• Apex Capital
  • Posts
  • Хиймэл оюун ухааны тэсрэлт 💥🤯

Хиймэл оюун ухааны тэсрэлт 💥🤯

Гадаад зах зээлийн судалгаа #64

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар хөрөнгийн зах зээлийн тойм хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊 

🇮🇷🇺🇸 Иран–
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай хийх хэлэлцээр эцсийн шатандаа ойртож байгаа гэж мэдэгдсэн ч Ираны тал нөхцөлийг зөвшөөрөхгүй тохиолдолд АНУ цаашид агаарын цохилтоо үргэлжлүүлэх боломжтой гэж мэдэгдэв.

🇺🇸🇪🇺 АНУ–Европын хэлэлцээр
АНУ Европын холбоонд 7-р сарын 4 хүртэл хугацаа өгч, худалдааны тарифыг нэмэгдүүлэх, тэр дундаа автомашины тарифыг одоогийн 15%-аас 25% болгон өсгөх боломжтойг анхааруулж байсан. Харин Европын холбоо АНУ-тай байгуулсан худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр тохиролцсон нь тарифын эрсдэлийг бууруулж, зах зээлд эерэг дохио болов.

📈 Азийн зах зээл
Азийн хөрөнгийн зах зээлүүд сүүлийн өдрүүдэд уналттай байсан ч өнөөдрийн арилжаагаар өсөлттэй байна. Японы Nikkei индекс 3.14%, БНСУ-ын KOSPI индекс 8.42%-иар өссөн бол технологи болон хиймэл оюун ухаантай холбоотой хувьцаанууд өсөлтийг тэргүүлэв.

  • Японы SoftBank Group Corporation-ийн хөрөнгө оруулалттай OpenAI болон SB Energy компаниуд АНУ-ын хөрөнгийн биржид удахгүй IPO гаргахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор SoftBank-ийн хувьцааны ханш 19.85%-иар өсөв.

  • Мөн Samsung Electronics ажилчдын цалин, бонусын түр тохиролцоонд хүрсэн нь компанийн хувьцаанд эерэг нөлөө үзүүллээ.

NVIDIA-ийн орлого болон ашиг нь шинжээчдийн хүлээлтээс давлаа.

📊 NVIDIA 2026 оны санхүүгийн жилийн 1-р улирлын тайлангаа танилцуулж, орлого болон ашиг нь шинжээчдийн хүлээлтээс давлаа. Тус компани нэгж хувьцаанд ногдох ашиг $1.87, нийт орлого $81.62 тэрбум гэж мэдээлсэн нь зах зээлийн таамаг болох $1.77 EPS болон $79.19 тэрбум орлогоос өндөр үзүүлэлт байв. Мөн дараагийн улирлын орлогын төсөөллөө $91 тэрбум 💵 гэж гаргасан нь мөн хүлээлтээс давсан үзүүлэлт болсон.

AI технологийн өсөлтийн төвд байгаа Nvidia нь өндөр хүчин чадалтай GPU чипүүдээрээ AI зах зээлийг давамгайлж байгаа бөгөөд компанийн үнэлгээ сүүлийн жилүүдэд огцом өсөж $5 их наяд 💸 давсан байна. 

Jensen Huang “AI factory” буюу AI дата төвүүдийн бүтээн байгуулалт нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том дэд бүтцийн өргөтгөл болж байна” 🚀 хэмээн онцоллоо. Тэрээр мөн “Agentic AI” буюу өөрөө даалгавар гүйцэтгэдэг AI системүүд бодит эдийн засгийн үнэ цэн бүтээж эхэлсэн бөгөөд NVIDIA нь cloud, hyperscale дата төвөөс эхлээд edge төхөөрөмж хүртэлх бүх AI экосистемийн төвд байрлаж байна гэж мэдэгдэв.

Компани мөн шинэ $80 тэрбумын хувьцаа эргүүлэн худалдан авах (share buyback) хөтөлбөр зарлаж, улирлын ногдол ашгаа 1 центээс 25 цент болгон өсгөсөн 💰. Энэ нь компанийн ирээдүйн өсөлтөд удирдлагууд маш өндөр итгэлтэй байгааг харуулж байна.

NVIDIA тайлагналын бүтцэдээ өөрчлөлт оруулж, цаашид орлогоо “Data Center” болон “Edge Computing” гэсэн хоёр үндсэн сегментээр тайлагнахаар болсон. Data Center сегментийн орлого жилийн өмнөхөөс 92% өсөж $75.25 тэрбумд хүрсэн нь AI дата төвүүдийн эрэлт асар хүчтэй байгааг харууллаа 📈

Samsung Electronics хувьцаа түр тохиролцооны дараа 6.5% өсөв

Samsung Electronics компани ажилчдын үйлдвэрчний эвлэлтэй цалин, урамшууллын асуудлаар түр тохиролцоонд хүрснээр 2026 оны 5-р сарын 21-нд эхлэхээр төлөвлөж байсан 18 хоногийн ажил хаялт хойшлогдлоо. Үүний дараа Samsung-ийн хувьцаа 6.5% хүртэл өсөж 📈, KOSPI индекс мөн 5.3% орчим нэмэгдсэн байна 🚀

AI болон санах ойн чипний эрэлт өндөр хэвээр байгаа нь Samsung-ийн ашигт ажиллагааг дэмжиж байгаа бөгөөд ажилчид компанийн ашгийн өсөлтөөс илүү шударгаар хүртэх шаардлага тавьж байсан юм. Түр тохиролцоонд гүйцэтгэлтэй уялдсан урамшуулал, хувьцаа хэлбэрийн бонус, үндсэн цалингийн 4.1%-ийн нэмэгдэл болон гүйцэтгэлд суурилсан дундаж 2.1%-ийн нэмэгдэл багтсан байна 💰📊

Мөн Samsung Electronics нь Device Solutions буюу хагас дамжуулагчийн бизнес нэгжийн үйл ажиллагааны ашгийн тодорхой хэсгийг тусгай бонус хэлбэрээр олгохоор тохиролцжээ 🖥️. Хэрэв компанийн жилийн үйл ажиллагааны ашиг 300 их наяд вонд хүрвэл зарим ажилтан 540 сая вон хүртэлх хувьцааны урамшуулал авах боломжтой гэж мэдээлсэн байна 💵. Санах ойн чипний нэгжийн ажилтнуудад нэмэлт ашгийн хуваарилалт олгох нөхцөл мөн тусгагджээ.

Гэхдээ энэхүү тохиролцоо эцэслэн баталгаажаагүй байгаа бөгөөд үйлдвэрчний эвлэлийн гишүүд 5-р сарын 22–27-ны хооронд санал хураалт явуулах юм 🗳️. Гэсэн хэдий ч зарим хувьцаа эзэмшигчид уг тохиролцоо нь компанийн болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцэхгүй байж болзошгүй гэж үзэж, хэрэгжихээс нь өмнө шүүхээр маргах боломжтой гэж мэдэгдсэн байна ⚖️

SpaceX Nasdaq-д “SPCX” тикертэйгээр арилжаалагдана.

SpaceX анх удаа IPO буюу олон нийтэд хувьцаагаа санал болгох өргөдлөө гаргаж, компанийн санхүүгийн үзүүлэлтүүдээ нийтэд ил болголоо 🚀📈. Elon Musk-ийн 2002 онд байгуулсан тус компани өнгөрсөн онд $18.67 тэрбумын орлого олсон бол 2026 оны эхний улиралд $4.69 тэрбумын орлого бүртгэсэн байна. Гэхдээ эхний улиралд $1.94 тэрбумын үйл ажиллагааны алдагдалтай ажиллажээ.

Орлогын бүтэц нь Starlink хиймэл дагуулын интернэт зэрэг холболтын бизнесээс $3.26 тэрбум, сансрын ажиллагаанаас $619 сая, AI сегментээс $818 саяын орлого олсныг харуулсан 🌍🛰️🤖. Энэ нь SpaceX зөвхөн пуужин хөөргөдөг компани биш, харин AI, интернэт, дата дэд бүтэц рүү хүчтэй тэлж байгааг харуулж байна.

IPO-г Goldman Sachs, Morgan Stanley, JPMorgan Chase зэрэг томоохон банкнууд удирдах бөгөөд хувьцаа Nasdaqдээр “SPCX” тикертэйгээр 2025 оны 6-р сарын 12-с эхлэн арилжаалагдана 💹. Мөн Nasdaq биржээс гадна Texas бирж дээр давхар бүртгүүлэхээр төлөвлөжээ.

Маск IPO-ийн дараа ч компанийн бүрэн хяналтыг хадгалах бөгөөд нийт саналын эрхийн 85.1%-ийг эзэмших юм. Тэрээр CEO, CTO болон ТУЗ-ийн даргын албыг үргэлжлүүлэн хашина 👨‍🚀.

SpaceX ирээдүйд AI compute үйлчилгээ, AI software, сансрын дата төвүүд хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд жилд хэдэн мянган пуужин хөөргөх хэмжээнд хүрэх зорилготой гэж мэдэгдэв 🚀🖥️. Мөн төлбөр тооцоо, банкны үйлчилгээ зэрэг санхүүгийн бүтээгдэхүүн гаргах, Tesla болон Intel-тэй “Terafab” төслөөр хамтрах төлөвлөгөөтэй байна.

Түүнчлэн IPO-ийн дараа AI coding болох Cursor-ийг $60 тэрбумын үнэлгээгээр худалдан авахаар төлөвлөж буйгаа мэдээлжээ 🤯. Үүнээс гадна дэлхийн ойролцоох астероидуудаас металл, нөөц олборлох астероидын олборлолт төсөл хэрэгжүүлэх зорилгоо ил болгосон байна ☄️⛏️

Энэхүү IPO нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том IPO болох магадлалтай бөгөөд компанийн үнэлгээ $1.75 их наяд хүрч болзошгүй гэж үзэж байна 💰. Энэ нь 2019 оны Saudi Aramco-гийн рекордыг давж, дэлхийн хамгийн том IPO болох боломжтой юм 🌎📊

АНУ-н бондын зах зээл ба геополитикийн эрсдэл

Ойрх Дорнод дахь Ираны нөхцөл байдал хурц хэвээр байж, Ормузын хоолой бүрэн нээгдэхгүй байгаа нь дэлхийн зах зээлд 🌎 хүчтэй савлагаа үүсгэлээ. Газрын тосны үнэ өссөнөөр инфляц дахин нэмэгдэх 📈 эрсдэлтэй болж, төв банкнууд бодлогын хүүгээ удаан хугацаанд өндөр түвшинд хадгалах эсвэл дахин өсгөх магадлал нэмэгдэж байна. Үүний улмаас дэлхийн бондын зах зээлд хүчтэй зарах хандлага өрнөж, урт хугацааны өгөөжүүд дээд түвшинд хүрчээ.

АНУ-ын төрийн сангийн бондуудын өгөөж өссөн бөгөөд 30 жилийн бондын өгөөж бараг 3 жилийн дээд түвшинд 📈 хүрсэн байна. Японы 10 жилийн хугацаатай бондын өгөөж 1996 оноос хойших хамгийн өндөр түвшинд 📊 хүрсэн бол 30 жилийн хугацаатай бондын өгөөж 1999 оноос хойших дээд хэмжээнд хүрчээ. Австрали болон Шинэ Зеландын бондууд ч мөн адил өгөөж нь өсөж үнэ нь унасаар байна.

АНУ-н бондын зах зээл ба геополитикийн эрсдэл

Японы хөрөнгө оруулагчид 2026 оны эхний улиралд АНУ-ын засгийн газрын бондуудаас сүүлийн дөрвөн жилийн хамгийн их хэмжээгээр гарч эхэлсэн нь дэлхийн санхүүгийн зах зээлд анхаарал татаж байна🌍📉. Энэхүү борлуулалт нь Японы дотоодын хүү өсөж, хөрөнгө оруулагчдын хувьд дотоодын зах зээл илүү ашигтай болж эхэлсэнтэй холбоотой юм.

Мөн АНУ-ын өндөр хүүгийн орчин нь валютын ханшийн зөрүүг нэмэгдүүлж, япон хөрөнгө оруулагчдын US Treasury bond эзэмших бодит өгөөжийг бууруулсан байна💴📊. Үүний үр дүнд олон санхүүгийн байгууллагууд эрсдэлээ бууруулах зорилгоор долларын хөрөнгөө зарж эхэлжээ.

Япон улс нь АНУ-ын засгийн газрын бондын хамгийн том гадаад эзэмшигчдийн нэг учраас ийм хэмжээний sell-off нь АНУ-ын бондын өгөөж өсөх, зах зээлийн савлагаа нэмэгдэх, мөн дэлхийн хөрөнгийн урсгалд тодорхой дарамт үүсгэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна⚠️📈.

Хэрэв Ирантай холбоотой эрсдэл нэмэгдвэл газрын тосны үнэ өсөж, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх боломжтой. Энэ нь төв банк 🏦 бодлогын хүүгээ дахин чангатгах хүлээлтийг өсгөж, бондын зах зээлд дарамт үүсгэж боломжтой.

Мөн Холбооны нөөцийн сангийн дараагийн тэргүүн Кевин Уорш нь харьцангуй “hawkish” байр суурьтай гэж үздэг тул бодлогын хүү өндөр түвшинд удаан хадгалагдах, эсвэл нэмэгдэх эрсдэлтэй гэсэн болгоомжлол нэмэгдэж, бонд болон хувьцааны зах зээлд аль алинд нь дарамт учруулж болзошгүй байна📉💰.

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл💰