• Apex Capital
  • Posts
  • 📣 Эрдэнэ ресурс девелопмент корпрэйшн ХК хувьцааны тоо хэмжээгээ нэмэгдүүллээ...

📣 Эрдэнэ ресурс девелопмент корпрэйшн ХК хувьцааны тоо хэмжээгээ нэмэгдүүллээ...

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 21

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.  

 💰 Эрдэнэ ресурс девелопмент корпрэйшн хувьцаагаа 75.9₮ тэрбумын үнэлгээтэй хувьцаагаар нэмэгдүүлжээ…

✅Монголын болон Канадын Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй Erdene Resource Development Corporation компанийн гаргасан энгийн хувьцааны тоо хэмжээг нэмэгдүүлж, нийт 65.31 сая ширхэг болсон байна.

  • 📣 Тус компани 2025 онд 6:1 харьцаатай хувьцаа нэгтгэснээр хувьцааны тоо 61.06 сая болсон бол түүнээс хойш тодорхой хэмжээгээр шинэ хувьцаа гаргажээ.

📝Сүүлийн өөрчлөлттэй холбоотой зөвшөөрлийг 2026 оны тавдугаар сард зохицуулах байгууллагаас авч, өнгөрсөн долоо хоногт биржийн бүртгэлд тусгасан байна.

 AI-ийн хөрөнгө оруулалтын давлагаа дэлхийн баячуудын хөрөнгийг шинэ дээд түвшинд хүргэв

📈 Дэлхийн долларын саятнуудын нийт хөрөнгө 2025 онд 9 хувиар өсөж, 98.3 их наяд ам.долларт хүрснээр түүхэн дээд түвшинд хүрснийг Capgemini-ийн судалгаа харууллаа.

👀 Энэхүү өсөлтийг хиймэл оюун ухаан (AI)-ын хөгжлийг тойрсон өндөр хүлээлт болон технологийн компаниудын хувьцааны ханшийн өсөлт голлон дэмжсэн байна.

  • Үүний үр дүнд дэлхий даяарх долларын саятнуудын тоо өнгөрсөн онд бараг хоёр саяар нэмэгджээ. Ялангуяа 30 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй иргэдийн хөрөнгө хамгийн хурдтай өссөн бөгөөд тэдний тоо анх удаа 250 мянгыг давсан байна.

🤖Бүс нутгаар нь авч үзвэл чип үйлдвэрлэгчид болон AI-тэй холбоотой компаниудын өсөлтөөр тэжээгдсэн Ази, Номхон далайн бүс хамгийн өндөр буюу 10.5 хувийн өсөлттэй байв.

🇺🇸Харин АНУ-д AI-ийн зах зээлийн гол тоглогчид болох NVIDIA, Microsoft зэрэг компанийн үнэлгээ өссөнөөр хөрөнгийн зах зээл шинэ дээд түвшинд хүрч, чинээлэг иргэдийн хөрөнгө нэмэгдэхэд түлхэц болжээ.

💡Цаашид AI салбарын хөрөнгө оруулалт эрчимжиж, SpaceX, Anthropic, OpenAI зэрэг өндөр үнэлгээтэй технологийн компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болговол шинэ саятан, тэрбумтнуудын тоо улам нэмэгдэх төлөвтэй байна.

 🏛️ ЗГ: Төгрөг нуурын ордыг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын бүлэгт оруулахаар зорьж байна…

🔎 Засгийн газар Төв аймгийн Баян суманд байрлах Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.

📝 Тус орд нь урьдчилсан тооцоогоор 3 тэрбум орчим тонн хүрэн нүүрсний нөөцтэй бөгөөд 1951–1986 оны хооронд улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажлууд хийгдсэн.

  • Төгрөг нуурын орд нь УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын хавсралтад багтсан, стратегийн ач холбогдолтой байх магадлалтай ордуудын нэг юм.

📌Өмнө нь өмчлөл, лицензийн шилжилт болон олон улсын хөрөнгө оруулалтын хэлцэлтэй холбоотойгоор олны анхааралд өртөж  байсан энэхүү ордыг албан ёсоор стратегийн ордод хамруулбал төрийн оролцоо, лиценз эзэмшил, ашиглалтын нөхцөл болон ордын эдийн засгийн үр өгөөжийн хуваарилалттай холбоотой асуудлууд дахин үнэлэгдэх боломжтой.

InvestX нь таны санхүүгийн зорилго💰, хөрөнгө оруулах хугацаа ⏱️, эрсдэлд хандах хандлагад тулгуурлан тохирох багцын саналыг харуулдаг ухаалаг хөрөнгө оруулалтын систем юм.

Apex Traders апп 📱 доторх InvestX цэсээр нэвтэрч, хөрөнгө оруулалтаа илүү ойлгомжтой, системтэй эхлүүлээрэй.

Энгийнээс илүүд тэмүүл — InvestX

 Олон улсын хөрөнгийн зах зээлийн хүчтэй засвар хөдөлгөөн

Хиймэл оюун ухаантай холбоотой хувьцааны өсөлтөөр тэргүүлж байсан Азийн зах зээлүүдэд хүчтэй засвар хөдөлгөөн эхэлж, Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээл хамгийн их дарамтад орлоо.

👉Даваа гарагийн арилжааны үеэр KOSPI индекс ойролцоогоор 8.8% унаж, хэлбэлзэл огцом нэмэгдсэний улмаас арилжааг түр хугацаанд зогсоох арга хэмжээ авчээ. Samsung Electronics болон SK Hynix зэрэг технологийн аваргуудын хувьцаа хамгийн ихээр буурсан байна.

🔔Тус хоёр компани нь KOSPI индексийн ойролцоогоор 52%-ийг эзэлдэг бөгөөд AI-тай холбоотой уналтаас үүдэн өнгөрсөн 7 хоногт л гэхэд Өмнөд Солонгосын хувьцааны зах зээлээс хөрөнгө оруулагчид нийт $10 тэрбум гаруйг татжээ.

⭐ Өнгөрсөн баасан гараг буюу 6 сарын 5-ны арилжаагаар Nasdaq 100 индекс 5%-иар унаж, Philadelphia Semiconductor индекс ойролцоогоор 10% уналт үзүүллээ.

  • Өмнөд Солонгосын зах зээл энэ оны эхнээс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй томоохон зах зээлүүдийн нэг байсан боловч AI салбарын хэт өндөр үнэлгээ эрсдэлийг нэмэгдүүлж байв.

  • Зах зээлийн энэхүү огцом уналтын гол шалтгаан нь Broadcom компанийн санхүүгийн үр дүн хөрөнгө оруулагчдын өндөр хүлээлтэд хүрээгүй явдал болон АНУ-ын хүчтэй хөдөлмөрийн тайлангаас үүдэлтэй хүүгийн өсөлтийн хүлээлттэй холбоотой юм.

Мөн АНУ болон Иран дөрөвдүгээр сард гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч бүс нутгийн хурцадмал байдал бүрэн намжаагүй хэвээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд талуудын хооронд дахин зэвсэгт мөргөлдөөн өрнөснөөр геополитикийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн хөрөнгийн зах зээлд дарамт үзүүлэх хүчин зүйлсийн нэг хэвээр үлдлээ.

🎉 Бондын мэдээлэл…

💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт