• Apex Capital
  • Posts
  • 🌟 Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ

🌟 Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #45

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:

💰 Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ

⛽ Шатахуун импортлогч ААН-үүдэд 1.06 их наядын зээл олгоно

🏛️ “Эрдэнэ Ресурс” олон улсын зэрэглэлээ ахиуллаа

 🇺🇸 АНУ хөдөлмөрийн зах зээл

📈Улсын их дэлгүүр ХК-ийн хувьцаа +11.14% өсөж сүүлийн 1 жилийн дээд ханшид хүрчээ...

🚀[MSE:KHAN] Хаан банк ХК-ийн хувьцаа +0.59% өсөж 1,356.0₮-т хаагдсанаас гадна 55.2 сая төгрөгөөр арилжигдаж, тэргүүлэх идэвхийг харуулав. Онцлох хөдөлгөөнийг хувьд [MSE:UID] Улсын их дэлгүүр ХК-ийн ханш +11.14% өсөж 4,001.0₮-т хаагдан сүүлийн 1 жилийн дээд ханшид хүрсэн явдал боллоо.

Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.

💰 Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ…

👉2025 оны III улирлын байдлаар зах зээлийн үнэлгээ 13.187.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх улирлаас 8.4%-иар өссөн байна. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 1.1 хувь байна.

  • ХЗЗ-ийн үнэлгээ нэмэгдэх нь эдийн засгийн идэвхжил сайжирч, компаниудын өсөлт болон ашгийн хүлээлт эерэг болж буйг илтгэдэг чухал үзүүлэлт юм.

  • Хувьцааны ханшийн өсөлт, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх, салбарын өргөн хүрээний тэлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр зах зээлийн үнэлгээ дээшлэх нь бизнесийн орчинд эерэг дохио болж, шинэ хөрөнгө оруулалтыг татах, санхүүжилтийн өртгийг бууруулах, эдийн засгийн эргэлтийг түргэсгэх зэрэг олон талын эерэг үр нөлөөг бий болгодог.

💵 Ийнхүү үнэлгээ өсөх нь нэг компанийн бус нийт зах зээлийн төлөв сайжирсны илэрхийлэл бөгөөд урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх суурь болдог.

[MSE:TDB]

Худалдаа хөгжлийн банк ХК-ийн хувьцааны ханш нэг өдрийн унаж болох дээд -15%-иар унаж -157.8 тэрбум төгрөгийн үнэлгээгээ алдсанаар 894.6 тэрбум төгрөгт хүрэв.

Өөрөөр хэлбэл компани нэг их наядын үнэлгээтэй байхаа больж, хувьцааны ханш нь IPO гаргаснаас хойш хамгийн доод цэгтээ хүрээд байна. 

Шатахуун импортлогч ААН-үүдэд 1.06 их наядын зээл олгоно.

🛢️Газрын тосны бүтээгдэхүүний импортоос 100 хувь хамааралтай Монгол Улсын хэрэглээ уул уурхайн бүтээгдэхүүний өсөлттэй холбоотойгоор жил бүр өссөөр байна.

Энэ хүрээнд Монголбанкнаас репо санхүүжилт гаргахаар төлөвлөж буйг салбарын сайд мэдэгдлээ.

  • Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн ба уг төслийг баталснаар 1 их наяд 60 тэрбум төгрөгийн зээлийг шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд олгоно.

  • Үүнээс 500 тэрбум төгрөгийг шатахуун хадгалах савны багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлд олгох бол үлдсэнийг нь шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулахад хуваарилах юм.

🎯Ирэх онд 100 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн нь бүх төрлийн шатахууны хэрэглээг 20-25 хувиар нэмэгдүүлнэ.

2027 онд ашиглалтад орох газрын тос боловсруулах үйлдвэр дотоодын хэрэглээний 50 гаруй хувийг хангах боломжтой аж. Жилд 1,5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн боловсруулах ба одоогоор бүтээн байгуулалт 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

 🏦“Эрдэнэ Ресурс” олон улсын зэрэглэлээ ахиуллаа

🏦Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD, MSE: ERDN) АНУ-ын биржийн бус үнэт цаасны зах зээлийн “OTC Markets Group” дээрх ангиллаа ахиулж, OTCQB Venture Market-аас OTCQX Best Market-д шилжлээ.

📝 Ингэснээр Эрдэнэ Ресурс компанийн хувьцаа АНУ-д OTCQX Best Market буюу хамгийн дээд түвшинд ахиж ERDCF тэмдэглэгээгээр арилжаалагдаж эхэллээ.

 🤝 Компанийн санхүүгийн тайлагнал, сайн засаглал болон ил тод байдал нь OTC Markets Group-ийн OTCQX Best Market-ын шалгуурыг хангаж байна гэж үнэлэгджээ.

📈 Ийнхүү OTCQB-ээс OTCQX рүү шилжсэнээр Эрдэнэ Ресурсын төслүүд, тэр дундаа алтны агууламж өндөр, олборлолтын зардал бага Баян Хөндий алтны уурхайн төслийн эрсдэлийн үнэлгээ харьцангуй сайжирч, олон улсын хөрөнгө оруулагчдад илүү танигдаж, хувьцааны хөврөх чадвар нь нэмэгдэн эергээр нөлөөлөхөөр байна.

Зэрэглэл ахисан тухай мэдэгдэл гарсан 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнөх өдрийн хаалтын ханш болох 5.06$-с 11 дүгээр сарын 28-нд 5.35$ хүртэл өссөнөөр ERDCF хувьцааны үнэ богино хугацаанд ойролцоогоор 5.7% нэмэгджээ.

🇺🇸 АНУ хөдөлмөрийн зах зээл…

👨🏻‍💻📝 2025 онд АНУ-д томоохон компаниуд хиймэл оюун ухаантай холбоотой төсөл, дэд бүтцэд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.

💡Харин, 2026 онд энэ чиглэлийн хөрөнгө оруулалт тодорхой хэмжээнд тогтворжиж, бусад салбарууд руу чиглэх хүлээлттэй байна. 

🤔 Ялангуяа Засгийн Газрын гол бодлогын нэг болох дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд үйлдвэрлэлийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлжээ.

📍Дээрх графикаас харахад,

  • АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн чухал үзүүлэлт болох ASA Staffing Index буюу түр ажлын байрны тоо өсөх хандлагатай байгаа нь үйлдвэрлэлийн идэвхжил эргэн нэмэгдэж байгааг илтгэж байгаа юм.

  • Мөн АНУ-ын банкнуудын заавал байлгах нөөцийн шаардлага буурсан нь 2026 онд үйлдвэрлэл болон үйлчилгээний салбаруудад хүчтэй дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна.

Шинжээчдийн тооцоолсноор, энэхүү зохицуулалтын өөрчлөлтөөр дамжин банкнуудын зээл олголтоор зах зээлд 250–300 тэрбум ам.доллар хүртэл хэмжээний мөнгөн хөрөнгө орох боломжтой хэмээн үзэж байгаа аж.

🎉 БАЯН бонд зөвшөөрлөө авлаа…

  • 💰Хүүгийн өгөөж: 20%

  •  Хүүгийн төлөлт: Сар бүр

  • 🤝Хугацаа: 12 сар

💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.5-20.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.