• Apex Capital
  • Posts
  • ✨ Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд No9

✨ Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд No9

Шинэ өдрийн мэнд,

📩Апекс Капиталын зүгээс харилцагчдадаа зориулан долоо хоног бүр хүргэдэг хөрөнгийн зах зээл, эдийн засаг, хувийн санхүүтэй холбоотой мэдээллийг бэлтгэн илгээж байна.

ДУГААРЫН ЭМХЭТГЭЛ

🏛️ МУ-н эдийн засгийн байдал 2024 онд

📘 CU IPO үеийн төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ

📈 Даатгалын компаниудын цэвэр ашгийн хэмжээ

🏦 Хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилсээр

📝 Манай улсын эдийн засаг 2024 онд…

📣 Манай улсын эдийн засаг 2024 онд 4.9%-р өсөж, нэрлэсэн ДНБ ₮80 их наядад хүрээд байна. Үйлчилгээний салбар 2024 онд 9.8% тэлж, ДНБ өсөлтийн 4.8%-г бүрдүүлсэн бол Хөдөө аж ахуйн салбар 28.7%-р агшиж, нийт өсөлтийг 3.6%-р бууруулжээ.

🤔 Нийт экспорт, $15.8 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 3.8% нэмэгдсэн бөгөөд үүний 93%-г уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна.

 🤝 Нийт Импорт, $11.6 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 25.5%-р өссөн. Үүний 19.7%-г тоног төхөөрөмж, 16.7%-г нефт бүрдүүлжээ.

👉 Ийнхүү гадаад бараа худалдааны эргэлт $27.4 тэрбумд хүрч, $4.2 тэрбумын ашигтай байлаа.

 🟣 Премиум Нексус ХК IPO хийж байх үеийн төлөвлөгөөгөө 2 дахин давуулан биелүүллээ.

🛒 2024 онд борлуулалт ₮207.88 тэрбумаар буюу 53%-р нэмэгдэж ₮598.38 тэрбумд хүрчээ. Харин цэвэр ашгийн хувьд олон жилийн турш алдагдалтай ажиллаж байсан бол энэ жилийн хувьд ашигтай ажиллаж ашгийн хэмжээ ₮48.41 тэрбумд хүрсэн байна.

📚 2024 оны онцлох үйл явдал…

  • Credit card, 300,000₮ хүртэлх хүүгүй шимгэлгүй зээлийн үйлчилгээ

  • Лояалти систем, Харилцагчийн лояалти системийн төслийг эхлүүлэн I-р үе шатыг амжилттай зохион байгуулж харилцагчдадаа урамшуулав.

  • CU Pay, Ганц үйлдлээр төлбөр төлөлт, И-баримт, CU оноо-г цуглуулах шийдэл

  • Үйл ажиллагаагаа нэгтгэв, 2024.7-р сараас Сентрал Коммерс компани нь Чингис шар айргийн борлуулалт, түгээлт болон маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж эхэлсэн.

    Нийтлэлийг бүтнээр нь унших бол ЭНД дарна уу.

📈 ☂️ Даатгалын компаниудын цэвэр ашгийн үзүүлэлт

  • Даатгалын компаниудын цэвэр ашиг өмнөх оноос 115.6%-р өсөж ₮25.5 тэрбумд хүржээ.

  • 2020 онтой харьцуулахад 21.3%-р өсөж, татварын дараах цэвэр ашгийн өсөлтийг бүлэглэн авч үзвэл цэвэр ашгийн хэмжээ 7.5% хүртэлх өсөлттэй 5 компани, 50-100%-н  өсөлттэй нь 1 компани, 100%-с  дээш өсөлттэй 5 даатгалын компани байна.

📌📉 Хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилсээр л

👀👉 2025 он гарснаас хойш Nasdaq индекс 6.23%, S&P 500 индекс 1.89%-н уналт үзүүлээд байгаа ба өнгөрсөн 7 хоногт /Nasdaq, S&P 500, Dow Jones/ гол 3 индекс нийлээд 2-с дээш хувийн уналт үзүүлсэн байна.

  • АНУ-н хөдөлмөрийн зах зээлийн мэдээнд өмнөх сард шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо 151,000 хүрч шинжээчдийн таамаглал 159,000-с бага гарчээ. Ажилгүйдлийн түвшин 4.1% хүрсэн нь өмнөх сараас 0.1%-р өссөн үзүүлэлт болсон ба цагийн дундаж цалин түвшин 0.3% хүрч өмнөх сартай адил гарчээ.

  • Харин энэ долоо хоногийн хувьд хэрэглэгчдийн үнийн индекс /CPI/ буюу инфляцын мэдээ гарах ба жилийн түвшинд 2.9% хүрч өмнөх сараас 0.1%, сарын түвшинд 0.3% хүрч өмнөх сараас 0.2% багасна хэмээн шинжээчид таамаглаж байна. Төв банкны инфляцын зорилтот түвшин 2%-д байна.

  • Гэвч төв банкны бодлогод саад болж буй зүйл нь АНУ-н Засгийн газрын төсвийн бодлого ба гаалийн татвартай холбоотой инфляцын төсөөлөл зах зээлд нэмэгдэн тодорхойгүй байдал үүсгэжээ. Хөрөнгө оруулагчид хувьцаа болон үл хөдлөх зэрэг эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхийн эрсдэл багатай хөрөнгө оруулалт буюу богино хугацаат бонд руу хөрөнгө оруулалтаа шилжүүлж байна.

ТАНЫ МЭДЛЭГТ:

🏦 Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 3 дугаар сарын 6, 7-ны өдрүүдийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан дараах шийдвэрийг гаргасан байна.

1. Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12%-д хүргэх

2. Банкнаас иргэдэд шинээр олгох, хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50%-д шинэчлэн тогтоох

Өр, орлогын харьцаа 40/60 хувь байсныг ийнхүү өөрчиллөө. Учир нь жилийн инфляц үргэлжлэн нэмэгдэж, энэ оны нэгдүгээр сард
Улсын хэмжээнд 9.6%
Улаанбаатарт 9.7%-тай гарсан байна.

🇺🇸 АНУ-н хөрөнгийн зах зээлийн эхний 3 сарын гүйцэтгэл…

💰2024 оны сүүлийн 2 сар гаруй хугацаанд $186 тэрбум ам.долларын шинэ хөрөнгө оруулалт АНУ-н хөрөнгийн зах зээлд нэмэгдсэн бол 2025 оны эхний 2 сард энэ дүн огцом буурсан байна.

👉 Хэрэв та АНУ-н хувьцаа болон индексэд хөрөнгө оруулах гэж байгаа бол зах зээл тогтворжих хүртэл түр хүлээсэн нь зүгээр бололтой. 2024 онд томоохон өсөлт үзүүлж байсан секторууд оны эхний улирлын байдлаар тааруу амжилттай явна.

💡Энэ нь Хөрөнгө оруулагчдад худалдааны дайнаас үүдэлтэй эдийн засгийн тодорхойгүй байдал нөлөөлж эрсдэлтэй хөрөнгө оруулалтуудаас зайлсхийсэн байдалтай байна. Худалдааны дайн улам ширүүссэнээр хувьцаа болон крипто зах зээл хохирол амсаж хөрөнгө оруулагчид илүү эрсдэл багатай зах зээл рүү хөрөнгөө шилжүүлэх боломжтой.

🔍👨🏻‍💻 Дизайны ур чадвараараа ялгарч, хөрөнгийн зах зээлд шинэ өнгө төрх нэмж, шинэлэг шийдэл, сонирхолтой дизайнаараа ялгарах график дизайнер таныг хайж байна!

Та хурдацтай хөгжиж буй салбарт өөрийгөө сорьж, чадварлаг залуустай хамт үнэ цэнийг бүтээхийг хүсвэл манай багт нэгдээрэй!

✅💸Бид танд жилийн 18.5-19.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна.