 🤖зориулсан өндөр хурдны сүлжээний чип, interconnect технологи, мөн hyperscale дата төвүүдэд зориулсан тусгай процессорын шийдлүүд Marvell-ийн өсөлтийг 📈 дэмжиж байна.

Компанийн удирдлага ирэх улирлын төлөвийг мөн эерэгээр харуулсан. Ирэх улиралд орлого $2.4 тэрбум орчим байх төлөвтэй гэж мэдэгдсэн нь AI 🤖 дата төвийн эрэлт ойрын хугацаанд үргэлжлэн өснө гэсэн дохио болж байна. CEO Matt Murphy AI-д 🤖 суурилсан дата төвийн дэд бүтцийн зах зээл ирэх жилүүдэд компанийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчин хэвээр байна гэж онцолсон.

Нийт санхүүгийн жилийн дүнгээр Marvell-ийн орлого $8 тэрбумаас давж, компанийн түүхэн дэх хамгийн өндөр түвшинд 🤑 хүрсэн байна. AI-д зориулсан сүлжээний технологи, захиалгат хагас дамжуулагч болон дата төвийн холболтын шийдлүүд нь компанийн стратегийн үндсэн бизнес болж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Хөрөнгө оруулагчид Marvell-ийг AI дэд бүтцийн өсөлтөөс хамгийн их ашиг хүртэх боломжтой хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын нэг гэж үзэж эхэлж байна.

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Ам.долларын бондын ханшийн мэдээлэл💰