• Apex Capital
  • Posts
  • 🏦 Хаан банк ХК-ийн хувьцаа 1,348₮ хүрч дээд ханшаа

🏦 Хаан банк ХК-ийн хувьцаа 1,348₮ хүрч дээд ханшаа

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #44

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:

🤝 “Оюутолгой” ба “Рио Тинто” группийн тохиролцоо

🦺 Уул уурхайн бүтээгдэхүүнийн арилжааны дүн

🛍️ Alibaba-ийн хувьцааг огцом өсөв

 🇯🇵 Япон улсын банкнуудын зээл олголтын хэмжээ

📈Хаан банк ХК-ийн хувьцаа 1,348.0₮ хүрч дээд ханшаа шинэчлэлээ...

🚀ТОП 20 индекс өмнөх хаалтаасаа 0.21 хувь өсөж 51,813.29 нэгж, I ангиллын MSE A индекс 0.23 хувь өсөж 19,629.07 нэгжид хаагдсан бол II ангиллын MSE B индекс 0.34 хувь буурч 14,808.74 нэгжид хүрсэн байна.

🏦Үүнд, Хаан банк ХК +0.45%, Монголын хөрөнгийн бирж ХК +4.47%, Голомт банк +0.54%, зэрэг санхүүгийн салбарын хувьцааны өсөлт ихээхэн нөлөөлжээ.

Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.

🦺“Оюутолгой” ба “Рио Тинто” групп ямар тохиролцоонд хүрэв

👉2025 оны 11 сарын 20-нд Ерөнхий сайд Г.Занданшатар Австралийн “Рио Тинто”-ийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтой цахимаар уулзаж, “Оюутолгой” төслийн менежмент, зардлын бүтэц, засаглалын асуудлуудыг хэлэлцэв.

  • Уулзалтын үр дүнд талууд менежментийн төлбөрийг эрс бууруулж, засаглалыг сайжруулах протоколд гарын үсэг зурсан нь Монголын талын удаан хугацаанд тавьж ирсэн шаардлагыг хэрэгжүүлэх томоохон алхам болсон бөгөөд энэ протоколд зардлыг багасгах, шийдвэр гаргах процессыг илүү ил тод болгох асуудлыг Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр батлуулахаар тусгажээ.

🤔 Уулзалтын үеэр:

  • Ерөнхий сайд төсөлд тулгараад байгаа санхүүгийн дарамтыг багасгах, зардлын бүтэц илүү бодитой байх ёстойг онцолж, энэ тал дээр “Рио Тинто” тодорхой өөрчлөлт хийхээр саналаа илэрхийлсэн байна.

  • МӨН Оюутолгой”-н гүйцэтгэх захирлыг Монголын талаас томилох асуудал дэмжигдсэн нь төслийн удирдлагад манай оролцоо бодитоор нэмэгдэх, шийдвэр гаргах түвшинд тэнцвэр бий болох чухал алхам боллоо.

  • Талууд цаашид төслийн удирдлага, бодлого, үйл ажиллагааны зарим чиглэлүүдийг хамтдаа тодорхойлж ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, “Оюутолгой”-н үр өгөөжийг монголчууд илүү шууд, илүү шударга хүртэх ёстой гэсэн байр сууриа бататгав.

💵 “Рио Тинто” ч үүнд хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн нь төслийг цаашид зөвхөн эдийн засгийн төслөөс илүү стратегийн, урт хугацааны хамтын ажиллагааны бодит жишээ болгох боломжтойг харууллаа.

СЗХ: УУБ-ийн арилжааны дүн III улиралд буурав

Тайлант улирлын байдлаар дотоодын уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 393 удаагийн 16.8 тонн бүтээгдэхүүн арилжаалагджээ.

Арилжааны үнийн дүн өмнөх оны мөн үеэс 43% буурсан үзүүлэлттэй байна.

🛒🛍️ Alibaba-ийн хувьцааг огцом өсөв

📊 Alibaba Group (HK:9988)-ийн хувьцаа Даваа гарагт огцом өслөө.

Энэ нь компанийн шинэчлэгдсэн хэрэглэгчийн хиймэл оюун ухааны аппликейшн болох Qwen олон нийтэд зориулсан бета хувилбараа амжилттай эхлүүлсэнтэй холбоотой бөгөөд энэ нь Alibaba-ийн генератив AI зах зээлд хүчтэй оролцох хүлээлтийг хөрөнгө оруулагчдад бий болгож байна.

  • Компанийн WeChat блогт нийтэлсэн мэдээллээр, аппликейшн дахин нээлт хийснээс хойш нэг долоо хоногийн дотор 10 сая гаруй таталт бүртгэгджээ.

