• Apex Capital
  • Posts
  • 🇲🇳 Монгол улсаас Хятад руу экспортолсон нүүрсний ⚫ хэмжээ өмнөх оны мөн үеэс 61%-иар өсөв.

🇲🇳 Монгол улсаас Хятад руу экспортолсон нүүрсний ⚫ хэмжээ өмнөх оны мөн үеэс 61%-иар өсөв.

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 19

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.  

👷🏻‍♂️ Нэг ажиллагчид ногдох ДНБ ₮4.8 саяд хүрэв.

Нэг ажиллагчид ногдох ДНБ I улиралд ₮4.8 сая болж, өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар өслөө 📈.

Нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу хөдөлмөрийн бүтээмж👷🏻‍♂️оны эхний улиралд бүх салбарт өмнөх оны мөн үеэс өссөнийг ҮСХ тайлан харуулж байна.

Нийт дүнгээр нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар өсжээ. Уул уурхайн ⛰️ салбарын өсөлт хөдөлмөрийн бүтээмж өсөхөд гол нөлөө үзүүлсэн байна. Тухайн салбарын нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 12.9 сая төгрөг хүрсэн нь сүүлийн дөрвөн жилийн дээд 📊 үзүүлэлт боллоо.

Хөдөө аж ахуйн 👨🏻‍🌾салбарын нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг I улиралд өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн ч уул уурхайн салбартай харьцуулахад 16 дахин бага байна.

Үйлдвэрлэл барилга 🏗️, үйлчилгээний салбарын нэг ажиллагчид ногдох хөдөлмөрийн бүтээмж I улирлын байдлаар 2023 оноос хойших дээд дүнгээр өсөж, 3.3-4.5 сая төгрөг хүрчээ.

⛏️ Уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байна.

2026 оны I улирлын байдлаар Монгол Улсын эдийн засаг буюу ДНБ өмнөх оны мөн үеэс 7.9%-иар өссөн 📈 байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн өсөлтөөс 5.3 нэгж хувиар өндөр үзүүлэлт бөгөөд 2023, 2024 оны өсөлтийн түвшинтэй ойролцоо 📊байна.

Эдийн засгийн өсөлтийг голлон уул уурхай, олборлолт ⚒️ болон үйлчилгээний салбарууд дэмжжээ. Нийт 7.9%-ийн өсөлтийн 5.0 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар дангаараа бүрдүүлсэн бол 2.2 нэгж хувийг үйлчилгээний салбар бүрдүүлсэн байна. Үйлчилгээний салбарын дотор тээвэр, логистикийн салбар 1.1 нэгж хувийн нөлөө үзүүлжээ.

Харин хөдөө аж ахуйн 🚜 салбарын өсөлт өмнөх оны мөн үеэс саарч, нийт эдийн засгийн өсөлтөд 0.4 нэгж хувь нэмэрлэсэн байна. Мөн үйлдвэрлэл, барилгын салбар 0.1 нэгж хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар 0.2 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлжээ.

InvestX нь таны санхүүгийн зорилго💰, хөрөнгө оруулах хугацаа ⏱️, эрсдэлд хандах хандлагад тулгуурлан тохирох багцын саналыг харуулдаг ухаалаг хөрөнгө оруулалтын систем юм.

Apex Traders апп 📱 доторх InvestX цэсээр нэвтэрч, хөрөнгө оруулалтаа илүү ойлгомжтой, системтэй эхлүүлээрэй.

Энгийнээс илүүд тэмүүл — InvestX

⛰️ Монголын нүүрсний салбар дэлхийн геополитикийн ашиг хүртэгч болов.

2026 оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол 🇲🇳 улсаас Хятад 🇨🇳 руу экспортолсон нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 61%-иар өсөж 39.4 сая тоннд хүрсэн байна. Зөвхөн дөрөвдүгээр сард Монгол Улс 11.33 сая тонн нүүрс нийлүүлснээр БНХАУ-ын хамгийн том нүүрс нийлүүлэгч болж, өмнө нь тэргүүлж байсан Индонезийг 🇮🇩 давжээ. Харин Индонезийн экспорт 22%-иар буурсан бол ОХУ 🇷🇺 болон Австралийн 🇦🇺 нийлүүлэлт мөн буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдал болон эрчим хүчний нийлүүлэлтийн тасалдал нь БНХАУ-ын нүүрсний эрэлтийг өсгөж 📈, Монголын коксжих болон эрчим хүчний нүүрсний экспортод эерэг нөлөө үзүүлжээ. Үүний зэрэгцээ Монголын Хөрөнгийн бирж дээр нүүрсний арилжаа идэвхжиж, нүүрсний үнийн индексүүд өссөн 📈 байна. Монгол Улс 2026 онд 95 сая тонн, 2027 онд 100 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын төслүүдийг ашиглалтад оруулах замаар энэхүү зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Гэсэн хэдий ч БНХАУ-ын нийт нүүрсний импорт дөрөвдүгээр сард буурсан бөгөөд дотоодын олборлолт нэмэгдэж, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ хямдарч байгаа нь урт хугацаанд өрсөлдөөнийг нэмэгдүүлэх эрсдэлтэй ☣️ гэж шинжээчид үзэж байна. 

Улсын хэмжээнд улаанбуудайн 🌾 тариалалт 57 хувьд хүрчээ.

Энэ хавар улсын хэмжээнд 633 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс тавдугаар сарын 22-ны байдлаар 208.5 мянган га-д тариалалт хийжээ. Үүнээс 178.6 мянган га-д улаанбуудай 🌾 тариалж, төлөвлөгөөний хэрэгжилт 57.1 хувьд хүрснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн 🌾 тариалалт 39 хувь, төмс 🥔 46 хувь, хүнсний ногоо 🥬 19.3 хувиар өссөн бол малын 🐄 тэжээл, тосны ургамлын тариалалт буурсан үзүүлэлттэй байна.

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 🌱 баг бүрд 100 хүртэлх га талбайд ногоон тэжээл тариалах ажлыг дэмжин ажиллаж байна. Мөн улсын хэмжээнд ашиглалтад ороогүй 112 мянга гаруй га атаршсан талбайг 🌾 эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна 🚜 хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, 🛒 хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах чиглэлд тодорхой арга хэмжээнүүд хэрэгжүүлэхээр болсон байна.

🎉 Бондын мэдээлэл…

💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт