- Apex Capital
- Posts
- 🇲🇳 Манай улсын эдийн засаг удааширч байна
🇲🇳 Манай улсын эдийн засаг удааширч байна
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #19
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт
▪️ Манай улсын эдийн засгийн өсөлт
▪️ Аж үйлдвэрийн салбарын гүйцэтгэл
▪️ Татварын орлогын бүтэц
▪️АНУ-ын зээлжих зэрэглэл AA1 боллоо
🇲🇳 Манай улсын эдийн засаг удааширч байна
Урьдчилсан гүйцэтгэлээр 2025 оны эхний улиралд ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 6.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.4 хувь өсөөд байна.
📍Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлс нь:
Хөдөө аж ахуй 61.8 тэрбум төгрөгөөр буюу 35.6 хувь,
Үйлчилгээний салбарынх 72.2 тэрбум төгрөгөөр буюу 2.2 хувь өссөн
Харин уул уурхайн олборлолт 7 тэрбум төргөөгөөр буюу ердөө 0.8 хувиар өссөн байна.
🔎 2022 оны эхний улиралд цар тахлын нөлөөллөөс үүдэлтэй эдийн засгийн өсөлт -3.8 хувь байсан бол 2023-2024 онд эдийн засгийн өсөлт өндөр байсан. Харин энэ онд ДНБ өсөлт буурч ердөө 2.4 хувь болжээ.

🎉 АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ТАНИЛЦУУЛГА АРГА ХЭМЖЭЭ
Монголын болон олон улсын хөрөнгийн зах зээлд шинэ боломж нээж буй ам.долларын бондын талаарх танилцуулга арга хэмжээнд Таныг урьж байна. Энэхүү арга хэмжээ нь гадаад валютын хөрөнгө оруулалтын шинэ сонголт, өгөөжийн боломжууд, эрсдэлийн удирдлагын талаар мэдлэг олгох зорилготой.
📌 Арга хэмжээний үеэр:
Ам.долларын бондын зах зээлийн нөхцөл, боломжууд
Хувийн болон институцын хөрөнгө оруулагчдын оролцоо болон боломжууд
Бондын бүтэц, өгөөж, эрсдэлийн тайлбар
Асуулт, хариулт
📍 Хаяг: New Horizons office, 901 тоот
📆 Хэзээ: 2025.05.22 (Пү) 18:30-19:30
🏭2025 оны 4 сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын гүйцэтгэл 10.9 их наяд байна.

💡Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2025 оны дөрөвдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр буюу 18.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
🤝Уг өсөлтөд уул уурхайн олборлолтын салбар 1.3 их наяд төгрөгөөр (20.4%), цахилгаан хий, уур агааржуулалтын салбар 227.6 тэрбум төгрөгөөр (28.7%) тус бүр өссөн нь голлон нөлөөлжээ.
Энэхүү өсөлт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд тухайн салбар дахь компаниудын хувьцааг авах нь хөрөнгө оруулалтын ашиг нэмэгдэж болох боломжийг бүрдүүлж байна.
Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
Манай улсын татварын орлогын бүтэц

📝2025 оны эхний 4 сарын урьдчилсан дүнгээр татварын нийт орлого 8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 их наяд төгрөгөөр буурлаа.
Татварын орлогын бууралтад албан татварын орлого 926.7тэрбум төгрөгөөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 939.9 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлөв.
📌 Татварын нийт орлогын бүтэц:
Орлогын албан татвар – 33.1 %
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) – 23.1 %
Нийгмийн даатгалын орлого – 20.7 %
Гадаад үйл ажиллагааны орлого – 7 %
Онцгой албан татвар – 4.8 %
Бусад татвар, төлбөр, хураамж – 11.3 %
📌 Татварын нийт орлогын бүтэц:
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) – 67.8 %
Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) 32.2 % (буцаан олголтыг хассаны дараах дүн) бүрдүүлж байна.
Өмнөх онтой харьцуулахад нийгмийн даатгалын орлого 362.9 тэрбум төгрөг, НӨАТ 70 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 46.3 тэрбум төгрөгөөр тус бүр өсжээ.
Харин төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 8.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 759.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
🇺🇸📉Moody's агентлагаас АНУ-ын зээлжих зэрэглэлийг AAA-аас бууруулж AA1 болголоо

📝 Үүний шалтгаануудаас дурдвал:
2024 онд 1.9 их наядын төсвийн алдагдал хүлээв
Улсын өрийн хэмжээ өссөн ($36 их наядад хүрэв)
Засгийн газрын өрийн хүүгийн төлөлт өссөн
Бодлогын хүү өссөөр байгаа
📌Өнгөрсөн долоо хоногт АНУ-Хятадын тарифын нааштай шийдвэрүүдтэй холбоотой өсөлттэй байсан Ази (Nikkei 225: -0.73%; Topix: 0.07%) болон Австрали (ASX 200: -0.58%)-ийн хөрөнгийн биржүүд даваа гарагийн байдлаар бууралттай байна. Мөн азийн зах зээл дээр S&P 500 Futures (-1.05%)-ийн буурсан үзүүлэлттэй арилжаалагдаж байна.
📌 2011 оны 4 сард Standard & Poor’s-с, 2023 оны 8 сард Fitch агентлагаас АНУ-ын зээлжих зэрэглэлийг AAA-с АА+ болгож бууруулж байсан. Үүнтэй холбоотойгоор тухайн үеүдэд хөрөнгийн зах зээл богино хугацаанд 10% орчмоор унаж байсан юм.
📌 Хэдий зэрэглэл буурсан ч энэ нь бусад улсуудтай харьцуулахад өндөр бөгөөд Moody’s агентлагаас нийт 23 зэрэглэл байдгаас AA1 нь 2 дахь өндөр зэрэглэл юм. Энэ удаад хэрэв зах зээл унавал урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлэх боломжтой байна.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.
🎉 Бондын мэдээлэл
Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 18.5-20% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна.
☝️Хэрэв та бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх зураг дээр дарна уу.