  • Хонконгод бүртгэлтэй компанийн хувьцаа 6 хувиар өсөж, $156.3 хүрсэн байна.

🎯 Өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн мэдэгдэлдээ Alibaba компани Qwen чатбот нь өөрийн дэвшилтэт Qwen том хэлний загвар дээр суурилсан бөгөөд одоо гар утас болон вэбээр ашиглах боломжтой, цаашид олон улсад нэвтрүүлэх төлөвлөгөөтэй гэж мэдэгдсэн билээ.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

ОНЦЛОХ: MSE:TTL

Таван толгой ХК 2025 он гарснаас хойш 4.0 сая тонн нүүрс биржээр арилжаалжээ.

Инновэйшн инвестмент ХК-ийн 17.3%-тай тэнцэх 33.1 сая гаруй хувьцаа багцын арилжаагаар 8.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.

Тавантолгой ХК-ийн ханшийн өсөлт компанийн зах зээлийн үнэлгээг +21₮ тэрбумаар нэмэгдүүлэн 1.65 их наяд төгрөгт хүрэв.

Мөн 2025/11/18 нд 104,000 тн коксжих нүүрсийг тн тутмыг 115.5 ам доллароор буюу нийт 11.8 сая ам доллароор арилжлаа. Ингэснээр Тавантолгой ХК нь 2025 он гарснаас хойш 4.0 сая гаруй тн нүүрсийг биржээр арилжаалсан байна.

🇯🇵 Япон улсын банкнуудын зээл олголтын хэмжээ…

🏦2023 оноос хойш Японы эдийн засагт огцом өөрчлөлт гарч, урт хугацаанд идэвхгүй байсан кредитийн орчин сэргэж эхэлсэн. Төв банк(BoJ)-аас мөнгөний хатуу бодлогоо зогсоож, зөөлөн бодлого руу шилжсэн.

📝 Ийнхүү урт хугацааны өгөөж өсөж, богино хүү тогтвортой байснаар хувийн банкны зээлийн маржин үлэмж тэлж, банкнуудын зээл олголтын идэвх 2023–2025 онд хүчтэй нэмэгдэж сүүлийн 10 жилийн хамгийн дээд хэмжээндээ хүрээд байна.

 🤝 Үүний үр дүнд зээлийн суваг сэргэснээр компанийн ашгийн төлөв сайжирч, эдийн засгийн бодит идэвхжил нэмэгдэн, Nikkei болон бусад индексүүд 2024–2025 онд олон арван жилийн рекорд давсан өсөлт үзүүлсэн. Энэ нь эрсдэлтэй хөрөнгө болох хувьцааны үнэд шууд эерэг нөлөө үзүүлж, Японы хөрөнгийн зах зээлийг “дахин сэргэсэн” гэж нэрлэх үндэслэл болж байгаа юм.

📈 Nikkei индекс л гэхэд 2025 он гарснаар 23.71%-ийн өсөлт үзүүлээд байгаа нь S&P 500 индексийн өсөлттэй харьцуулахад ойролцоогоор 2 дахин өссөн үзүүлэлт байна.

📢2025 он дотоодын хөрөнгийн зах зээлд IPO хийгээгүй жил болж байна…

👨🏻‍💻📝 2000-аад оноос хойш Монголын хөрөнгийн зах зээлд 40 гаруй компани IPO гарган санхүүжилт татсан байдаг. Гэвч энэ хугацаанд зөвшөөрлөө авсан ч олон нийтэд хувьцаагаа санал болгоогүй хэд хэдэн компани бий.

💡Тухайлбал, импортын тамхины худалдаа эрхэлдэг Волтам ХХК нь 2021 онд хувьцааныхаа 25 хувийг арилжаанд гаргах зөвшөөрөл авч, 17 тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн ч төслөө дутуу орхисон.

🤔 Мөн Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Степ Голд Лимитед компани 2021 онд Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэх зөвшөөрөл авч, хувьцааныхаа 1.6 хувийг 5 тэрбум төгрөгөөр санал болгохоор байсан ч эцэст нь IPO-гаа зогсоосон аж.

📍Харин хамгийн сүүлд,

  • 🚕 2025 онд Юбикаб Холдинг ХХК нь нийт эзэмшлийнхээ 25 хувийг санал болгож 12.2 тэрбум төгрөг татахаар зөвшөөрөл авсан ч ажиллагаагаа хэрэгжүүлээгүй юм.

🎉 Бондын мэдээлэл

💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.5-20.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт